Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөгшрөлт бол сэтгэлийн өвчин
Нийгэм

Хөгшрөлт бол сэтгэлийн өвчин

Урлаг Урлаг25/06/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1466828459_8f2d4b6459896097big501422722016-06-25-13-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгшрөлт бол сэтгэлийн "өвчин” Энэ орчлонд хүн болж төрнө гэдэг азтай завшаантай хэрэг ч хүмүүний амьдралын үргэлжлэх хугацаа дэндүү богинохон юм шиг санагдах үе цөөнгүй байдаг. Харин ганцхан удаа олдох энэ амьдралыг урт удаан, аз жаргалтай болгох эсэх нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг бололтой. Хэн өөртөө арчаатай, хөдөлгөөнтэй, зөв амьдарч чадаж байна тэр хүн эрүүл чийрэг байж урт насалдаг. Хөгширч, доройтохгүй хэн нэгний асаргаа сувилгаанд орохгүйн тулд эртнээс хүн шиг амьдрах хэрэгтэй. Төрөх, хөгшрөх, үхэх гэдэг нь хүний амьдралын шаталбар билээ. Анагаахын шинжлэх ухаанд хөгшрөлтийг биологийн хэвийн үзэгдэл гэж үздэг. Нас бол хөгшрөлтийн хэмжигдэхүүн юм. Хөгшрөлт явагдах үеийг дараахь байдлаар ангилдаг:
-50-60 насыг хөгшрөлтийн эхэн үе

-60-75 насыг эрт хөгшрөлтийн үе

-75-90 насыг хөгшрөлт

-90-ээс дээш насыг хөгшин нас гэдэг.

Гэхдээ хүний бие махбодийн эд эс бүр тодорхой наснаас эхлэн хөгширч эхэлдэг юм байна. 25 наснаас үе мөчний өсөлт зогсоно, 30 наснаас арьс, 40 наснаас үсний хөгшрөх үйл явц эхэлдэг бол, мөн 40 наснаас нурууны уян эдүүдийн хэмжээ бага багаар багасдаг ажээ. Орчин үед "нас бол зөвхөн тоо” гэдэг үзэл хүмүүсийн дунд ноёрхох болсон. Би мөн адил үүнтэй санал нийлдэг. Наснаасаа залуу харагдах нь тухайн хүний ажил, амьдралын дэглэмээс шууд хамааралтай болжээ. Зөв хооллолт, спортоор хичээллэх, бас сэтгэл санаагаа амар амгалан байлгах нь урт наслалтын үндэс болдог. Хүний наслалтанд байгаль ертөнцийн жам ёсны хүчин зүйлс нөлөөлөх хэдий ч үргэлж залуугаараа урт удаан амьдралыг та өөрөө өөртөө бэлэглээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнифер Лопес 57 нас хүрлээ

24/07/2026

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.