Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хонхны баярын хялбархан үс засалтууд /Видео/
Дуу хөгжим

Хонхны баярын хялбархан үс засалтууд /Видео/

Урлаг Урлаг17/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
529553413246c3287193242016-05-17-11-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мөнгөн хонхны баяр оюутан цагийн хамгийн чухал мөч. Та хонхны баяраараа үсээ хэрхэн засуулахаа сонгож амжсан уу. Үс сайхан бол зүс сайхан. Бүсгүй таныг хонхны баяраар төгс харагдуулах хамгийн чухал зүйл үс засалт гэдгийг мартаагүй биз дээ. Таньд хонхны баярын үс засалтаа өөрөө хийж болох хялбар бөгөөд таныг хамгийн дэгжин, чамин харагдуулах үс засалтуудыг санал болгож байна.

Холливуудын засалт­ Винтаж ороолт

Мэрилиний үеийн Холливуудын засалттай төстэй хэлбэрээр үсээ янзлах хялбархан арга. Танд үс ороогч, олон ширхэг үсний жижиг хавчаарнууд, үсний лак гурав хэрэгтэй. Энэ засалтын хамгийн чухал нь духны дээгүүрх хэсгийг донжийг нь тааруулж ороох юм. Үсээ нэг тал руугаа далий хуваагаад, далий хуваасан хэсгийнхээ дээд хэсгээс үс авч дотогшоогоо хэлбэрээр орооно. 

Ретро долгио

Их цэвэрхэн, ихэмсэг төрхийг ретро долгио бүрдүүлж өгнө. Өмнөх винтаж ороолтонд үсний далд буюу арын хэсгүүдийг ороох шаардлагагүй байсан бол, жигд долгио оруулахын тулд энэ удаа бүгдийг нь орооно. Бүдүүн шүдтэй самаараа буржгарыг нь султгахдаа самаа хөндлөн, босоо болгох маягаар бага зэрэг хэлбэр оруулаарай. 

Франц мушгиа

Энгэр, нуруундаа онцгой чимэглэлтэй, уртавтар, эсвэл шулуун даашинзан дээр энэ засалт сайхан зохино. Залуу, өхөөрдөм гэхээсээ илүү туршлагатай, ажил хэрэгч, эрхэмсэг хэв маягт дуртай бол энэ засалтыг сонгоорой. Эхлээд үсээ гурав хувааж байгаад голын хэсгийг нь хэд хэдэн давхарга болгож угийг нь босгоно. Ингэснээрээ үс засалт илүү хэлбэр орж, удаан тогтох болно. 

Нойтон самналт

Энэ засалтыг хонхны баяраараа туршаад үзээрэй. Ялангуяа шулуун загвартай, чимэглэл багатай даашинз эсвэл анхаарал татахуйц чимэглэлтэй даашинзан дээр зохицоно

Грек маягийн мушгиа

Энэ удаад үсний боолтон даруулгаа ашиглана. Сурчихвал бараг 5 минутанд л хийчихэж болох амархан засалт. Хэрэв энэ засалтыг сонгохоор бол шинээр гоёмсог үсний даруулга худалдаад авахад л болно.

Элегант шуулт
Женнифер Лопезоос санаа авсан цэвэрхэн шуулт. Гель, невединкан хавчаар, резинен боолт гурваар улаан хивсний ёслол дээрээс л хардаг гоёмсог шуултыг хийж болно гэж хэн санах билээ?

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026
Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.