Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Мисс А.Сайхантамир “Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тайзнаа авъяасаа толилуулахаар болжээ
Оддын амьдрал

Мисс А.Сайхантамир “Дэлхийн авъяаслаг мисс”-ийн тайзнаа авъяасаа толилуулахаар болжээ

Урлаг Урлаг12/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13181105_653678308112465_1441027991_n1009249232016-05-10-16-16[www.urlag.mn]5673625222016-05-12-09-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдаж буй “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, загвар өмсөгч, мисс А.Сайхантамир оролцож байгаа  талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй авъяаслаг мисс А.Сайхантамир маань монгол уртын дуу, үндэсний ёочин хөгжмийн үзүүлбэрүүдээрээ шүүгчдээс хамгийн өндөр оноог авч финалын шатанд тунан үлдсэн бөгөөд авъяаслаг гурван миссийн нэгээр тодорчээ.

Дэлхийн гоо бүсгүйчүүдийн авъяас билгийг нээн илрүүлж, авъяас билэг, гоо үзэсгэлэнгээр нь дамжуулж дэлхийн энх тайваны төлөө томоохон үйл ажиллагаануудыг явуулах зорилготой тус тэмцээнд 40 гаруй орны авъяаслаг миссүүд оролцож өөрсдийн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж байгаа юм.

Мисс А.Сайхантамирын талаар товч танилцуулахад “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. Мөн БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорсноос гадна Монголын хувцас загварын тэргүүн наадам “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Түүнчлэн тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй миссүүд нь өөр өөрийн гэсэн авъяас билэгтэй оролцогчид байдаг бөгөөд манай орны оролцогчийн хувьд ёочин хөгжмөөр 14 жил хичээллэсэн өндөр ур чадвартай нэгэн юм. Ийнхүү эх орноо төлөөлөн дэлхийн авяъаслаг миссүүдтэй өрсөлдөж буй А.Сайхантамирыг дэмжиж тус www.facebook.com/groups/misssupertalent хаягаар зочилж санал сэтгэгдлээ үлдээгээрэй.

 

www.URLAG.mn

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэрилин Монрогийн хөхний даруулга дуудлага худалдааны өмнөх байдлаар 5000 ам.долларт хүрчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён Филиппиний “Bench” брэндийн сурталчилгаанд оролцоно

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Hybe”-ийн эмэгтэй хамтлагууд анхны томоохон хамтралаа хийнэ

09/06/2026

“Carnival Hunt” тоглоомын нээлтийн товыг зарлалаа

09/06/2026

“Michael” кино 898 сая ам.долларын орлого олоод байна

09/06/2026

Тайваньд хадгалагдаж буй Чингис хааны эш хөргийг 15 жилийн дараа дахин олон нийтэд дэлгэнэ

09/06/2026

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.