Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Маргот Робби: Би амжилтад хүрнэ гэдгээ мэддэг байсан
Уртын дуу

Маргот Робби: Би амжилтад хүрнэ гэдгээ мэддэг байсан

Урлаг Урлаг26/07/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ug3f20hfehfhofv7hji38tusu9360884342016-07-26-15-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин Маргот Робби “Vanity Fair” сэтгүүлийг чимж, сүүлд тоглосон уран бүтээлийнхээ талаар ярилцжээ. Тэрбээр “Тарзан” болон “Үхлийн салаа” киноны гол дүрийг бүтээсэн юм.

 

-Таны бүтээж буй дүрүүд болон таны гоо сайхны талаар хүн бүхэн ярилцаж байна.

-Нэг л өдөр анхаарлын төвд орчихсон болохоор балмагдах юм. Гэхдээ би энэ бүхнийг үзэгчдээс авч буй эерэг үнэлгээ хэмээн дүгнэж байна.

-Жүжигчин Леонарда де Каприогийн 2013 онд тоглосон “The Wolf of Wall Street” киноны гол чимэг бол та байсан. Шаргал үстэй, урт нарийнхан хөлтэй, тун дэгжин бүсгүй эрчүүдийн анхаарлыг татсан. Та энэ кинонд туслах дүр бүтээсэн бол харин одоо дэлхийн шилдэг уран бүтээлүүдийн гол дүрийг бүтээж эхэллээ. Энэ талаар?

-Тиймээ, үнэхээр таатай байна. Би амжилтад хүрнэ гэдгээ мэддэг байсан. Багаасаа кино урлагт орж ирсэн. Олон ч уран бүтээлд тоглосон. Харин өнгөрсөн үеэс цойлон гарах боломж ховор тохиолдсон гэхэд болно. Мэдээж хэрэг нээлтээ хийсэн, хийгээгүй олон киноны нэг хэсэг болсон өөртөө талархаж явна.

 

-Та “Тарзан” кинонд тоглосон. Энэ бүтээл ихээхэн ашиг олж байгаа. Мөн дэлхийн олон орны кино чартыг тэргүүлж буй. Уран бүтээлийнхээ талаар?

-Зүгээр л талархмаар дүр. Би талархаж буй дүр. Кино эхлэхээс төгсөх хүртлээ би дэлгэцэнд үзэсгэлэнтэй харагддаг. Ийм дүр жүжигчдэд тийм ч их олдохгүй шүү.

-“Тарзан” киноны үйл явдлын хүүхэлдэйн киноных нь тусламжтай мэддэг?

-Тиймээ. Хүүхдийн уран бүтээлийг дэлгэцийн бүтээл болгох их амаргүй байх. Хүүхэлдэйн кино бол хүүхдүүдэд зориулсан бүтээл. Харин дэлгэцийн бүтээл хүүхдийн бүтээлээс арай нэг шат илүү гэмээр. Арай өөрөөр бүтээхгүй бол шаварт унах эрсдэлтэй.

-Хүүхэд насаа ойд өнгөрүүлсэн залуугийн дурлалт бүсгүйгээс хэрхэн дэлхийн хамгийн аюултай этгээдийн дүрийг бүтээв. Мэдээж энэ хоёр дүр өдөр, шөнө шиг ялгаатай?

-“Тарзан”-ы зураг авалт дуусаагүй байхад би “Үхлийн салаа”-ны зураг авалтад оролцож эхэлсэн. Нэг газраас нөгөө газар руу. Энэ хоёрын дунд зөвхөн гэр гэх ганцхан зогсоол байсан. “Тарзан”-ы зураг авалт дууссаны дараа л би амьсгаа авсан гэхэд болно.

-Та “Үхлийн салаа” кинонд Жокерийн хамтрагч Харли Куинны дүрийг бүтээсэн. Гэхдээ уг бүтээл комик номоосоо арай өөрөөр бүтээгдсэн учир та Жокерийн эсрэг тэмцэж буйгаар гардаг?

-Тиймээ, их сэтгэлийн тэнхээ шаардсан дүр гэхэд болно. Галзуу дүр бүтээхийн тулд их хичээсэн. Дотроосоо галзуу, гаднаасаа галзуу болох их амаргүй байлаа.

-Таны нүүрний будалт дэндүү хэтрүүлэгтэй бас хувцас тань хэтэрхий задгай байсан. Зураг авалт эхлэхээс дуусах хүртэл та бусдаас өөр байсан?

-Бусдаас өөр байхыг үзэн яддаг. Гэхдээ миний дүр бусдаас өөр байхыг шаардсан учир би хичээсэн. Энэ дүрийг бүтээж байхдаа би өөрийгөө өөр ертөнцийн хүн мэтээр төсөөлж байлаа. Энэ сэтгэхүйгээр дүрээ гаргасан. Бидний дүрүүд их хэцүү байсан, бид аль болох нэг нэгэндээ саад болохгүй байхыг хичээж явсан. Харин зураг авалт эхлэх үед илүү нягт холбоотой.

-“Үхлийн салаа” кино ирэх оны “Оскар”-ын олон төрөлд нэр дэвших нь тодорхой. Өнгөрсөн онд “Галзуу Макс: Хилэнт зам” кино 13 номинацийн эзэн болсон. “Үхлийн салаа” энэ амжилтыг эвдэх болов уу?

-Мэдэхгүй юм даа. Нээлтээ ч хийгээгүй байна. Энэ асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна.

-Таныг олон нийтийн сүлжээгээр гутаан доромжлох үзэгдэл их харагддаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

-Би тэдэнд гай болоогүй. Гэхдээ тэд намайг үзэн ядаж байна. Тэдэн учир шалтгаан бий учир намайг үзэн ядаж байгаа байх. Тэд надад яагаад дургүй болсноо хэлэхгүй бол энэ бүхэн хэдий хүртэл үргэлжлэхийг би мэдэхгүй. Шалтгаангүйгээр хүнийг үзэн ядахгүй байх.

Эх сурвалж: Shuud.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.