Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна
Дуу хөгжим

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна

Урлаг Урлаг12/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original7842268252016-05-12-08-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Малчид, иргэд, зорчигч, тээвэрчдийн анхааралд:

13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.              

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруунаас секундэд 7-12 метр.  Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025
Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого эхэллээ

22/09/2025

“Anuxai’s fitness-4” реалити шоуны бүртгэл маргааш эхэлнэ

22/09/2025

“Eurovision”-оос хасагдсан ОХУ “Intervision” наадам зохион байгуулжээ

22/09/2025

Америкийн кино найруулагчдын холбоог Кристофер Нолан удирдана

22/09/2025

Өсвөрийн нугараачид Юрий Никулины нэрэмжит шагнал хүртжээ

22/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.