Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Г.Ундармаа: Жаахан гомдолтой сэрлээ…
Нийгэм

Г.Ундармаа: Жаахан гомдолтой сэрлээ…

Урлаг Урлаг19/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12046919_666753873424431_348848129971502593_n5982636072016-04-19-10-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хошин урлагаас кино урлагийн салбарт хүч үзэж, өөрийн гэсэн орон зайг тодоор тамгалж буй энэ бүсгүйг олон түмэн андахгүй таних буй. Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн хүүхдийн тасгийн өрөөг тохижуулж  энэ 5 дахь өдөр хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа сурагтай. Мөн түүний сүүлийн бүтээл болох “Single ladies 2” киног хэн нэгэн этгээд гар утсаараа бичин интернэтээр тарааж орхижээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа:

Өглөөний мэнд. Жаахан гомдолтой сэрлээ. Single ladies 2 киног маань дуу дүрсний ямар ч чанаргүйгээр дэлгэцнээс гар утсаараа бичиж тавьжээ. Европоор киногоо гаргаж тэнд амьдарч байгаа монголчууддаа албан ёсны кино театрт үзүүлэхийн тулд өөрийн олох ашгийг тооцохгүйгээр кино театруудад маш өндөр түрэээс (манай хамт олны хувьд) төлөн үзүүлсээн. Ирэнгүүтээ Баянхошууны эмнэлэгт Итгэлийн танхимын ээлжит аянаа үргэлжлүүлж Хүүхдийн кабинет болон 2 давхрын вестибульд их засвар хийж бүрэн тохижуулж энэ 5 дахь өдөр хүлээлгэж өгөхөөр өдөр шөнөгүй ажиллаж байнаа. Сүүлийн 4 хоног нуруу татаад явж чадахгүй хэцүү байсан боловч эхэлсэн ажлаа дуусгах гэж Мишээл, 100 айл, Хермес, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дэлгүүрүүдээр тахийж махийгаал явлаа. Ажил маань олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар урагштай байгаа болохоор өчигдрөөс эхлэн санаа амран эмнэлэгт хэвтсэн боловч олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлийг маань хулгайлан дэлгэж зүй бус үйлдэл хийж байгаа залуусынхаа үйлдлийг зогсоохоор хамаарагдах байгууллагууд руу очиж уулзахаар гарлаа. 

Өрөвдүүлэх гэсэндээ биш үнэнч шударгаар хөдөлмөрлөж хийж байгаа ажил бүхнээ чанартай хийхийн тулд маш их хүч сэтгэл цаг хөрөнгө гаргаж хичээж ажилладаг болохоор л … хэмээн бичсэнийг Mobile news буландаа онцлон хүргэж байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026

Одри Хепберний хүү ээжийгээ “Онцгой гэдгээ мэдээгүй” гэв

24/08/2026

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.