Загвар өмсөгч С.Сарнай тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяастай гэдгээ “Яг түүн шиг” шоугаар харуулаад буй билээ. Тэгвэл тэрбээр шоунд оролцохдоо өмссөн хувцсаа өөрөө оёсон гэнэ. С.Сарнай "2011 онд “City” дээд сургуульд хувцас, загвар зохион бүтээгчийн чиглэлээр сурсан. Сурч байхдаа урлангаа нээхээр болж “Monroze” гэсэн нэрийг ээж минь өгсөн юм.
Олон улсад гаргахад Монгол гэдгийг илтгэх “Мон”, сүүл хэсэг нь чиний нэрийг илтгэхээр “Roze” байвал зүгээр гэж зөвлөсөн. Харин логог нь ханьтайгаа хамтарч зохиосон. “Monroze”-ийн загварын онцлог нь эмэгтэй хүний биеийн өө сэвийг далдалж хүчирхэг, халуухан харагдуулдаг. Мөн пластик материалаар багсны жижиг сав, нүүр будалтын жижиг цүнх, гар цүнх зэргийг хийдэг. Материалаа зүсэх, оёх, чимэглэх гээд бүх зүйл нь гар ажиллагаагаар бүтдэг. Цаг зав бага байгаа болохоор санаануудаа хэрэгжүүлж чадахгүй л байна.
Бодож байгаа санаанууд их байна. “Яг түүн шиг” шоунд өөрийнхөө өмссөн бүх хувцсыг урландаа оёж байгаа. “Хар сарнай” хамтлагийн Амараа ах болохдоо пиджакийг нь адилхан торгоор урласан" хэмээн ярьжээ.
www.info.mn