Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Англи хэлийг “бие даан сурах цогц хичээлүүд” худалдаанд гарлаа
Нийгэм

Англи хэлийг “бие даан сурах цогц хичээлүүд” худалдаанд гарлаа

Урлаг Урлаг19/07/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
f7b33bf2d61a5b91fb413894d963f98c8209754432016-07-19-11-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Магадгүй та аль хэдийн English for everyone бие даан англи хэл сурах номын тухай сошиал медиа болон мэдээллийн хэрэгслүүдээс харсан байж болно.

Харин амжаагүй байвал цааш үргэлжлүүлэн уншихыг зөвлөе. English for everyone бие даан англи хэл сурах ном нь DK publishing-аас гаргаж буй, Монсудар хэвлэлийн газрын Монголд танилцуулж буй шинэхэн ном юм. Уг ном нь бүх насны хүмүүс хялбар бөгөөд найдвартай аргаар англи хэл эзэмшихэд зориулсан ном билээ. Мэдээж бие даан сурах гэдэг утгаараа бусад номоос нэлээд ялгаатай.

“English for everyone – Хүн бүрт зориулсан англи хэл” ном нь анхан 1, анхан 2, дунд, ахисан зэрэг дөрвөн шатаас бүрдэх ба, шат бүр нь дүрмийн ба дасгалын номтой. Дүрмийн номыг дотор нь бүлэг, хэсгүүдэд хуваасан учир ажиллахад тун амархан гэсэн үг.

Бүлэг бүрийн бүтцийн хувьд: дүрмийн жишээ англи хэлээр + тайлбар монгол хэлээр, жишээн дээр тайлбарласан өгүүлбэрийн бүтцийн задаргаа, бататгах нэмэлт жишээнүүд, олон төрлийн дасгалууд, мөн шинэ үгс. Дүрэм, шинэ үг, жишээ бүгдийг ойлгоход ямар ч хүндрэлгүй болгох үүднээс тайлбарын хажууд зурагт дүрслэлүүд ашигласан байгаа. Сурах бичгийн дагуу ажиллахад багшийн зааваргүй бол ойлгоход бэрх учир бие даан хичээллэхэд хүндрэлтэй байдаг.

Харин энэ номд бүхий л шаардлагатай дүрмийг ойлгомжтой байдлаар тайлбарласан ба сурч хичээллэхэд маш энгийн бөгөөд сонирхолтой хэлбэртэй. Ажиллах дасгалууд нь мэдээж бичих, ярих, унших, сонсох зэрэг үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн хэлбэртэй байгаа. Шинээр сурсан дүрмээ ойлгож бататгах, мөн бичих, унших чадвараа сайн хөгжүүлэхийн тулд олон сонголтуудаас зөв хариултыг сонгох, хоосон зайг тохирох үгээр нөхөх, үнэн эсвэл худал хариултыг сонгох, зургийг хараад шинээр сурсан үгээрээ нөхөх, өгүүлбэрийн эхлэлийг зөв төгсгөлтэй нь холбох, харин ярих ба сонсох чадварыг сайжруулахын тулд дуут бичлэг сонсоод асуултад хариулах, эх уншаад асуултад хариулах, өгүүлбэрийн алдааг засан бичих, хүснэгт ашиглан өгүүлбэрүүд зохиож чангаар хэлэх, түүнчлэн үгийн сүлжээ бөглөх зэрэг сонирхолтой дасгалуудтай. Номын хамгийн чухал нэг давуу тал нь дүрмийн жишээнүүд, шинэ үгс ба бүх төрлийн дасгалууд доторх өгүүлбэрүүдийг вэбсайт болон апп дээрээс цэвэр англи аялгаар үнэгүй сонсох боломжтой нь юм.

Дасгалын ном нь дүрмийн номын хичээлүүдийг даган, илүү сайн бататгах зорилготой зөвхөн дасгалууд агуулсан ном. Дасгалын хэлбэрүүд дээр дурдсантай ижил бөгөөд мөн бүх сонсох материалыг вэбсайт болон апп дээрээс олох боломжтой. Бие даан сурах ном учир бүлэг бүрийн төгсгөлд шалгуур хэсэгтэй бөгөөд энэ нь өөрийнхөө тухайн бүлгийн зорилго бүхий зүйлсийг хэр сайн сурснаа тэмдэглэж хянахад зориулагдсан юм. Мөн 4-5 бүлэгт нэг удаа өмнөх сурсан зүйлсээ дахин давтах хэсэгтэй учир энэ нь шинэ мэдээлэл дунд төөрөхгүй, харин мэдлэгээ улам бүр бэхжүүлэхэд тусална.

Англи хэлийг анхлан сурч байгаа бол анхан 1 шат, харин суурь мэдлэгтэй бол анхан 2 шатаас эхлэн хичээллэж болно. Хичээлийн агуулга нь CEFR буюу олон улсын хэлний чадварыг үнэлэх стандартад нийцсэн бөгөөд уг ном бүрийн арын нүүрэнд англи хэлний түвшин тогтоох шалгалтуудын ямар оноонд хүргэхийг харуулжээ.

Та энэхүү номыг Интерном дэлгүүрийн бүх салбаруудаас худалдан авах боломжтой.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.