Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Даншиг наадам” ирэх сарын 6-7-ны өдрүүдэд болно
Нийгэм

“Даншиг наадам” ирэх сарын 6-7-ны өдрүүдэд болно

Урлаг Урлаг21/07/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
p1ao3b9halghirs7ealiq0kru1-600x3063585489512016-07-21-09-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

p1ao3b9halghirs7ealiq0kru1

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай  А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ““Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан.

Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах  зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн тэрээр наадмын үеийн цаг агаар, талбайн тохижилт, худалдаа үйлчилгээ, наадамчид, гаднын зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав.

8 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болох тус наадам  уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын  уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурханы тахилга,  Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар “Хүй долоон худаг”-т үргэлжлэх юм. Мөн энэ үеэр “Уул усны домог” 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын нэрт зураачийн бүтээлүүд монголын үзэгчдэд хүрнэ

05/05/2026

“Монгол” арт галерей “Бээжин Дандай 2026” олон улсын арт экспод оролцоно

05/05/2026

“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг болж байна

05/05/2026

G-Dragon-ы “Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтэй” футболк маргаан дагуулав

04/05/2026

“The Devil Wears Prada 2” кино эхний гурван хоногтоо 233 сая ам.долларын орлого олжээ

04/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.