Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.05.19/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.05.19/

Урлаг Урлаг19/05/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 13. Бархасвадь гараг. Салхины эх одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сэрэхүй . Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвхтэй цаг ирж, олонх хүмүүс материаллаг байдлаа дээшлүүлнэ эсвэл албан тушаал ахина. Гүнзгий сэтгэлгээ, шударга шулуун хариуцлага, зорилгодоо хүрэх тэмүүлэл таны ажил дээрх нэр хүнд нөлөөг ихэсгэнэ. Харин хүч хүрэхгүй хэт их ачаалал бүү өөртөө тавь. Үүнийг 7 хоногийн туршид жигд хуваарил. Үдэш гэр бүлийн жижиг сажиг асуудлыг шийдэх хэрэг гарч болзошгүй. Эм эмчилгээ, нүүр будалт болон спортоор хичээллэхэд таатай өдөр.


Үхэр (4/20-5/20)

Маш хүнд өдөр болж магадгүй. Энэ өдөр биеэ сайтар барьж хатуужилтай бай. Элдэв төрлийн юманд бие сэтгэлээр татагдахыг тэвчих хэрэгтэй. Төлөвлөсөн уулзалт ярилцлагыг өөр өдөрт шилжүүлэх нь дээр байх болно. Эрэгтэй энэ ордныхны шинэ танил түр зуурынх байна. Чин сэтгэлийн хайранд итгэхгүй байх, зүрх сэтгэлээ нээхгүй байх, хардлага урвалт нь ханьтайгаа харьцах харилцааг төвөгтэй болгоно. Эмэгтэй энэ ордныхон эрүүл мэнддээ их анхаарал тавь. Хоол, амралт, нойрны дэглэм барь. Унтахын өмнө халуун сүү уу. Гоо сайханд очиж арьсаа арчлуул.


Хамтатгах (5/21-6/21)

Та өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол таныг хүмүүс хүндлэхгүй. Ямар нэгэн асуудалд өөрийнхөө байр суурьнаас битгий ханд. Таны ажил хэрэг сайн болсон ч таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Танд тулгарсан асуудлыг өөрийнхөөрөө шийдээрэй. Хариуцлага гэдгийг ухамсарла. Илүү зардал гаргахаас болгоомжилж, санхүүгээ төлөвлө. Хамаатан садангуудын асуудлаас болоод оюуны болон материаллаг дэмжлэг тэдэнд үзүүлнэ. Ямар нэгэн ажилд сахилга бат хэрэгтэй шүү. Хайрттайгаа маргалдахгүй байхыг хичээ.


 Мэлхий  (6/22-7/22)   

Таны төлөвлөгөө өнөөдөр эвдэгдэж болзошгүй өдөр. Учир нь нар таны ордонд байрлахгүй бөгөөд таны өөрийн чинь хувь тавилан эсрэг байрлалд байна. Шинээр хүнтэй танилцах, харилцаа холбоо тогтооход таагүй байна. Жоохон дүрсгүйтэж сахилгагүйтсэн ч адал явдал бүхэн эерэгээр төгсөнө. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргахгүйн тулд ойр дотнынхонтойгоо сайн зөвлөлд. Ирээдүйг эрүүл ухаанаар тооцоолж сур.


Арслан (7/23-8/22)   

Энэ ордны охид хөвгүүд, ойрын хэдэн сард ертөнцийг үзэх үзлийн хүндхэн бодлогуудаар толгойгоо гашилгана. Гэхдээ үүнд ямар нэгэн хор байхгүй. Өнөөдөр зөвхөн тэргүүн зэргийн чухал ажлаа барьж ав, аар саар зүйлээр бүү хөөцөлд. Одоо цаг алдвал ирээдүйд энэ бүхнийг нөхөж чадахгүй байх. Танд хийж амжаагүй асуудлаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар дээд цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг бүү алдаарай. Гэр бүл болох, хайртай хүнтэйгээ болзоход энэ өдөр нэн тааламжтай.


