Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Хурдан морины ерөөл
Дотоод мэдээ

Хурдан морины ерөөл

Урлаг Урлаг09/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index8227802422012-04-09-22-08[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Заан дөрвөн соёогоо яралзуулан

Заамал зургаан хүзүүгээ гүвдэлзүүлээд

Дунгийн угалзан хамраа сортолзуулаад

Дуран хар нүдээ тормолзуулаад

Могой нарийн хэлээ шоволзуулаад

Молор цагаан шүдээ яралзуулаад

Хавцал болсон амаа ангалзуулаад

Харгай болсон чихээ сэртэлзүүлээд

Суман сайхан дэлээ савсалзуулаад

Буман сайхан сүүлээ цацруулаад

Түмэн агтын түрүүнд

Түгдрэлгүй гүйгээд ирдэг

Мянган агтын түрүүнд

Мятралгүй гүйгээд ирдэг

Ширэтэй газар гэж

Шигдэлгүй гүйгээд ирдэг

Салаатай модын дээгүүр

Сартай тэнгэрийн доогуур

Сая сая агтын түрүүнд

Салхи мэт шуугиад ирдэг

Үзүүртэй модны дээгүүр

Үүлтэй тэнгэрийн доогуур

Үй түмэн агтын түрүүнд

Үнэн хурдаар гүйгээд ирдэг

Харцага шонхор шувуу шиг

Халин дэвээд ирдэг

Харвасан нумын сум шиг

Харайн дэгдээд ирдэг

Хөдөө талыг хөвчлөн гүйгээд ирдэг

Зуун агтын хурдаар

Зуузай хийгээд ирдэг

Наян хурдан агтаар

Наадам хийгээд ирдэг

Мянган сайн эрийн

Магнайг баярлуулаад ирдэг

Торгон жолоог сунгаад ирдэг

Тостой цулбуур бариулаад ирдэг

Адуун сүргийн манлай болсон

Аавын хүүгийн унаа болсон

Эзэн хүнээ баярлуулсан

Энгийн хүний сонирхсон

Эрдэмтэй сайн хүлэг мөнөөсөө мөн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Балдони Блэйк Лайвлитэй хийсэн шүүхийн маргааны талаар анх удаа ам нээв

10/07/2026

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026

“Говийн зэрэглээ” кино багийнханд тохиолдсон явдлын учгийг тайлах нэвтрүүлэг энэ сарын 13-нд NTV телевизээр цацагдана

10/07/2026

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.