Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Увертюра” хамтлагийн гишүүд МУСТА боллоо
Уртын дуу

“Увертюра” хамтлагийн гишүүд МУСТА боллоо

Урлаг Урлаг09/07/2016Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1e9a4df45919d059f533c9f0471301488925496232016-07-09-16-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гаргасан уран бүтээл болгон нь сонсогчдоос өндөр үнэлгээг авдаг. Байгуулагдаад долоон жилийн нүүр үзэж байгаа хамтлагийнхны хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Шагналыг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр гардуулж, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулах газрын мэргэжилтэн, Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жанцансамбуу байлцлаа.

2012 онд “Удиртгал” нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд “Төгсгөлгүй эхлэл” тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулж өнгөрөгч нэгдүгээр сард “Надад үлдсэн найз” мюзикл зэрэг олон бүтээлээрээ олны талархлыг хүлээгээд байсан тус хамтлагийнхнаас МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасны дараа уулзлаа.

“Увертюра” хамтлагийн ахлагч, МУСТА Г.Пүрэвдагва: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнө Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасандаа туйлын их талархалтай байна. Хамтлаг маань байгуулагдаад долоон жил болж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бид Монголын яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээл болон ардын дууг поп опера чиглэлээр дуулах зорилготой байгуулагдсан. Зорилгодоо багагүй хэмжээнд хүрсэн гэж харж байна. Долоон жилийн хугацаанд нилээн хэдэн уран бүтээл хийлээ. Тэр дундаа 2013 онд анхны бие даасан тоглолтыг хийсэн. Үүний дараа DVD хэвлүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутагт тоглож, Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хамт явсан. 2016 оны хавар бид “Надад үлдсэн найз” мюзиклийг хийлээ. Юуны өмнө Уран бүтээл хийхэд хамгийн их туслалцаа үзүүлсэн, хамтлагийг байгуулахад нөлөө оруулсан “Анир” студийн продюсер, МУСТА Б.Алтанхуяг ахдаа маш их баярлалаа. Хоёрт, манай хамтлагийн нэрийг өгсөн, ХБК-ийн багш СТА Б.Сүхээ найруулагчдаа их баярлалаа. Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг өдий зэрэгтэй явахад ойлгож, тусалж дэмждэг гэр бүл, ижий аав нартаа баярлалаа гэж хэлье. Хүндэтгэлийг бид алдахгүй улам хичээж ажиллах болно. Шинэ уран бүтээлүүдээрээ үзэгч олондоо бэлэг барина

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Г.Пүрэвдагва А.Шинэбаяр: Хийсэн бүтээснийхээ төлөө тууштай зүтгэж явсныхаа үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг авахад “Увертюра” хамтлагийнхантай ойр байсан, хамтарч ажилласан бүх хүнд баярлалаа. Үзэгч, сонсогчдодоо баярлалаа, бүгдэд нь баярлалаа. “Анир” студийн захирал, “Увертюра” хамтлагийн продюссер, МУСТА Б.Алтанхуяг ахдаа маш их баярлалаа. ХБК-ийн багш СТА Б.Сүхээ, Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ахдаа маш их баярлалаа. Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Итгэл урмыгтань алдахгүй хичээж ажиллах болноо.

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Л.Ренчинням: Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсандаа баяртай байна. Залуу хүмүүс өшөө ихийг хийх урам дэм болж байна гэж бодож байна. Олон сайхан уран бүтээл хийхээр зорьж байгаа. Зорьж байгаа бүхнээ хийх ташуур авлаа. Багш нартаа, Анир студийн хамт олондоо, хамтарч ажилладаг бүх байгууллагуудаа, Төрийн банкийн хамт олон, гэр бүл, нутаг орныхондоо баярлалаа. Цаашид хичээх болно.