Охин (8/23-9/22)    

Хувийн болон гэр бүлийн амьдралдаа гэнэтийн бэлэг авахад бэлэн бай. Найз нөхөд, ах дүүс, хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа харилцан хүндэтгэл дээр үндэслэнэ. Зөвхөн сайн мэдээ сонсоно. Хүссэн бэлгээ авна. Айлд зочилж оч. Эсвэл найз нөхөд, ах дүүсээ гэртээ урь. Танай гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд шинэ оны мэнд хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр эсрэг хүйсийн хүмүүсийг татах чадвар өндөр байна. Гэвч байнгын саад болдог нөхцөл байдлаас шалтгаалан хайр дурлалд амжилт олоход төвөгтэй байна. Илүү дутуу зүйлээс татгалз. Энэ нь таны эрүүл мэнд, гадаад төрх, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Та томоохон гэрээнд гарын үсэг зурна. Тиймээс ердийнхөөс илүү хянамгай мөн хариуцлагатай байгаарай. Томилолтоор явах, ашиг олох нь сэтгэл санааны тайтгарал авахгүй. Энэ нь замд жижиг сажиг, таагүй асуудлууд гарч ирэхтэй холбоотой.


Хилэнц (10/23-11/21)   

Бодол санаагаа хэрэгжүүлж шинэ танилуудтай болох өдөр. Эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж ажилтанд хүрнэ. Ойр дотнын хэн нэгэн санхүүгийн талыг хариуцаж авах болно. Дээшээ өгсөх үү эсвэл уруудах уу гэдэг нь зөвхөн танаас л хамаарна. Залуу хүмүүс зугаа цэнгэлд цагаа бүү үр харин өөрийгөө боловсруулахад цаг хугацаагаа зарцуул. Эхэлсэн ажлаа дуусгахгүй бол үр дүнг нь үзэж чадалгүй хамаг хүч, энергиэ барах болно.


Нум (11/22-12/21)   

Алдагдалд орж болзошгүй өдөр байна. Санхүүгийн буруу тооцоо хийх, хулгайд эд зүйлсээ алдах, томоохон үргүй зардал гарч болзошгүй. Өөрийн боломжоо дүгнэх хэрэггүй. Илүү бодит амьдрал дээр тулгуурла. Од гараг энэ бусад өдрүүдээс илүүтэй энэ өдөр биеэ барихыг зөвлөж байна. Төрөл бүрийн хадгаламж нээх нь танд ашигтай байх болно. Үнэтэй зүйлс худалдаж авах, хүнд мөнгө зээлэх, хуурамч үнэт эдлэл авах зэрэг үйлдэл хийхгүй байхыг сануулж байна. Харин сэтгэлээ сэргээж байгалийн сайханд алхахыг зөвлөж байна.


Матар (12/22-1/19)   

Энэ өдөр өрсөлдөхөд чинь үйл ажиллагаа идэвхжиж магадгүй тул дотроо хянамгай байх хэрэгтэй. Өөрийн гаргасан багахан хэмжээний алдаанаас болж засаж болохгүй алдаа гаргахаас сэргийлэх хэрэгтэй байна. Таныг азийн тэнгэр мөнхөд ивээнэ гэж байхгүйг санаж, хүнтэй муудалцахгүй байж, аливааг эвийн журмаар шийдэх хэрэгтэй. Харин гэр бүлд ямар ч асуудал гарахгүй.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр та онцгой эрч хүчтэй байна. Шинэ ажил эхлэх, аялах, спортоор хичээллэхэд таатай. Үдээс өмнө амьдралын эрч хүч нэмэгдэхэд мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд найз нартайгаа харилцах харилцаанд, мөн ер нь цаашдын хувь заяаны байдалд сайнаар нөлөөлнө. Энэ цаг үе нь хурим хийх эсвэл томоохон зүйл зохион бүтээх, аялал амралтад таатай. Үдээс хойш амлалт андаа хүрэх, их хугацааны гэрээ байгуулах ажилд анхааралтай хандах хэрэгтэй.Таны сексийн татах чадварыг эсрэг хүйсийн хүн анзаарах болно. Үйлдвэрлэлээ шинээр зохион байгуулах, үнэт зүйлс худалдан авах мөн удаан хугацааны хэрэглээний эд зүйл худалдан авахад тохиромжтой.


Загас (2/19-3/20)

Удаан хугацаанд арилах бэрхшээл тулгарч магадгүй мөн алдаа гаргаж мэдэх учир анхаарал болгоомжтой бай. Санасан бодлоо нууж бай. Бизнес болон хувийн үйлдвэрлэл эрхлэгчид баримт бичигт гарын үсэг зурахад онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хуурамч мэдээ, нөхцөл байдлын буруу дүгнэлт нь таны амьдралд хүндрэл бэрхшээлийг бий болгох болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.