Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр
Сонгодог уран зохиол

Өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр

Урлаг Урлаг06/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6055ichh7detgiq11dcj0h4eun3297569412016-05-06-10-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр санаа зовоодог асуудлын нэг бол хэт таргалалт болоод байгаа. Харин нөгөө талаас хэт туранхай буюу турах дон "Анорексиа нервоза" буюу мэдрэлийн шалтгаантай хоолны дуршил буурах өвчтэй хүмүүс олширчээ. Эдгээр хүмүүст зориулан жил бүрийн 5 дугаар сарын 6-нд Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд олон компанит ажлууд өрнөдөг.

"Анорексиа" нь хэвийн жинтэй ч өөрийгөө тарганд тооцон хоолоо сойсоор улмаар сэтгэцийн өөрчлөлтөнд орж, үхэлд ч хүрэх аюултай өвчин юм. Өөрийн гэсэн үзэл бодол бүрэн гүйцэт төлөвшиж амжаагүй байгаа охид хөвгүүд сүүлийн үед хоол идэхгүй, дэглэм баримталдаг болсон. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг бөгөөд таван хүн тутмын нэг нь амиа алддаг гэсэн тооцоог ДЭМБ-ээс гаргажээ.

Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг 1992 оноос Mary Evans Young санаачлагаар тэмдэглэж ирсэн. Mary бол Английн "Diet Breakers" буюу “Хоолны дэглэмийг няцаагч” бүлгийн тэргүүн бөгөөд өөрөө өмнө анорексия өвчинд шаналж байсан учраас хүмүүст өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, бие хүн гэдгийг ойлгуулах ажилд идэвхтэй зүтгэж иржээ.

Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийн зорилго:

• Өөрийн унаган төрх, бие галбирын онцлог төрх байдлыг хүлээн зөвшөөрч хайрлах;
• Хоолны дэглэм ба жингийн тухай бодол шаналгааг нэг өдөр бүр мөсөн мартах;
• Жин хасах хоолны дэглэм, эрүүл мэнд ба биеийн хэмжээ харьцааны талаар нарийн судалж зөв ойлголттой болох;
• Хоолны дэглэм охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд хэрхэн нөлөөлдөг талаар тунгааж үзэх;
• Зохисгүй хооллолт (анорексия нервоза, булимия нервоза г.м орно) , өөх соруулах мэс заслын хохирогчдыг хүндэтгэх;
• “sizism” (“хэмжээлэх” “ жингээс шалтгаалж шившиглэх”) , “fatphobia” (“өөхнөөс айх”) гэх мэт жингийн талаарх тодорхойлолт, хайрцагласан ойлголтуудыг бут цохиход хувь нэмрээ оруулах (Эх үүсвэр: Wikipedia)

Энэ өдөр бол хоолны дэглэмийг хэт баримтлахын сөрөг үр дагаврын талаар мэдлэггүй байдал ихэсч байгаа явдлыг өөрчлөх буюу байгалиас өөрт заяасан унаган төрх байдал, биеийн галбираа хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хүндэтгэх, хоолны дэглэм баримталж биш зохистой хооллож эрүүл амьдрах тухай ухагдахууныг олон нийтэд таниулах зорилготой өдөр билээ.

No Diet Day хоол хүнсээ хэрхэн зөв сонгож хэрэглэх, хоолны дэглэм баримлахад эрүүл мэндэд гардаг өөрчлөлтүүд, ихэвчлэн сөрөг үр дагавар гардагийг, тухайлбал анорексия ба медиа дахь бие галбирын ухагдахууныг хүмүүст ойлгуулахыг зорьдог өдөр юм.

Хэрвээ та турахаар хоолоо сойдог бол өнөөдөр энэ дэглэмээсээ татгалзахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Shuud.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.