Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хаврын халгайн таван ач тус
Дуу хөгжим

Хаврын халгайн таван ач тус

Урлаг Урлаг16/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6833468881032016-05-16-10-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд эрт үеэс хаврын халгайг ужиг хууч өвчин, биеийн эсэргүүцэл суларсан үед өргөн хэрэглэдэг уламжлалтай. Халгай нь эрүүл мэндээс гадна гоо сайханд ч сайнаар нөлөөлдөг ургамал бөгөөд өдийд буюу тавдугаар сард түүж хатаагаад хэрэглэвэл илүү үр дүнгээ өгдөг аж. Амттай сайхан хуушуур хийж гэр бүлээрээ зооглохоос гадна арьсаа өнгөлөг гоё болгох байгалийн бүтээгдэхүүний тухай хүргэе.

1. 250 граммын аягатай халуун усанд нэг халбага халгай хийж хутгаад сэрүүн газар 8 хоног хадгалж дараа нь сайн шүүж авна. Уг ханднаасаа өглөө, оройд цайны халбагаар ууна. Ийм хандыг гурван долоо хоног хэрэглэхэд хүний бие эрүүлждэг.

2. Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтугласан халгайг  хийж найруулан хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгай гайхалтай сайн гэдэг. Өвчин тус бүрт зориулсан жор гэхгүй, хэрэглэхэд тун амархан.  200 млл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөр гурав хуваан хоолны дараа ууна.

3. Тархины судасны нарийсал үс уналтыг зогсоох зорилгоор  халгайн хандаар угааж шавшиж хэрэглэдэг. Нойр сэрвэлзэх, ядрах, бие суларч унах зовиур арилаад жавхаажаад ирдэг юм билээ. 

4. Хуурай үсийг 10 хоногт нэг удаа зөөлрүүлсэн усаар угаана. Харин үсийг угаахдаа халгай, ганга ашиглавал үс бэхжиж, өнгө сэргэдэг.  Халгайн навчийг хатааж нунтаглаад нэг аяга буцалсан халуун усанд нэг хоолны халбагаар хийж битүү саванд таглаад 1-2 цаг байлгаж шүүнэ. Үүний дараа толгойгоо угаах ба хөвөнд шингээж хуухинд түрхэнэ.  Долоо хоногт 1-2 удаа энэ аргыг хэрэглэвэл хаг арилж үс бэхжинэ. 

5. Арьсаа сайхан болгоё гэвээс хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлээд энэ бүлээн зутанг нүүр хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаагаарай. Гайхалтай сайхан үр дүнтэйг шууд л мэдэрнэ.Нялх халгайн маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Euphoria“ цувралын гуравдугаар бүлгийн хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер ажиллана

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Баруун монголын алдарт дархан Ө.Гүнзэн болон үр ач нарынх нь урласан түүхэн бүтээл бүхий “Хөх сар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

25/07/2025

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.