Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Чингисийн талбайд болох Соёл урлагийн арга хэмжээнүүд
Уртын дуу

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Чингисийн талбайд болох Соёл урлагийн арга хэмжээнүүд

Урлаг Урлаг09/07/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
p1an4eap5m11ao1ilt3em1287227242280222016-07-09-14-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд соёл, урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
 
 “Учиртай гурван толгой” дуурь
 
2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь тоглогдоно. Энэхүү тоглолтонд зориулан нийт 9000 ширхэг сандал засч, тасалбарыг ticket.mn болон Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын билетийн кассаар үнэ төлбөргүй түгээж байна. Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дууриййн гол дүрийг шалгаруулах уралдаан 06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
  • Юндэнд – Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын  гоцлол дуучин /
  • Нансалмаад – Б.Энхнаран  / УДБЭТ – ын гоцлол дуучин /
  • Хоролмаад – Ө.Уянга  / МУГЖ, УДБЭТ-ын  гоцлол дуучин /
  • Балганд – С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/  нар шалгарсан.
 
“Улаанбаатарын үдэш” рок поп шоу
 
2016 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагааё Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Улаанбаатарын үдэш” рок поп шоу зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү шоу арга хэмжээг UP MUSIC продакшн хариуцан зохион байгуулж байна. Олны дунд нэр хүнд бүхий телевизийн шоу нэвтрүүлгээс төрөн гарч буй уран бүтээлчдээс гадна залуу үеийн сонсох дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, алдарт “Харанга” хамтлагийн тоглолтоор үргэлжлэх юм.
 
“Талын бүжиг” фестиваль
 
2016 оны 07 дугаар сарын 12ны өдрийн 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам болно. Монгол туургатан улс орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг зохион байгуулах гэж байна.
 
Silence White
 
2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар” уриатайгаар зохиогдож буй “Silence White” Монголын тэргүүлэх бүжгийн хэмнэлийг “Монгол микс Прожект” ХХК-тай хамтран зохион байгуулна. Тус үйл ажиллагаа нь Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болж төлөвшиж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвлшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
“Морин хуур” фестиваль
 
2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 21 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийн дээжист бүртгэгдсэн Монгол түмний гайхамшигт Морин хуур хөгжмийн яруу тансагийг илтгэх фестивалийг зохион байгуулна. Энэхүү фестивальд Үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, Морин хуурын мастеруудаас гадна морин хуур хөгжмийг сонирхогч гадаад уран бүтээлчид оролцоно.
 
“Улаанбаатар свинг найт” их талын жазз олон улсын жазз хөгжмийн наадам
 
2016 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагаас их хотын соёлын салшгүй хэсэг болсон жазз хөгжим, свинг хэмнэлийг мэдрүүлэх “Улаанбаатар свинг найт” арга хэмжээг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Монгол улсын жазз урлагийн шилдэгүүдээс гадна Япон, Турк, Орос, Герман зэрэг улс орнуудын уран бүтээлчид оролцож цоглог хөгжим, уян яруу аялгуугаар их хотын нэгэн үдшийг хамт өнгөрөөх болно.
 
 
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.