Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдаан зарлагдлаа
Уртын дуу

Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдаан зарлагдлаа

Урлаг Урлаг07/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
398_view835615891201505231137_500x500668358152016-10-05-10-01[www.urlag.mn]4443523892016-10-07-12-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран БСШУ-ны сайдын нэрэмжит жүжгийн зохиолын уралдааныг зарлалаа.

Уралдааны зорилго нь Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгоход орших юм. Түүнчлэн зохиолчийн шилдэг бүтээлээр төв, орон нутгийн театруудын урын сан баяжиж, уран бүтээлчийн эрэл хайгуулын үр дүнд их зохиолчийн намтар, уран бүтээл судлал өргөжих ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Бүтээл шалгаруулах журам, тавигдах шаардлага:

Уралдаанд оролцогч нь бүрэн хэмжээний жүжгийн зохиолыг уралдаанд ирүүлнэ.

Жүжгийн зохиолыг Arial үсгийн фонтоор үсгийн хэмжээ 12-оор мөр хоорондын зайг 1,5 мм-ээр компьютерээр шивсэн байна. Зохиолыг таван хувь ирүүлнэ. /Гар бичмэл хүлээн авахгүй/ Зохиолыг дугтуйлан битүүмжилж овог нэр, дэлгэрэнгүй хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна.

Шалгарсан бүтээлээс аль нэгийг сонгож Улсын Драмын Эрдмийн Театрын санхүүжилтээр 2016 оны арваннэгдүгээр сарын тайзны бүтээл болгоно.

Уралдаанд оролцох бүтээлийг 2016 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 17.00 цаг хүртэл УДЭТ-ын бичиг хэргийн ажилтан хүлээн авна. /Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээж авахгүй/

Уралдаан ирүүлсэн бүтээлийг БСШУЯ-наас томилогдсон комисс шалгаруулж, I,II,III байр эзлүүлэн 2016 оны зургаадугаар сарын 18-ны дотор нийтэд танилцуулна.

Уралдаанд шалгарсан бүтээлийн санхүүжилтийг 2016 оны гуравдугаар улиралд багтааж зохиогчид олгоно.

Уралдаанд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрхийг Улсын Драмын Эрдмийн Театр эзэмшинэ.

Шагналын сан:

Нэгдүгээр байр- 10,000,000 төгрөг

Хоёрдугаар байр- 8,000,000 төгрөг

Гуравдугаар байр-6,000,000 төгрөг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025

Пак Бо Гумыг БНСУ-ын аялал, жуулчлалын элчээр томилжээ

30/07/2025

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025

Алдарт найруулагч Кристофер Ноланы шилдэг 12 бүтээл

30/07/2025

Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” супер шоу тоглолтоо наймдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

30/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.