Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ
Уртын дуу

Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ

Урлаг Урлаг20/08/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
144177422855efba94c3b5a1898179262016-08-20-12-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй хүү рүү болгоомжтой дөхөн ойртууллаа. Ингээд хүү аврагдав! Тэрээр айсандаа чичирсэн хэвээр, нулимс нь урссаар байлаа.
– Манайх руу очъё, чи хувцсаа хатааж, тайвширч ав хэмээн фермер өгүүлэхэд,
– Үгүй, үгүй. Аав маань намайг хүлээж байгаа, сэтгэл нь их зовж байгаа байх гэж хүү татгалзан, толгой сэгсэрлээ. Ингээд хүү аврагчаа талархсан харцаар мялаагаад гүйн одов…
Маргааш өглөө гэр рүү нь нэгэн баян хөсөг тэрэг ирж явахыг фермер харлаа. Сүйх тэрэгнээс нэгэн баян жентлмен эр бууж ирснээ:
– Өчигдөр миний хүүгийн амийг аварсан хүн та мөн үү? хэмээн асуулаа.
– Тийм ээ, би гэж фермер хариулав.
– Би танд хэдийг өгвөл болох вэ?
– Намайг гомдоох хэрэггүй, ноёнтон минь. Та надад юу ч төлөх шаардлагагүй. Би жирийн л хэн нэгний хийх ёстой үйлийг хийсэн.
– Үгүй ээ, миний хүү надад маш үнэт эрдэнэ учраас үүнийг би зүгээр орхиж чадахгүй. Та хүссэн тоогоо л надад хэлчих хэмээн баян эр шавдуулав.
– Би тантай энэ сэдвээр дахин ярьмааргүй байна. Баяртай хэмээн фермер хэлээд гэртээ орохоор эргэтэл түүний хүү гэрээс үсрэн гарч ирэв.
– Энэ таны хүү юу?- хэмээн баян эр асуулаа.
– Тийм ээ – гэж фермер эр бахдалтайгаар хариулаад хүүгийнхээ толгойг илэв.
– Тэгвэл ингэе. Би хүүг тань Лондон руу авч яваад, төлбөрийг нь төлөөд сайн боловсрол эзэмшүүлье. Хэрэв хүү тань аав шигээ ийм сайхан сэтгэлтэй бол хожим нь та ч, би ч энэ шийдвэртээ харамсахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Үүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Фермерийн хүү дунд сургууль, дараа нь Анагаахын Их сургууль төгсөв. Удалгүй бидний сайн мэдэх пенициллин тариаг нээн, дэлхий дахинаа нэр нь алдаршлаа. Түүнийг Александр Флемминг гэдэг байв.
Дайны өмнөхөн нөгөө баян жентлмений хүү хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа тусан Лондонгийн нэгэн тансаг эмнэлэгт хүргэгджээ. Энэ удаа түүний амийг юу аварсан гэж бодож байна? Нөгөө Александр Флеммингийн нээсэн пенициллин шүү дээ.
Флеммингийг боловсролтой болгож тусалсан баян жентлмен эрийг Рандольф Черчилль гэдэг байсан бөгөөд харин намгаас аврагдсан түүний хүү бол Уинстон Черчилль байжээ. Хожим нь, Уинстон Черчилль Английн ерөнхий сайд болсныхоо дараа “Чиний үйлдсэн буян нэг цагт чамд эргэж ирдэг…” алдарт үгээ хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.