Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Золоог жүжигчин гэдгийг хайртай залуу нь мэдээгүй
Оддын амьдрал

Золоог жүжигчин гэдгийг хайртай залуу нь мэдээгүй

Урлаг Урлаг23/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zol1850105232015032507258823335532016-05-23-11-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Г.Золцэцэг дөнгөж 20 шүргэх насандаа амьдрал зохиож, УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан ч удаан үргэлжлээгүй тэдний дурлал өнөөг ч хүртэл “цайны хачир” болон яригдсаар л байдаг. Гэхдээ шартай  атлаа бас хэнэггүй жүжигчин бүсгүйг энэ салалтын дараанаас жинхэнэ “бөмбөгдүүлэх” шиг л болсон. Харин тэрээр “оюутан байхад багш нар сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэж захисаар ирсэн. Сэтгэл зүйн бэлтгэлгүй бол шал өөр ажил хийгээд явах байсан биз. Хэрүүл хийгээд өөрийгөө үнэ цэнэгүйдүүлэхгүйгээр тоохгүй хаячихдаг” гэж сэтгэлийн үгсээ хуваалцаж байлаа. Тэрээр түүхэн кинонд тоглохыг хүсдэг. Тиймдээ ч одоог хүртэл биендээ нэг ч шивээс хийлгээгүй, хөмсгөө шивүүлээгүй, гоо сайхны мэс засалд ороогүй нь мөрөөдлийн дүрдээ эртнээс бэлдэж байгаа хэрэг  гэнэ лээ.

Энд сонирхуулахад түүний найз залуу анх жүжигчин гэдгийг нь мэдээгүй гэдэг. Хосууд танилцаад удаагүй байхдаа хошин шогийн тоглолт үзэх суухад нь аппаратын гэрэл гялсхийх нь тэр. Гайхсан залуу зурагчин дээр очиж уурлах учирлахын завсар хайртай бүсгүйгээ жүжигчин гэдгийг мэджээ. Харин энэ тухай Золоо нэгэн сэтгүүлд “Америкт олон жил амьдраад Монголын мундаг мундаг жүжигчдийг мэдэхгүй байхад нь би жүжигчин гэж хэлэх эвгүй ш дээ” гэж ярьсан байдаг. Сайхь залуу тэр үед хэдэн өдрийг зөвхөн түүний тухай мэдээлүүдийг сонин сэтгүүл, сайтаас олж уншиж үзжээ. Улмаар Золоог мэдэхгүй атлаа мэддэг юм биш бичсэн нь ямар их юм бэ хэмээн уулга алдсан гэнэ лээ. Тэд хамтран  "Zolo*s hair and beauty salon"-ийг нээснийг энд дурдах илүүц бизээ. 

Эх сурвалж: Photonews.mn

А.ДӨЛ 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Оддын амьдрал Урлаг

Бейонсегийн цацагдаагүй дууг нь хулгайлсан этгээдэд хоёр жилийн хорих ял оноожээ

14/05/2026
Оддын амьдрал Урлаг

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Хайрын мадригал” ном уншигчдад хүрч эхэллээ

15/05/2026

ШИНЭ КЛИП: Реппер ThunderZ болон “Gangbay” хамтлагийн хамтрал

15/05/2026

Николь Кидман дагагчдадаа шүүмжлүүлэв

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.