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Ж.Ганбаатар: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнө төрдөө үнэлүүлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсандаа маш их баяртай байна. Цаашдаа хамтлаг маань олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа. Ази, дэлхийн хэмжээнд хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж, улам илүү хичээх болно. МУСТА Б.Алтанхуяг ахдаа болон дэмжсэн бүх хүнд баярлалаа.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн гаргасан уран бүтээл болгон нь сонсогчдоос өндөр үнэлгээг авдаг. Байгуулагдаад долоон жилийн нүүр үзэж байгаа хамтлагийнхны хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Шагналыг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр гардуулж, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулах газрын мэргэжилтэн, Үндэсний их баяр наадмын Соёл урлагийн салбар хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жанцансамбуу байлцлаа.

2012 онд "Удиртгал" нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд "Төгсгөлгүй эхлэл" тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулж өнгөрөгч нэгдүгээр сард "Надад үлдсэн найз" мюзикл зэрэг олон бүтээлээрээ олны талархлыг хүлээгээд байсан тус хамтлагийнхнаас МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасны дараа уулзлаа.

“Увертюра” хамтлагийн ахлагч, МУСТА Г.Пүрэвдагва: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнө Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасандаа туйлын их талархалтай байна. Хамтлаг маань байгуулагдаад долоон жил болж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн бид Монголын яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээл болон ардын дууг поп опера чиглэлээр дуулах зорилготой байгуулагдсан. Зорилгодоо багагүй хэмжээнд хүрсэн гэж харж байна. Долоон жилийн хугацаанд нилээн хэдэн уран бүтээл хийлээ. Тэр дундаа 2013 онд анхны бие даасан тоглолтыг хийсэн. Үүний дараа DVD хэвлүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутагт тоглож, Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хамт явсан. 2016 оны хавар бид “Надад үлдсэн найз” мюзиклийг хийлээ. Юуны өмнө Уран бүтээл хийхэд хамгийн их туслалцаа үзүүлсэн, хамтлагийг байгуулахад нөлөө оруулсан “Анир” студийн продюсер, МУСТА Б.Алтанхуяг ахдаа маш их баярлалаа. Хоёрт, манай хамтлагийн нэрийг өгсөн, ХБК-ийн багш СТА Б.Сүхээ найруулагчдаа их баярлалаа. Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг өдий зэрэгтэй явахад ойлгож, тусалж дэмждэг гэр бүл, ижий аав нартаа баярлалаа гэж хэлье. Хүндэтгэлийг бид алдахгүй улам хичээж ажиллах болно. Шинэ уран бүтээлүүдээрээ үзэгч олондоо бэлэг барина

 

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Г.Пүрэвдагва А.Шинэбаяр: Хийсэн бүтээснийхээ төлөө тууштай зүтгэж явсныхаа үр шимийг хүртэж байгаадаа баяртай байна. Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх энэ эрхэм хүндтэй цолыг авахад “Увертюра” хамтлагийнхантай ойр байсан, хамтарч ажилласан бүх хүнд баярлалаа. Үзэгч, сонсогчдодоо баярлалаа, бүгдэд нь баярлалаа. “Анир” студийн захирал, “Увертюра” хамтлагийн продюссер, МУСТА Б.Алтанхуяг ахдаа маш их баярлалаа. ХБК-ийн багш СТА Б.Сүхээ, Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам ахдаа маш их баярлалаа. Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Итгэл урмыгтань алдахгүй хичээж ажиллах болноо.

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Л.Ренчинням: Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсандаа баяртай байна. Залуу хүмүүс өшөө ихийг хийх урам дэм болж байна гэж бодож байна. Олон сайхан уран бүтээл хийхээр зорьж байгаа. Зорьж байгаа бүхнээ хийх ташуур авлаа. Багш нартаа, Анир студийн хамт олондоо, хамтарч ажилладаг бүх байгууллагуудаа, Төрийн банкийн хамт олон, гэр бүл, нутаг орныхондоо баярлалаа. Цаашид хичээх болно.

 

“Увертюра” хамтлагийн дуучин, МУСТА Ж.Ганбаатар: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнө төрдөө үнэлүүлж Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсандаа маш их баяртай байна. Цаашдаа хамтлаг маань олон зүйл хийхээр төлөвлөөд байгаа. Ази, дэлхийн хэмжээнд хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж, улам илүү хичээх болно. МУСТА Б.Алтанхуяг ахдаа болон дэмжсэн бүх хүнд баярлалаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.