Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хаврын дуу
Нийгэм

Хаврын дуу

Урлаг Урлаг18/04/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
abstract-landscape-sweet-sounds-of-spring-by-madart-megan-duncanson614810122016-03-31-09-36[www.urlag.mn]3153655572016-04-18-10-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цонхон цаагуур цасан будрана.  Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг.  Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.

Цармын цасанд суусан
Царцуу туулай зурсан
Цаадах нь айгаад хярсан
Цаас нь цайгаад үлдсэн…

Цасны наагуур цонх бударна. Хариулж амжаагүй бүхнийхээ хариултыг бид мэддэг байсан. Андуурч байхдаа ч таньж байсан. Төөрч байхдаа ч зүгээ алдаагүй байсан. Андуурал гэдэг бол сонголт болохоос алдаа биш. Төөрөгдөл бол чиг баримжаа болохоос гажуудал бус.Төөрөгдөл бүхнээ хайрланам.  Тэр л намайг дагуулж яваагүй бол шидэт ойн гүнд одож, нисдэг бугыг харахгүй байсан. Андуурал болгоноо дээдэлнэм. Тэр байгаагүй бол би хэзээ ч Хималайн орой дээр дуртай цагтаа нисч очоод ирэхгүй, бурхантай нэг дор амьдрахгүй байсан. 

Цантай цонхон дээр цасан ширхэг будран бууна. Хамгийн түрүүнд буусан нь хамгийн түрүүнд хайлна. Цонхон завсар өвөлжсөн ноднингийн ялаа үүнийг хэлнэ. Түрүүлсэн болгоны аз нь шовойдоггүй. Олныг дагуулж явах бахтай байж болох чолныг тууж явах нь заримдаа өлзийтэй. 

Хамгийн сүүлийн цас хамгийн сүүлд хайлна…
Хацар үнсэж буусан ч байг, хар шороон дээр суусан ч байг
Хаяавчлан шагайх нарны халирсан ягаан туяаг
Хажууханд шивэгнэн ургах хаврын эхний яргуйг
Хамгийн удаан харсан нь, хамгийн сүүлд харсан нь
Хамгаас азтай цас мөн, хавьгүй хувьтай цас ч мөн.

Нийтлэлч: Б.Цэнддоо 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

“Монгол кино өдрүүд-2026” Пусаны кино ордонд болно

13/03/2026

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.