Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“NOMADIC BALLET” продакшны анхны тоглолт болно
Уртын дуу

“NOMADIC BALLET” продакшны анхны тоглолт болно

Урлаг Урлаг16/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12994417_1114660021912686_1234934732615602914_n5005572442016-04-16-12-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид “NOMADIC BALLET PRODUCTION” байгуулснаа албан ёсоор зарлаж анхны уран бүтээлээ жил бүрийн 4-р сарын 29-нд болдог Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан үзэгчдэдээ өргөн барих гэж байна.

     Монгол улсад балет буюу бүжгэн жүжгийн урлаг үүсч, хөгжсөн 60 жилийн хугацаанд эх орондоо төдийгүй дэлхийд нэр хүндтэй олон бүжигчид төрсөн билээ. Харин анхны мэргэжлийн балетын продакшн байгуулагдлаа хэмээн тодотгож байгаагийн учир нь театрын сонгодог уран бүтээлээсээ давж, өөрсдийгөө сорьж, илүү ихийг бүтээн туурвих зорилготой, эрч хүчтэй, авъяаслаг залуус нэгдэн балетын урлагийн Монгол улсад хөгжиж ирсэн түүхэн сонгодог замналд шинэ уур амьсгал, орчин үеийн хэмнэл нэмэхээр нэгдсэнийг та бүхэндээ дуулгаж байгаадаа таатай байна.

    “NOMADIC BALLET PRODUCTION” нь дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой юм. Тэд анхны тоглолтоо “SENTIMENT” буюу “Мэдрэхүй” хэмээн нэрийдсэн нь Монголын балетын түүхэнд оруулж буй шинэ салхи, шинэ өнгө төрхөө илэрхийлсэн хэрэг буй за.

    “МЭДРЭХҮЙ” тоглолт нь неоклассик, сонгодог болон модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд авъяаслаг залуу уран бүтээлчид маань орчин үеийн бүжгийн хэлээр үзэгчдэд юу хэлэхийг, юу ойлгуулахыг хүсэж байгааг, түүнчлэн монголын балетын бүжигчдийн чансаа ямархан зэрэгт хүрснийг Дэлхийн бүжгийн өдрөөр мэдэрч болох нь ээ. Ингээд балетын урлагийг дэмжигч эрхэм та бүхнийг 4-р сарын 29-ний 19:00 цагт “Corporate And Convention Centre”-ийн концертын танхимд урьж байна.

Тасалбарыг: www.TICKET.mn
Лавлах утас: 9888 6565

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мөнгөний дүрэм” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 1-нээс кинотеатруудаар гарч эхэлнэ

07/08/2025

“Асаж буй толгод” жүжгийг Эрээн хотод тоглож байна

07/08/2025

“Уул, усны диваажин” нэртэй уран зургийг бүтээжээ

07/08/2025

X Богд Жэвзүндамба Их авшгийн ёслолд оролцлоо

07/08/2025

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

07/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.