Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гитлерийг сөрсөн эр
Нийгэм

Гитлерийг сөрсөн эр

Урлаг Урлаг02/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13433257_1790750514492035_349701595246375525_o7069273272016-07-02-12-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрэл зураг дээрх энгэртээ гараа зөрүүлсэн зөрүүд эр Гитлерийг сөрж зогссон гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээжээ. Хэдэн жилийн өмнөөс цахим хуудсуудад цөөнгүй харагдах болсон энэ зураг сэтгэл өвтгөм, өрөвдмөөр түүхтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Август Ландмэссэр бол зураг дээрх гөжүүд эр юм. Германы эдийн засаг туйлдаж доройтсон гучаад оны эхэнд ажилтай золгочих санаатай Нацист намд элсэж, цаагуураа Гитлерийн гялалзсан эрч хүч эх орныг нь өөд татчих байх гэсэн горь найдлага тээсэн тэрээр хожим ямар хувь тавилан өөрийг нь хүлээж буйг даанч гадарлаагүй биз ээ. Түүний сэтгэл эмтрэм түүх ингэж эхэлдэг юм.

Тэрээр 1934 онд Ирма Эклэр хэмээх жүүд бүсгүйтэй сүй тавьжээ. Тэд бие биедээ ухаангүй дурласан гэдэг. Гэвч жилийн дараа жүүд бүсгүйтэй сүй тавьсан хэргээр намаасаа хөөгдөж, гэрлэлтийг нь ч гэсэн хууль ёсоор бүртгэхээс татгалзсан нь хар дарсан өдрүүдийн дөнгөж эхлэл байлаа. 

Тэр жилийнхээ аравдугаар сард Ингрид гэх бяцхан охинтой болсон тэд хоёр жилийн дараа буюу 1937 онд Дани улс руу оргон зугтах гэж оролдсон ч хил дээр саатуулагдсаны улмаас Август өөрөө шоронд хоригджээ. Гэхдээ энэ удаад тэднийг аз дайрав. Түүний эхнэр өмнө нь Протестант сүмд усан баталгаа хийлгүүлж байсан тул шүүхээс тэднийг харж үзжээ. 1938 оны тавдугаар сард Августыг “дахиж иймэрхүү хэрэг хийвэл хатуу шийтгэх нөхцөлтэйгөөр” цагаатгах нь тэр ээ. Гэсэн ч сарын дараа түүнийг баривчлан бөөнөөр хорих лагерь руу албадан хөдөлмөр хийлгэхээр ачив. Харамсалтай нь, түүнээс хойш тэрбээр эхнэртэйгээ хэзээ ч уулзаагүй юм. Август 1941 онд суллагдсан ч тэр даруй цэрэгт татагдан дайн дуусахаас ердөө зургаан сарын өмнө Хорватын хаа нэгтээ амиа алдсан гэдэг.

Түүний эхнэрт ч бас аз дайраагүй юм. Бие давхар эхнэрийг нь төд удалгүй хорих лагерь руу аваачсан бөгөөд тэндээ хоёрдахь охиноо төрүүлсэн тэрээр 1942 онд хийн зууханд “амиа өргөжээ”. Харин хүүхдүүд нь асрамжийн газар, хоргодох байр дамжсаар амьд гарсан нь тэдний гунигт хувь тавилангийн нэгээхэн ч гэсэн гэрэл гэгээ нь болжээ.

Энэ зураг цаг хугацааны хувьд дайнаас өмнөх үеийнх буюу 1936 оны зургаадугаар сарын 13-ны өдрийнх гэж таамагладаг. Августын ажиллаж байсан усан онгоцны үйлдвэр дээр Гитлер зочлоход нэг л хүнээс бусад нь дарангуйллын өмнө хүлцэнгүй, номхоноо батлахын тулд гараа өргөн ёсолжээ. Өөрөөр хэлбэл, Август л ганцаараа хайр дурлал, гэрлэлтийг хүртэл хянадаг дарангуйлагч дэглэмд ой гутсан шинжтэй харагдах аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026

“Niu Lai” хүүхэлдэйн кино 4 сая ам.долларын ашиг олоод байна

22/08/2026

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.