Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»АНУ-ын илбэчин Кристигийн илбийн үдэшт урьж байна
Уртын дуу

АНУ-ын илбэчин Кристигийн илбийн үдэшт урьж байна

Урлаг Урлаг19/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13695249_1254753011209985_1218153220_n4111708192016-07-18-17-32[www.urlag.mn]4650419832016-07-19-11-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Илбийн урлагийг сонирхдог, таашаадаг залуусыгаа 7-р сарын 20-ны Лхагва гарагийн онцгой хөтөлбөрт үдэш “MAGIC SHOW”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлхий даяар алдаршсан уран бүтээлч, илбэчин Кристи Тогучи Монгол улсад анх удаа хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тэр бидэнд нэгэн гайхалтай үдшийг энэ лхагва гарагт бэлэглэх гэж байна.

Илбэчин Криста Тогучигийн тухайд:

Хавай гаралтай илбэчин Криста нь Гурван үе дамжсан илбэчин, акробатчин, бүжигчин, уран нугараач мөн Тайко хэмээх өвөрмөц төрлийн бөмбөр тоглодог, Лас Вегасын алдартай “The Femmes” дуэтын гишүүн юм. Авьяаслаг энэ уран бүтээлч урлагийн олон төрлийн үзүүлбэрийг хооронд нь хослуулж тоглодогоороо илбийн урлагт онцгой, өвөрмөц стилийг гаргаж ирсэн гэж үздэг.

Дунд сургуулиас илбэчний гараагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш Олон улсын шинж чанартай тэмцээн уралдаанууд, телевизийн нэвтрүүлгүүд, хандивын арга хэмжээ, маш олон төрлийн компанит ажилд амжилттай оролцжээ. Түүний авьяас чадвар АНУ-ын Илбийн холбооны ОУ-ын хэмжээний тэмцээний үеэр олон нийтэд анх танигдаж байсан ба Хонг Конг, Япон зэрэг улсаас энэ Зууны “Шилдэг илбэчин” хэмээх шагналыг хүртэж байжээ. Одоо тэрээр Лас Вегас дахь “Aerial Fitness School”-ийн үйл ажиллагааг удирдан явуулдаг бөгөөд энд өөрийн Илбийн мэдлэгээ бусадтай хуваалцаж байгаа илбийн өндөр туршлагатай, дасгалжуулагч багш юм. Түүний шавь, оюутан, сурагчид өдгөө дэлхийн хэмжээний алдартай илбэчид болсон байгааг Олимпийн наадам, телевизийн нэр хүндтэй нэвтрүүлгүүд болон “Motley Crue” хэмээх аялан тоглолтонд олон удаа оролцож ирсэн зэрэг жишээнүүдэс харж болно.

Илбэчин Кристигийн гайхамшигт үзүүлбэр, тоглолтыг Монголын үзэгчдэд толилуулахад “Их эзэн хааны Театр”-ын захирал, балетмейстер Д.Дашлхагва, АНУ-д Монголын уран нугаралтын урлагийг анхлан танилцуулж, хөгжүүлсэн “Уян биеийн урлаг” компанийн захирал, уран нугараач, хатагтай А.Отгонцэцэг нар үнэтэй хувь нэмэр оруулжээ.

7-р сарын 20-ны лхагва гарагийн үдэш 20:00 цагт Паркын “Хар Сувд” хөлөг онгоцноо эхлэх “Magic Show”-ны тайзнаа илбэчин Кристи Монголын залуу илбэчдийн хамтаар илбийн гайхалтай шоу толилуулахаас гадна модерн бүжгийн үзүүлбэр, уран нугаралтын үзүүлбэр мөн дуучин Э.Урангоо, Х.Соёмбо, Б.Ган-Эрдэнэ, Жожо, Ариу, Б.Билгүүн, “House Party” хамтлаг, хөтлөгч Зэндмэнэ, DJ NEX та бүхэнтэй хамт байх болно. Илбийн үдэшт нэвтрэх тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд тасалбараа лхагва гарагийн үдэш “Хар сувд” хөлөг онгоцноос аваад шууд орох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 9995-8058 утаснаас лавлаарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.