Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн цэргийн парад алхав
Нийгэм

Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн цэргийн парад алхав

Урлаг Урлаг11/07/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
52-600x3991975128752016-07-11-09-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

14681252155781d01f01564Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго бүхий “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож, Чингисийн талбайд 2000 цэргийн алба хаагч ёслолын парад алхав.

Чингисийн талбайд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээг бэлгэдэн Монгол улсын Төрийн далбааг мандуулахын өмнө үе үеийн 4 далбааг хүндэтгэн залсан байв. Олноо өргөгдсөн Монгол улсын болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбаанууд ахмад үеийнхний түүх дурсамжийг сэргээж, залуу үейинхэнд түүхээ мартаж болохгүйн чухлыг өгүүлэх мэт сүрлэг намирч байлаа.

51

Хүндэт зочдын тавцанд Монгол Улсын Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсад суугаа Элчин сайдууд байраа эзэлсэн байв. Харин Чингисийн талбайд Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын болон ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Хууль сахиулах их сургууль, БХИС, энхийг сахиулагчид, эмэгтэй цэргийн алба хаагчид, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид зэрэг өөр өөрсдийн онцлог, өнгө жавхаа, дэг жаяг бүхий гуч орчим жагсаалын хайрцаг жигдрэн жагссан нь өөрийн эрхгүй уухай түрэм сүрлэг харагдана.

Жагсаалыг командлагч ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат Б.Баярмагнай бие бүрэлдэхүүнд команд өгөөд, Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өглөө. Үүний дараа Ерөнхийлөгч ард түмэн, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

49

Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, бүрэн эрхт байдлыг билэг тэмдэг болсон төрийн далбаагаа дээдлэн хүндлэх итгэл, үнэмшлийг бий болгох, өсвөр үеийнхэнд эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилгоор 2008 онд УИХ жил бүрийн 7 сарын 10-ныг улс орон даяар “Төрийн далбааны өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч онцлов.

Тэрбээр, “Эрхэм билэгт төрт ёсоо дээдэлж, төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг ард түмний маань Монгол нутаг, газар шороондоо эзэн болж төрснөөрөө омогшин байдаг Монгол бахархлын өдөр тохиож байна. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл, уламжлалаа нандигнан, хөгжил, дэвшлийн төлөө хичээн зүтгэх нь улс, үндэстний төрийн бодлого байдаг.  Үүний төлөө үе үеийн баатарлаг эрсийн хийж бүтээсэн, гавъяат үйлс нь залгамж халаа болсон хойч үедээ бахархал болон түүчээлж, улс орныхоо аюулгүй байдлыг хангах эх оронч үзэл, үндэсний ухамсрыг иргэд, залуу үедээ уламжлан үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг бахархан тэмдэглэж байна.

Алтан соёмбот төрийн далбаагаа НҮБ-ын шилтгээн, эх дэлхийн умар, өмнөд туйл, Гималайн оргил, сансрын уудамд мандуулж, Монгол гэсэн эрхэм нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж яваа энхийг сахиулагчид, тамирчидд, урлаг соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд та бүхэнд Монгол төрийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв.

Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, Тугчаар ЗХЖШ-ын Бодлого, стартеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллав.

52

Цэргийн ёслолын жагсаалыг анх жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж эхэлснээс хойш эдүгээ 93 жил болж байна. Мөн 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд цэргийн парад алхаж байв. Харин 2008 оноос “Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: МОНЦАМЭ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.