Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Н.Түвшинбаяр: Миний барилдааныг шүүсэн япон шүүгчид алдаа, буруу байхгүй
Оддын амьдрал

Н.Түвшинбаяр: Миний барилдааныг шүүсэн япон шүүгчид алдаа, буруу байхгүй

Урлаг Урлаг13/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1464574825574ba3692dd942170310032016-08-13-12-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1464574825574ba3692dd94

Н.Түвшинбаяр аварга РИО-гийн олимпийн тэмцээнээ өндөрлүүлээд байгаа билээ. Тэрбээр барилдааныхаа дараа РИО-гийн олимпийг сурвалжилж байгаа сэтгүүлчид товч ярилцах боломж өгсөн байна. Түүнчлэн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлэхдээ -“100 кг-ын жингийнхний хувьд өндөр нуруутай бөхчүүд давамгайлж барилдаж байна. Гол том бөхчүүд бүгд дээгүүр барилдлаа. Нэг зүйлийг сайн ойлголоо. Гурван олимпод оролцсон байдлаа эргээд бодоход тамирчдад сэтгэлзүйн дээд зэргийн тайван байдал ямар чухал болохыг энэ олимпиос илүү их харж байна. Манай баг дөрвөн жилийн турш бэлтгэл, сургуулилтаа сайн үргэлжлүүлж, холбоо бүх талаар дэмжсэн. Гэхдээ олимпийн өмнө жүдогийн холбооны ерөнхийлөгч рүү чиглэсэн дайралт, улс төрийн явуулга гэх юм уу даа, олон зүйл бидний сэтгэл санаа, сэтгэлзүйд нөлөөлсөн. Үүнийг нуух аргагүй. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер олимпийн өмнөх өдөр “Монголын баг энэ олимпиос 3-4 медаль хүртэнэ гэж хэлсэн байсан. Энэ бол Монголын жүдочдод өгч байгаа нэгэн төрлийн үнэлгээ гэж би бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилийн турш, энэ олимпийн циклд манай баг өндөр хэмжээнд байсныг харуулсан дүгнэлт. Эрэгтэй баг маань санасан амжилтаа үзүүлж, медаль хүртэж чадсангүй. Бид том зорилготой байсан. Харамсалтай байна. Ард түмнээ баярлуулж, Монголын багийнхаа медалийн салхийг хагалсан Д.Сумъяа дүүдээ баяр хүргэе. Энэ медаль бидэнд үнэ цэнэтэй ирлээ. Ийм л товчхон зүйл хэлье дээ. Сэтгэл санаа таагүй байна, уучлаарай.” гэсэн байна. Сэтгүүлч түүнээ дараагийн олимпод оролцох боломж байгаа эсэх талаар асуухад  “Тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна. Яг одоо бол гэртээ харимаар, нутагтаа очмоор, айргаа уумаар санагдаж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, миний барилдааныг шүүсэн япон шүүгчид алдаа, буруу байхгүй. Өрсөлдөгчид юүко үнэлгээ өгөх нь дэвжээний ерөнхий шүүгчийн шийдвэр байсан. Үүнийг манайхан зөвөөр ойлгоорой.” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж:  Шуурхай.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Гэри Синиз талийгаач хүүгийхээ дурсгалд зориулж дурсамж ном бичжээ

03/11/2026
Оддын амьдрал Урлаг

Тимбалэнд хуучин менежерүүдээ 15 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутган шүүхэд өгчээ

03/11/2026
Оддын амьдрал Урлаг

Ленни Кравиц Флоридад болсон онгоцны осолд өртсөн гэх цуурхлыг төлөөлөгч нь няцаажээ

02/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Камерон Диаз “Шрек” киноны Фионагийн дүрд бүх сэтгэлээ зориулан ажилладаг байжээ

04/11/2026

Адель “One Direction” хамтлагийн “Fool’s Gold” дууг өөрийн болгохыг хүсэж байжээ

04/11/2026

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026

T.O.P 39 нас хүрлээ

04/11/2026

“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна

04/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.