Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Аварга Н.Түвшинбаярын “гурван үе”
Оддын амьдрал

Аварга Н.Түвшинбаярын “гурван үе”

Урлаг Урлаг20/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b26d3eb5ea26cf6636373e55efe9608d576684852016-04-20-14-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улсын анхны олимпийн аварга (2008), анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар (2008) бөгөөд гавьяат тамирчин (2008) Найданы Түвшинбаяр (дүрмийн ялгаа сайн танигдахгүйгээс Найдангийн Түвшинбаяр гэж бичих нь түгээмэл байдаг) 1984 оны 6 сарын 1-нд Монгол улс (БНМАУ)-ын Булган аймгийн Сайхан суманд малчин монгол эцэг Т. Найдан, эх Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон төржээ.

Монгол хөвүүдийн жишгээр үндэсний бөхөд дуртай, зүтгэлтэй байсан Түвшинбаяр 2002 онд өсвөр (16 нас) бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэр (17-18 нас) бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болов. Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Авар­га" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхлэв. 2006 онд багш дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ. Аймагтаа Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирээд Халиуны Болдбаатарын шавь болжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон.[1] 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Намар нь болсон олимпийн наадамд таван учраагаа дийлж Монгол улсын түүхэнд анхны алтан медалийг авчирчээ. Ингэхдээ Японы Сүзүкиг давхар хамж цэвэр, Германы Берлаг юүко үнэлгээгээр, Өмнө Солонгосын Чанг коока үнэлгээгээр, Азербайжаны Миралиевийг цаг сунгаж юүкогоор, эцэстээ Хасагийн Житкеевийг ваза-аригаар хожжээ. 2012 оны олимпод дөрөв ялж, Оросын Тагир Хайбулаевтай үлдээд мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болжээ. Энэ хооронд лав хоёр удаа (2010, 2011) Монгол улсын аварга болоод байгаа.

2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найданы Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол шагнажээ. Түвшинбаяр 2009 онд Эрдэнэтийн уугуул Б.Оюунбилэгтэй гэрлэж, Манлай, Мандах хоёр хүү, Өүлэн гэх охинтой болсон ба гэр бүлээрээ Улаанбаатарт амьдарч байна.

Жүдо бөхийн 2016 оны ААШТ-ий эрэгтэйчүүдийн -100кг-д барилдсан олимпийн хошой медальт, Инчёны Азийн наадмын аварга Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Узекстаны бөхтэй барилдан анх удаагаа Ази тивийн аваргын алтан медалийн эзэн болж саяхан Монголчуудынхаа бахдалыг дахин төрүүлээд авсан билээ. Аваргын маань гурван үе сайхан харагдаж байна шүү.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026
Оддын амьдрал Урлаг

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026
Оддын амьдрал Урлаг

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026

Одри Хепберний хүү ээжийгээ “Онцгой гэдгээ мэдээгүй” гэв

24/08/2026

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.