Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Тэнгэрийн Модун” ТББ тусгай сургуулиудын “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадмыг хамтран зохион байгууллаа
Уртын дуу

“Тэнгэрийн Модун” ТББ тусгай сургуулиудын “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадмыг хамтран зохион байгууллаа

Урлаг Урлаг04/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
55060c9a55adfc567aaab175ae3a58888490674612016-05-04-10-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам өнгөрөгч амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“Хамтдаа инээмсэглэе" аяны залуус санаачлан Нийслэлийн зургаан тусгай сургуулиудын сурагчдын дунд тун чиг өрсөлдөөнтэй болсон юм. Сурагчид Мэндчилгээ, Гоцлол дуу, Хамтлаг дуу, Уран уншлага, Гоцлол хөгжим, Гоцлол бүжиг гэсэн нийт зургаан төрлөөр оролцов.

Тус наадмыг “Тэнгэрийн Модун ТББ”, "Хамтдаа инээмсэглэе" аяны залуус хамтран зохион байгуулсан юм. Мөн“Азтай хүүхэд сан”, “Сарангэрэл сан”, “Хил хамгаалах ерөнхий газар”, “Тэнгис кино театр”, “Хас Медиа энтертайнмент”, “Баясах трейд”, “Тесо групп”, “Блисс ресторан”, “Студи 3” ивээн тэтгэж, мэдээллийн ивээн тэтгэгчээр www.Dorgio.mn www.Cityinfo.mn Bright Mongolia” www.News.mn ажилласан юм.

"Тэнгэрийн Модун ТББ”-ын тэргүүн Г.Батхүү "Сайн үйлсийн аянг үргэлж дэмжиж ивээн тэтгэж ажиллахыг зорьдог. Энэ ажлынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн оролцоог идэвхижүүлэх, тэдэнд урам зориг хайрлах зорилготой урлагийн их наадмыг зохион байгуулж байгаа юм" гэлээ.

Авьяаслаг сурагчдыг жүжигчин ГУндармаа, М.Баярмагнай, П.Эрдэнэзаан нар шүүсэн бөгөөд тэднийг гайхашрал, магтаал дунд нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн билээ.

Шүүгч жүжигчин М.Баярмагнай "Өнөөдөр Г.Ундармаа, П.Эрдэнэзаан хоёртойгоо сайн үйлсийн аянд нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд урлагийн их наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Хүүхдүүдийн маань авьяас, дуу хуур, бүжгийг үнэхээр бишрэхгүй байхын арга үгүй. Сонсголын бэрхшээлтэй байж дуулж, бүжиглэн, хөгжмийн ритмийг мэдэрч байгаа нь гайхалтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй гэж мэдэгдэхийн арга үгүй энгийн хүүхэд шиг дуулж, бүжиглэж байна. Зарим хүүхдүүдийн үзүүлбэр дээр нулимс унагаж, огшиж, их зүйлийг бодож сууна даа. "Хамтдаа инээмсэглэе" урлагийн их наадмыг хамтран зохион байгуулж бүх хүмүүстээ болон оролцсон сурагчдадаа баярлалаа гэж хэлье. Цаашдаа энэ наадмыг олон байгууллага, хувь хүн илүү их дэмжиж ажиллаарай гэж уриалах байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Шүүгч жүжигчин Г.Ундармаа "Бид гурав заавал ирэх ёстой газраа ирсэн байна. Бас ивээн тэтгэж, туслаж байгаа бүх компаниуддаа хүүхдүүдийнхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхдүүд маань хөгжим сонсохгүй байж сайхан бүжиглэж, дуулж байна. Мөн багш нар нь их сайн бэлтгэж, хүүхдүүдээ оролцуулж байгаа нь гайхалтай.

Тэрбээр ийм төрлийн урлагийн их наадмыг холбогдох байгууллага нь зохион байгуулдаггүй гэдгийг сонсоод "Салбар болгон өөрсдөө аль нэг яаманд харьяалагдаж ажилладаг. Энэ болгон дээр гүйцэж өөрсдөө ажлаа хийхгүй, хяналт дутуу байгаагийн илрэл. Хийх ёстой ажлаа чин сэтгэлээсээ хийдэггүй нь улмаас завсар нь маш их зүйл хийгдэх орхигдож үлддэг нь их харагддаг. Төрийн байгууллагууд ажлаа хийгээч ээ гэж хэлье" гэсэн юм.

Шүүгч жүжигчин П.Эрдэнэзаан "Нэг зүйлийг ойлголоо. Хүүхдүүд маань өнөөдөр жирийн хүүхдүүд биш. Энэхүү наадамд оролцсоноороо өөртөө их том итгэл авч байгаа нь маш их сайхан санагдлаа. Эдгээр хүүхдүүд нийгэмд оролцоно хүмүүстэй харьцана. Энэ үүднээсээ наадамд оролцсоноороо их итгэлтэй болж бусадтай харилцахад өөрсдийгөө нээж, нүүр хагарч байна гэсэн үг. Төрийн бодлого маш их дутагдаж байна. Зөвхөн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэгдэл дээр л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж, ажиллаж байгаа гэдэг нь харагдлаа" гэж өөрийн дуу хоолойгоо төрд суугаа эрхэмүүдэд хүргэв.

 

Ерөнхий ивээн тэтгэгч "Сарангэрэл" сангийн төлөөлөгч М.Өлзий-Хишиг "Манай сан нийгэмд тулгамдсан хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү ажлынхаа хүрээнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын дунд урлагийн их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ сэтгэлийн дэм, урам хайрлая, цаашдын авьяасыг нь нээн, хөгжүүлэх үүднээс энэ аянд нэгдсэн.

Бид урлагийн наадамд зургаан номаници тус бүр дээр алт, мөнгө, хүрэл медаль авсан хүүхдүүдээ шагнаж урамшууллаа.

Наадмын ГРАНПРИ шагналыг 116-р сургууль хүртсэн юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөсөн залуусын хүчин зүтгэлийг нь үнэлж Хамтдаа инээмсэглэе аяны зохион байгуулагч гурван залууг Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медалиар шагнасан давхар баяр боллоо.

 

 

 

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

01/07/2025

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.