Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Бээжин хот бүхэлдээ живж байгааг тогтоожээ
Уртын дуу

Бээжин хот бүхэлдээ живж байгааг тогтоожээ

Урлаг Урлаг25/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
image5668573232016-07-25-11-35[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бээжин жил бүр 11 см-ээр "сууж" байгааг эрдэмтэд тогтоожээ. Тус хотын төв хэсэгт суулт их байгаа нь агаарын бохирдлоос ч илүү том асуудал хэмээн тэд анхааруулав. 20 гаруй сая хүнтэй тус хотын суултад хамгийн түрүүнд өртөх нь төмөр замын сүлжээ гэж тооцоолсон байна. Хиймэл дагуулын зураглалын тусламжтайгаар судалгааг хийсэн Чэн Ми, Ли Сяожуан нар “Бид одоо голлох дэд бүтцэд ямар нөлөөтэйг судалж байна” хэмээгээд төмөр замын шугам бүхий хэсгүүдэд худаг гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Судалгааны дүн энэ оны сүүлчээр гарах аж.  

Хот бүхэлдээ “живж” байгаа ч Чаоян дүүрэгт эрсдэл хамгийн өндөр хэмээн анхааруулжээ. Бээжингийн хөрс хуурайн дээр олон мянганы турш хуримтлагдсан гүний ус шавхагдаж байгаа нь үүнтэй холбоотой аж.  БНХАУ-ын нийслэл даяар олон мянган худаг, гүний усны ашиглалтыг хянах журамтай ч бараг мөрддөггүй хэмээн тус улсын байгаль орчин хамгаалагчид “The Guardian”-д илгээсэн захидалдаа онцлов.  Гэхдээ энэ чиглэлээр ажил хийхгүй байгаа юм биш. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд Бээжингийн усны асуудлыг шийдэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхээ зарласан. 69 тэрбум ам.долларын төслийн хүрээнд усны 2400 км урт суваг барьж, нийслэлийн усан санд 44.8 тэрбум шоо метр ус нэмэгдүүлэх юм. Хяналтыг сайжруулах арга хэмжээ ч мөн авч буй. Чаоян дүүрэгт л гэхэд 367 худгийг ашиглалтаас гаргах захиргааны шийдвэр гаргажээ. Гэхдээ “Уг хөтөлбөр хотын суултыг багасгах, эсэхийг хэлэхэд эрт байна” хэмээн шинжээчид онцлов. 

Мексик, Жакарта жилд 28 см-аар "живж" байгаа бол Бангкок 12 см-ийн “амжилт”-аар удаалдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.