Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»НҮБ-ын форумд оролцохоор шалгарсан Монгол оюутан бүсгүйг дэмжицгээе
Нийгэм

НҮБ-ын форумд оролцохоор шалгарсан Монгол оюутан бүсгүйг дэмжицгээе

Урлаг Урлаг21/06/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12246786_10153354042514151_2758683317704743025_n3456649092016-06-21-16-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  НҮБ-ын Залуучуудын форумд Монгол улсаа төлөөлөн оролцохоор Т.Энхбаяр гэдэг Тайваны их сургуульд тэтгэлгээр сурч буй оюутан охин шалгарчээ. Энэхүү өндөр босготой залуусын форумд тив дэлхий даяар нийт 3000 гаруй залуу оролцох хүсэлтээ илгээсэн ч үүнээс зөвхөн 250 (8%)  залуу шалгарсан байна. Тус форумд "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Боловсрол, Засаглалын хариуцлагатай ил тод байдал" гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх бөгөөд энэ оны 7-р сарын 17-22 өдрүүдэд Африкийн Кенид зохион байгуулагдахаар тов гарчээ.
 
Форумд улс орнуудын Засгийн газрийн тэргүүн, яамдын сайдууд гэх мэт ЗГ-ын төлөөлөгчид, Төрийн бус байгууллага, ОУ-ын институт, академик болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож эдийн засаг, хөгжлийн асуудлуудаар хэлэлцдэг бөгөөд Монгол улс залуучуудынхаа оролцоог дэмжин, зөвхөн тухайн улсынхаа бус дэлхий нийтийн асуудалд гар бие оролцох нь гадаад маркетингийн нэгэн том алхам билээ.
 
Ийнхүү сайхан мэдээг сонссон нэгнийгээ дэмждэг гэгээлэг залуус “БОЛОМЖ БҮТЭЭЕ” оюуны хандивын ажлыг санаачилсан байна. Учир нь форумд оролцох зардалыг МУ-ын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайд, Гадаад хэргийн сайд болон НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар  аль нь ч гаргах боломжгүй тухайгаа мэдэгдсэн байна.  Хөгжингүй орнуудад боловсрол эзэмшин, ирээд эх орноо хөгжүүлнэ гэх зөв бодол, өрнүүн сэтгэл зүрхтэйгээр суралцаж байгаа ирээдүй үеэ дэмжих нь Монгол улсдаа хийх хамгийн том хөрөнгө оруулалт. Учир нь бид сурч мэдэж, төлөвшиж, оюун ухаанаа нээснээр л хөгжингүй орны залуустай мөр зэрэгцэх чадамжтай болж улс орноо өөрчлөн хөгжүүлэх билээ. Хэзээ ч хийгүй байснаас оройтож хийсэн нь дээр мөн хэзээ ч мэдэхгүй байснаас хэсэгхэн зовоод сурах нь хамгийн зөв сонголт билээ.

 
Та бүхэн БОЛОМЖ БҮТЭЭЕ аянд нэгдэхийг хүсвэл https://www.facebook.com/enkhbayar.tumurbaatar хаягаар холбогдоно  уу
 
Хандивын данс: Төрийн банк 2201300070922 Т. Энхбаяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.