Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»ШӨХТГ-ын оффис, албан хаагчдийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо /фото/
Сонгодог уран зохиол

ШӨХТГ-ын оффис, албан хаагчдийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо /фото/

Урлаг Урлаг25/07/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2e5644a9bb37a22ee8eec5530532d3aa3250412352016-07-25-15-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн төлөөх газрын Албан контор, ажилтан албан хаагчдийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо. Уг ёслолд ШӨХТГ-ын удирдлага болон ажилтан албан хаагч нар оролцсон юм.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөртэй цөөн хором ярилцлаа.

– Албан контор, ажилтан албан хаагчдийн орон сууцны барилгын шав тавих ёслол боллоо. Энэ талаар?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар байгууллагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд нийгэмд олон сайн үүргийг гүйцэтгэсэн ч гэлээ зуун хувь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа хэд хэдэн асуудал бий.

Хамгийн нэгдүгээрт, хуулийн шинэчлэлийн асуудал. Бид хэрэглэгчийнхээ хуулийг шинэчлэн боловсруулаад Шадар сайдад өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хуулиа оруулан, батлуулах зорилготой ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, Орон сууцны асуудал байгаа. Олон улсын жишгээр хуурамч бараа бүтээгдэхүүнийг ялгах, дүгнэлт гаргах лабаротари байх ёстой. Мөн уулзалт хийх, ярилцлага авах, байцаалт, мэдүүлэг авах тоноглогдсон өрөөтэй байдаг. Гэтэл өнөөдөр манайд энэ нь байхгүй. Тэгээд эдгээр асуудлыг шийдэх зорилгоор оффисын барилгыг нэн даруй барих шаардлага тулгарсан. Ингээд бид гадны эрхзүйн чадамжийг сайжруулах төслөөс дэмжлаг аваад оффисын барилга, ажилчдынхаа орон сууцтайгаа хамт барихаар болсон.

Үүний давуу тал нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн манайд ажиллаж байгаа ажилчид, албан хаагчид үнэ төлбөргүйгээр орон сууцанд хамрагдах бүрэн боломжтой болж байна.

-Барилга хэдэн давхар байх уу. Бүх ажилчид орон сууцаар хангагдаж чадна гэсэн үг үү?

-Барилгын зураг төсөл гарсан. Манай бүх ажилчид орон сууцаар хангагдана. Барилгын доод давхарт агентлагийн маань оффис байрлана. Харин дээд давхаруудад нь орон сууц байх юм.

-Барилгын суурь хэзээ тавигдаж барилга босох вэ?

-Есдүгээр сараас эхэлж тендер зарлагдана. Дараагийн хүмүүс үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийх байх. Бид ямар ч байсан хөрөнгө оруулалтыг шийдсэн.

-Барилгын гүйцэтгэл хэзээ дуусах төлөвлөгөөтэй байна?

-Хоёр жилийн дараа гэхэд дуусна.

-ШӨХТГ-ын дараагийн төлөвлөсөн үйл ажиллагаа юу байгаа вэ?

-Сая бид Эрдэнэт хотод очиж хяналт шалгалтаа хийгээд ирлээ. Эрдэнэт үйлдвэртэй нийлээд таван газрыг шалгасан. Одоо Оюутолгой, Эрдэнэставан толгойг шалгахаар удирдамжуудаа явуулсан. Удахгүй хойноос нь очиж шалгалтаа хийнэ.

 
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.