Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорчээ
Уртын дуу

“Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорчээ

Урлаг Урлаг20/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3759667578f1403623a851948011822016-07-20-15-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг Бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн жилээс эхлэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн анхны “Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагчуудын нэг Соёл-Эрдэнэ хамтлаг хүртэж “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн "Алдрын од"-ын дурсгалын самбарыг байршуулан, “Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгөөр “Алдрын Од”-ын эздийг шагнаж урамшуулсан юм.  

Тэгвэл энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагыг тодруулсан тухай өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсын баатар, Алдрын од шагналыг санаачлагч, “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл нар мэдээлэл өглөө.

“Алдрын од” одонг хүртэх хамтлаг дуучдыг “Пентатоник” академиас шалгаруулдаг бөгөөд энэ жил Инээмсэглэл, Өргөө, Харанга хамтлагыг “Алдрын од” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлжээ. “Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч “Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулахад Харанга хамтлаг шалгарсан байна. Харанга хамтлагт “Алдрын од” одонг 7 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгөх бөгөөд энэ үдэш Чингисийн талбайд Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болж, “Хонхны дуу” клубээс  100 сая төгрөгийг гардуулж өгнөгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.