Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Хуульч Сандаг – Тэжээсэн нохойн хэлсэн нь
Утга зохиол

Хуульч Сандаг – Тэжээсэн нохойн хэлсэн нь

Урлаг Урлаг10/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эзэн болсон хүн минь

Эрх бага наснаас минь

Энхрийлэн өсгөж

Идэр цогыг гүйцэтгээд

Энэ бүхий юмаа

Итгэж мануулав.

Гадны хүн ирэхэд

Газрын холоос угтаж

Галзуу мэт загнаж

Хариуцахыг хичээвч

Хайрт эзнээ хориход

Харж байж буулгав.

Буцаад мордохын хэрд

Бухимдан бухимдан агсарсаар

Урах норохыг завдавч

Удалгүй холдоход нь үдэсхийгээд буцав.

Харанхуй шөнө болоход

Хадрах чоныг ирэхэд

Халгаалгүй хорьж

Хавьтуулалгүй хөөв.

Хуураад буцаж ирэх болов уу гэсэндээ

Хуцан хуцан манаж

Өвлийн урт шөнө

Гадаа даарч

Үүр цайлгаад

Өглөөний жавраар

Өөрийн гэртээ

Өнгөлзсөөр орж ирэхэд,

Өвдтол зодож хөөхөд

Үүрт эс өшрөвч

Өчүүхэн зуурт гомдох юм.

Нүүхэд явган дагадаг

Нүцгэн яс хэмлэдэг

Нүнжиггүй хоол иддэг, гэвч яахав,

Эртний ерөөлөөр учирсан

Эзэнтэйгээ

Эндэлгүй наслаад

Энх амар жаргая.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026

“Signal” цувралын хоёрдугаар бүлэг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ

27/10/2026

Жон До Ён “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших магадлалтай

27/10/2026

Реппер BLU бие даасан анхны “Divine” цомгийнхоо үдэшлэгийг хийнэ

27/10/2026

Б.Доржнамжин олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдаанд түрүүлжээ

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.