Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Д.Кёкүшюзанбатбаяр: Оффшор дансны асуудлаар амьдааг шалгаж байгаа
Одод

Д.Кёкүшюзанбатбаяр: Оффшор дансны асуудлаар амьдааг шалгаж байгаа

Урлаг Урлаг25/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original4330772982016-05-26-08-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн өдрүүдэд Олон улсын эрэн сурвалжилах сэтгүүлчдийн нийгэмлэгээс Панамын хуулийн фирм дэх оффшор данстнуудын тухай мэдээллийг задарч нэлээдгүй шуугианыг дэгдээгээд байгаа билээ. Манай улсаас нэлээдгүй нэр бүхий улс уг дансыг эзэмшдэг болох нь илчлэгдсэн. Тэдний нэг ньКёкүшюзан Д.Батбаяр гээд л хэвлэлийн хуудаснаа заларсан.

Үүнийг сонссон даруйдаа тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж "Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй” гэдгээ мэдэгдсэн.

Ингээд өөрийн дансаа шалгуулахаар АТГ-т хандсан. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар дахин хэвлэлийн хурал хийлээ.

Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичигт “Кёкүшюзан Батбаяр энэ асуудалд ямар ч хамааралгүй. Оффшор дансанд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг бол өөр хүн юм байна. Энэ асуудалд холбогдсон гурван компани 2007 онд байгуулагджээ. Д.Кёкүшюзан Батбаяр тухайн үедээ сумогийн тамирчин байсан учраас энэ асуудалд хамааралгүй. Та нэр хүндээ сэргээх боломжтой” гэжээ.

Мөн энэ хүсэлтээ Цагдаагийн ерөнхий газарт тавихад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүсэлт гарга гэсэн байна. Үүний дагуу Д.Кёкүшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр энэ асуудлыг шалгуулсан аж.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас “Иргэн Даваа овогтой Кёкүшюзанбатбаярын ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явууллаа. Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” хувьцаат компаниуд нь танд хамааралгүй болох нь тогтоогдсон болно. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Мөнхбат” гэсэн гарын үсэгтэй албан бичигт түүнийг оффшор дансны асуудалтай хамааралгүй болохыг нь нотолжээ.

Харин Д.Кёкүшюзанбатбаяр “Би энэ асуудлыг “Нэр нэгтийн чих нэг” гэгч болжээ гэж харж байна. Амьдааг Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон бусад газар шалгаж байгаа юм билээ. Энэ нь тэр хүний хувийн асуудал. Миний хувьд андуурал гарчээ гэдгийг л мэдэгдэх гэсэн юм” гэв. Мөн тэрээр Тагнуулын ерөнхий газарт ч ийм хүсэлтээ өгөөд буйгаа дуулгалаа.

Дашрамд дуулгахад тэрбээр өөрийн иргэний үнэмлэх дээрх нэрээ Д.Кёкүшюзанбатбаяр болгосон ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.