Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүй долоо худагт “Соёлын наадам” ёс дэхь жилдээ болно
Нийгэм

Хүй долоо худагт “Соёлын наадам” ёс дэхь жилдээ болно

Урлаг Урлаг09/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13603376_296355097375022_4783906967899452252_o1068784392016-07-09-11-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2016 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 

Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын Урлагийн Зөвлөлийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна. 

Наадамчин олон, гадаадын зочид гийчид Хүй Долоон Худагт хүрэлцэн ирж, хурдан морины уралдаанаа сонирхохын зэрэгцээ Соёлын Наадмаар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой билээ. 

2016 оны 7-р сарын 11-12-ны өдрүүдэд зохиогдох “Соёлын Наадам”-ын хүрээнд “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон ажиллах болно. Энэ жилийн “Монголын нэг өдөр” хотхонд Уран бичлэг, Эсгий урлал, Зүймэл урлал ба Зээгт наамал, Ардын аман зохиол, Үндэсний тоглоом наадгай, Монгол сийлбэр, хээ угалз, Аврага Монгол, Хөрөг зураг болон Хөгжилтэй нүүр будгийн өртөө ажиллах болно.

“Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа 2016 оны 7-р сарын 11-12-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд наадамчин олонд дараах хөтөлбөртэйгээр нээлттэй хүрэх болно. 

2016 оны 7-р сарын 11-ны өдөр, Ажиллах цаг 10:00-18:00 
–    10:00 “Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа эхэлнэ.

–    10:00-18:00 Үндэсний гар урлалын өртөөнүүд ажиллана. Үүнд: эсгий 
урлал, уран бичлэг, аврага монгол, нүүр будаг, хөрөг зураг, зүймэл урлал ба зээгт наамал, ардын аман зохиолын өртөөнүүд 

–    11:00-11:30 “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт

–    14:00-15:00 Соёлын наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа, 
“Сэрсэн тал” хүндэтгэлийн тоглолт

–    17:30-18:00 “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт 

2016 оны 7-р сарын 12-ны өдөр, Ажиллах цаг 10:00-16:00 

–    10:00 “Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа эхэлнэ.

–    10:00-18:00 Үндэсний гар урлалын өртөөнүүд ажиллана. Үүнд: эсгий 
урлал, уран бичлэг, аврага монгол, нүүр будаг, хөрөг зураг, зүймэл урлал ба зээгт наамал, ардын аман зохиолын өртөөнүүд 

–    10:30-11:30 “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт 

–    16:00 Наадмын албан ёсны үйл ажиллагаа дуусна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт дуучин Адель өнөөдөр 38 нас хүрч байна

05/05/2026

“Artbiir”-ийн бяцхан зураачдын ертөнц

05/05/2026

“Morningstar” хамтлаг Хүүхэд хөгжлийн төвд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

05/05/2026

ФОТО: “Blackpink” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ “Met Gala 2026”-д оролцлоо

05/05/2026

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.