Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»IMAX-т кино үзэх 5 шалтгаан
Сонгодог уран зохиол

IMAX-т кино үзэх 5 шалтгаан

Урлаг Урлаг21/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4b24007f3f598ff298567ad41e388b027231321672016-07-21-13-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны 7 сарын 22-нд Өргөө кино театрын IMAX салбар Шангри Ла моллд нээлтээ хийх гэж байгаа. Харин чи яагаад тэндхийн байнгын үйлчлүүлэгч болох, за үгүй юм аа гэхэд нэг удаа ч болов туршиж үзэх хэрэгтэй вэ? гэвэл надад ийм 5 шалтгаан байна:

1. Гайхамшгийг мэдэр! IMAX бол тэр чигтээ киног дотор нь орж мэдрэхэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн, гайхалтай технологи. Хэрвээ чи кино урлагт хайртай, түүгээр мэдрэмжээ хөглөж, тэндээс гайхамшгийг мэдрэх дуртай бол IMAX-ыг заавал туршиж үзэх хэрэгтэй. Тэр чамд хар цагаан зурагтаас өнгөт зурагт руу шилжсэн үеийнх шиг тийм давтагдашгүй мэдрэмжийг өгч чадна.

2. Чиний сонголт бол зөвхөн шилдгийн шилдгүүд: iPhone 7 ямар байх бол гэдэг дээр аль хэдийнэ тандалт судалгаа хийгээд эхэлчихсэн; Хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай зөөврийн компьютерийг зорин байж өөрийн болгосон; Дээрх хоёр өгүүлбэрийг уншихад бага ч гэсэн чамтай төстэй санагдаж байвал чиний байнга зорьдог кино театр чинь яах аргагүй Өргөөгийн IMAX салбар байх ёстой. Учир нь одоогоор дэлхий дээр энэ технологийг давж гарах хүчин чадалтай театр огт байхгүй. IMAX бол №1.

3. IMAX Шангри Ла-д Шангри Ла бол дэлхийн томоохон 5 одтой, тансаг зочид буудал. IMAX Шангри-Ла молл буюу энтертаймент төвийн нэгээхэн хэсэг нь. Нээлт нь маргааш буюу 7-р сарын 22-нд болно. Өөр юу ч биш зүгээр л тэнд байрлана гэдэг нь IMAX-н чанар чансааг хангалттай сайн илтгэж байгаа биз дээ.

Шинэ содон зүйлээс хоцорч үлдэх нь чиний хийх зүйл биш: Хэн хаана юу хийж байна, хаанаас шинэ зүйл сурч болох вэ, хаана шинэ ресторан нээгдэв, аль брэнд ямар шинэ бүтээгдэхүүн гаргав, хаана сонирхолтой лекц, семинар байна, хаана ямар үдэшлэг болох вэ гээд л бүгдийг чи мэдэж байдаг бас мэдэлгүй, туршилгүй өнгөрүүлэхийг хүсдэггүй бол IMAX чиний дараагийн маш том бай. Бас аль болох эртхэн билетийг нь олж авахгүй бол захиалга нь дүүрчихэж мэднэ шүү. Өргөө 1, 2 кино театруудаар бэлгийн тасалбар нь зарагдаад эхэлчихсэн байгаа.

5. Ямар ч байсан очоод үзчих Магадгүй чамд киноныхоо утга учрыг л ойлгож байвал ямар дэлгэцээр яаж үзэх нь огт хамаагүй санагддаг байж болох юм. Хэдий тийм байсан ч би чамд нэг зүйлийг амлая. IMAX-г ганцхан удаа ч болов туршиж үзсэний дараа бодол чинь орвонгоороо өөрчлөгдөх болно. Тиймээс зүгээр л очоод үзчих.

  • 1
  • 2
  • 3
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

05/08/2025

УДБЭТ-т энэ жил тоглогдох сонгодог уран бүтээлүүд

05/08/2025

Японд роботон гэрийн тэжээвэр амьтад эрэлттэй байна

05/08/2025

Дани улс “deepfake” буюу хиймэл дүрснээс иргэдээ хамгаалах хуулийн төсөл санаачилсан анхны улс боллоо

05/08/2025

“Улаанбаатар” кино наадмын нээлтийн киног сонгон шалгаруулна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.