Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Номин талст” хамтлагийн залуус даргын албанд томилогджээ
Оддын амьдрал

“Номин талст” хамтлагийн залуус даргын албанд томилогджээ

Урлаг Урлаг11/10/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1405826283_db81589de3f489c7big4026236772016-10-11-10-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн үе залуусын цөсийг хөөргөн рок попын ертөнцөд мэндэлсэн "Номин талст" хамтлагийнхан уран бүтээлээс хөндийрч, төрийн албан хаагчид болжээ. Хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа хамтлагынхан дундаасаа түрүүнд төрийн албан хаагч болсныг уншигчид маань мэдэх биз. Төр солигдохоос өмнө тэрээр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын албыг хашиж байгаад өнгөрсөн зун ажлаа өгсөн байна. 

Тэгвэл түүний дараагийн буухиаг хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, А.Хаянхярваа нар үргэлжлүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд тус хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар дуучин А.Хаянхярваа нар томилогджээ. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа оржээ.

Ийнхүү "Номин талст" хамтлагийн гурван гишүүн буюу дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс бусад нь даргын алба хашиж, төрийн албан хаагчид болж байна. 

Мөн Нийслэлийн бусад харъяа агентлаг, газрын дарга нарын томилгоог танилцуулъя.

– Нийслэлийн Тээврийн газрын даргаар Д.Отгонбаатар

– Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар Ж.Дамдинцэрэн

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар н.Ариунбаяр

-"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний даргаар н.Баярсайхан

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар М.Дэлгэрэх

-Нийслэлийн Боловсролын газрын даргаар Ж.Гантулга

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар М.Ганбаатар

-Ус сувгийн удирдах газрын даргаар Ц.Төрхүү

-Монголын хүүхдийн ордны даргаар Б. Цэнгэлмаа

-"Монгол наадам цогцолбор" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Н.Батсүмбэрэл

-Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын даргаар М.Энхболдын багт ажиллаж байсан н.Чинзориг нар тус тус томилогджээ.

Эх сурвалж: Mongolcom.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

T.O.P бүрэн хэмжээний соло цомгоороо эргэн ирнэ

23/03/2026

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.