Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жек Ма Монголд ирлээ
Нийгэм

Жек Ма Монголд ирлээ

Урлаг Урлаг25/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1456280705_alibaba-jek-ma3091957652016-07-25-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   Дэлхийд алдартай "Алибаба" группыг үндэслэгч Хятадын тэрбумтан Жак Ма манай улсад айлчлаад байна. Түүнийг дэлхийд томоохонд тооцогдох бизнесмэн гэдгийг хүмүүс мэдэхээс түүний бага залуу нас тийм ч дардан өнгөрөөгүй гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Зөвхөн шалгарсан гоц сайн хүн л тэрбумтан агуу бизнесмэн болдог гэдэг ойлголтыг тэрээр эвдсэн нэгэн юм.

  Учир нь тэрээр арван жилдээ маш муу сурдаг байснаас гадна  их сургуульд орох шалгалтандаа 3 удаа унаж байжээ. Мөн "Алибаба" группыг үүсгэн байгуулахаас өмнө 30 ажлын уулзалтанд очсон ч бүгдээс нь татгалзсан хариу авч байсан байна. Түүнийг жижигхэн биетэй царай муутай учир хэн ч түүнийг дэлхийн хэмжээний тэрбумтан болно гэж төсөөлөөгүй харин ч түүнийг их сургуульд ч орж чадахгүй ажилгүй нэгэн болно гэдэгт ойр тойрныхон нь итгэлтэй байсан гэдэг.

   Харин тэрээр хүн дуртай зүйлээ л өөрийн ажил болгож түүнийхээ төлөө тууштай явах юм бол хэн ч амжилтанд хүрч болдог гэдгийг нотлон харуулж яваа юм. Тэрээр Асёшюрү Дагвадорж аваргын урилгаар Монголд ирж буй гэнэ. 

Түүний хэлсэн 10 сургаалиас:

– Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.

– 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.

– 30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно. Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.

– 30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.

– 30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.

– 40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.

– 50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.

– 60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.

– 25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац.

www.Urlag.mn
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг болж байна

05/05/2026

G-Dragon-ы “Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтэй” футболк маргаан дагуулав

04/05/2026

“The Devil Wears Prada 2” кино эхний гурван хоногтоо 233 сая ам.долларын орлого олжээ

04/05/2026

Их Моголын эзэнт гүрний үеийн одон орны багаж хэрэгслийг үнэ хаялцуулжээ

04/05/2026

“Moon Dance” хамтлаг Улсын аварга шалгаргуулах тэмцээнд 12 дахь удаагаа түрүүллээ

04/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.