Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдрөөс эхлэлээ
Сонгодог уран зохиол

АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдрөөс эхлэлээ

Урлаг Урлаг08/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1467881699_13618123_1117364734972201_885699839_n4889887612016-07-08-09-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдрөөс эхлэлээ

 Энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулж буй дагалдах есөн хурлуудын нэг"АСЕМ-ын Залуучуудын чуулган” өнөөдрөөс эхэлж байна. Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ASEF буюу Ази, Европын сан, хамтран зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Гадаад хэргийн яам ажиллаж байгаа аж.

Чуулганыг Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээсэн бөгөөд тэрээр "Энд хуран цуглаад буй залуус дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлж, шинэлэг шийдэл гаргах нь бидэнд асар их үнэ цэнэтэй” хэмээн онцлов. Мөн чуулганд оролцогч залууст Мөн Ази- Европын сангийн гүйцэтгэх захирал, Элчин сайд Занг Ван, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

АСЕМ-ын Залуучуудын чуулганы зохион байгуулагчаар ажиллаж буй Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат МЗХ –ны гадаад харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн өргөжин тэлж байгааг онцлоод "Энэ удаагийн Асем залуучуудын чуулган нь олон улсын залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өндөр ач холбогдолтой, бодитой ахиц авчирах нь дамжиггүй. Монголын залуучууд 50 орны залуучуудтай танилцан туршлага солилцох сайхан боломж нээгдэж байна” гэв.

Энэхүү чуулганд оролцогч гадаад оюутан, залуусын ихэнх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс шилдэг 100 залуу шалгарсан байна. Харин Монголын талаас бүртгүүлсэн 300 гаруй залуусаас шалгарсан 50 төлөөлөгч нь ийнхүү оролцож байгаа аж. Төлөөлөгч залуучуудын хувьд улс орон бүрт тулгамдсан асуудал байгаа, энэ чуулганд оролцсоноор эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой алхам болно гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлж байлаа.

Чуулган маргааш АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг хэлэлцсэн салбар хуралдаануудаар үргэлжилнэ.

АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдрөөс эхлэлээ

 

АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдрөөс эхлэлээ

 

АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдрөөс эхлэлээ

 

АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдрөөс эхлэлээ

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025

Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна

05/08/2025

Дани улс “deepfake” буюу хиймэл дүрснээс иргэдээ хамгаалах хуулийн төсөл санаачилсан анхны улс боллоо

05/08/2025

“Улаанбаатар” кино наадмын нээлтийн киног сонгон шалгаруулна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.