Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөг зохион байгуулагдана
Нийгэм

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөг зохион байгуулагдана

Урлаг Урлаг20/09/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
14375409_1168390953218237_667957149_o5134011942016-09-20-09-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг бөгөөд ЭМЯ-ны сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүрийн Есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэх болсон. Үүнтэй холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны 9-р сарын 20-нд буюу өнөөдөр 16:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” өдөрлөг зохион явуулахаар төлөвлөжээ. 

Тус өдөрлөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд МУ-ын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ зэрэг байгууллагын албаны хүмүүс оролцохоос гадна оюутан, залуучуудын сонсох дуртай “Uvertura”, “Extasy”, “Мотив” хамтлаг болон залуу дуучин Болд, Чулуунчимэг, “Мөрөөдлийн театр” хамтлагийн жүжигчин Г.Алтаншагай зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөх болжээ. Өдөрлөгийн үеэр оюутнуудын дунд өндөр шагналтай хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулж, тэдэнд чиглэсэн хувь хүний хөгжлийн болон эрүүл мэндийн сонирхолтой лекцүүд  зохион байгуулах юм байна. 

Энэхүү “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН” өдөрлөгт оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026

Брэд Питт ноходтой “ярилцав”

10/09/2026

Майкл Ж.Фоксын Паркинсоны өвчин улам хүндэрсэн ч тэрбээр итгэл найдвар тээсээр байна

10/09/2026

Бенни Бланко Селена Гомесын мөрөөдлийн хуримыг хийсэн гэв

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.