Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дуучин Энхзолын тухай 10 баримт
Оддын амьдрал

Дуучин Энхзолын тухай 10 баримт

Урлаг Урлаг04/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
efdbe869b7fc034d9b2ae137266c02a64174478242016-07-04-12-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өчигдөр үдэш "Яг түүн шиг" шоуны шилдэг 6 оролцогч тодорсон. Загвар өмсөгч С.Сарнай, жүжигчин Н.Мөнхсоёл нар шоуг орхисон. Харин хагас финалын ялагчаар дуучин Б.Маралжингоо тодров. Эхний хоёр дугаарт дараалан түрүүлж байсан тэрбээр энэ үдэш дуурийн дуу дуулж хэр цар хүрээтэй дуучин болохоо харуулсан. Харин өнгөрсөн дугаарт Н.Мөнхсоёлд түрүүгээ алдан фэйсбүүкээр нэг үндэсний ялагчийн хэмжээнд магтуулан аргадуулсан Э.Энхзол энэ үдэш ихэд хичээсэн ч яалт ч үгүй ялагдал хүлээв. Бүх дугаарын нийлбэр оноо, үзэгчдийн мессэж санал, тэр өдрийн шүүгчдийн үнэлгээ нэгдсэн дүн. Тэгвэл олон фэнтэй аливаад тун мэрийлттэй ханддаг Э.Энхзолын талаарх сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэж байна.

1.Э.Энхзолын өвөө Москва дахь МИАТ-ын төлөөлөгч байсан тул түүний хүүхэд нас хилийн чанадад өнгөрсөн. Москвагаас ирээд монголдоо сурч байгаад 16 настайдаа АНУ руу явсан. Буцаж ирэн ХУИС-ийг дүүргэж Бээжинд олон улсын маркетинг менежментээр суралцсан. Уг мэргэжил нь англи хэлний хүн.

2.2003 онд "Дашка" студийн дэргэдэх дуулаачийн курст явж эхэлснээр урлагт хөл тавьсан. Сонирхуулахад дуучин Б.Маралжингоо, Наагий "Universe Best Songs" наадмын Гранпри шагналын эзэн Жагар нар түүнтэй нэг анги.

3. Бээжингээс ирсэн даруйдаа 2007 онд "B production"-ы саналын дагуу DZ man-тэй хамтран "Freedom" дууг дуулсан нь "Пентатоник" наадмын оны шилдэг дуугаар тодорсон.

4. Тэр өөрийгөө амьдралыг бодитоор хардаг их реалист хүн гэж тодорхойлсон. Романтик зүйл мөрөөддөггүй. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөдөг.

5. Тэр "Киви" хамтлагийн Монгол дүр төрхийг илэрхийлдэг гишүүдээс цор ганц өөрийн хүсэлтээр, гэр бүлийн шалтгаангүй хамтлагаасаа гарсан нь. Бусад нь бүгд гэр бүлтэй болоод гарсан байдаг.

6. Түүний өөр нэг авьяас шүлэг бичих. Сонирхуулахад "Киви" хамтлагийн "Хайр хайраа өөрөө олдог" дууг бичиж өгсөн нь хит болсон.

7.Түүний өгзөгний асуудал шоуны үеэр хурцаар тавигдаж "хийлгэсэн" гэж хардуулж байв. Олон жилийн тууштай хөдөлмөр дасгал хөдөлгөөний үр дүн гэнэ лээ.

8. Тэр бие даасан тоглолтоо 2013 онд "No ordinary love" нэрээр хийж байсан.

9.Э.Энхзол ганц бие.

10. Тэр монголд од гэж байхгүй, харин олны танил хүмүүс л байгаа гэж үздэг.

Эх сурвалж: Zuvsongolt.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026
Оддын амьдрал Урлаг

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Оддын амьдрал Урлаг

Женни Сөүл дэх барилгыг 20 тэрбумаар авлаа

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026

Жүжигчин Д.Цолмон: Сэтгэл зүйн гүн рүү орж байж дүр амилдаг

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.