Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин З.Номундарь ээжийгээ дуудаад “Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж тэдний хайрыг хүлээн авсан
Оддын амьдрал

Жүжигчин З.Номундарь ээжийгээ дуудаад “Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж тэдний хайрыг хүлээн авсан

Урлаг Урлаг18/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13010708_1006589876099459_8277347647861845891_n4362289732016-04-18-15-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУГЖ И.Одончимэг охиныхоо хамтаар “Тагнуулч аав” хэмээх уран сайхны кинонд тоглосон билээ. Тэрбээр охиноо урлагийн хүн болгохгүй гэж зүтгэсэн боловч З.Номундарь нууцаар СУИС-д элсэж, жүжигчин мэргэжилтэй болж өдгөө ээжтэйгээ хамтдаа нэг хамтлагт байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Авьяаслаг жүжигчний охин З.Номундарь ээжийгээ өөрөөсөө олон насаар дүү хүнийг ханиараа сонгоход нь " Ээжийгээ эрэгтэй хүмүүсээс их харамладаг байсан. Хажууд нь эрэгтэй хүн зэрэгцээд явахад л уйлчихдаг. Магадгүй ээж минь үүнээс болоод гэрлэдэггүй байсан болов уу гэж боддог. Тэднийг болзож эхлэхэд би 16 настай байсан. Аливаа зүйлийн учрыг ойлгодог болсон нас шүү дээ. Бараа ах бол үнэхээр сайн эр хүн. Энэ хүн бидний амьдралд олон гэгээлэг зүйл бэлэглэсэн.

Гэр бүлийн үнэ цэнэ, халуун дулаан уур амьсгалыг бидэнд мэдрүүлсэн. Хоёулаа амьдардаг байхад хэзээ ч гэр бүлээрээ хооллодоггүй байлаа. Намайг Бараа ахад хэрхэн ханддагийг хүмүүс их сонирхдог юм шиг байна лээ. Би түүнийг хувь хүнийх нь ч, уран бүтээлчийнх нь хувьд ч хүндэлдэг. Бидний амьдралд орж ирсэнд нь талархдаг. Тэр бол өсөж яваа, чадварлаг жүжигчин. Хамт амьдрах болсноо хэлэхдээ их санаа зовсон байсан. Тэгэхээр нь би нэг өдөр хувцасны шүүгээндээ зай гаргачихаад ээжийг дуудаад “Энд Бараа ах хувцсаа хийнэ шүү” гэж хэлэхэд их гайхсан янзтай над руу харсан. Тэр харц нь одоо ч нүдэнд харагдаж байна.

Хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь тэр байсан юм уу даа. Ээж тэр үгийг сонсоод тайвширсан байх. Энэ сонголтыг олон хүн гайхаж байсан ч буруудаагүй гэдгийг тэр хоёр минь баталж чадсан" хэмээн анх удаагаа ам нээлээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Оддын амьдрал Урлаг

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Black Panther 3” кинонд Дэвид Жонссон Т’Чаллагийн хүүгийн дүрийг бүтээнэ

27/07/2026

“Black Panther” киноны од Чедвик Боузманы ах нар бэлэвсэн эхнэртэй нь өв хөрөнгийн маргаан үүсгэжээ

27/07/2026

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.