Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийгмийн даатгалаа нөхөн төлж болохоор боллоо
Нийгэм

Нийгмийн даатгалаа нөхөн төлж болохоор боллоо

Урлаг Урлаг13/12/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
timthumb4905712912016-12-13-13-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг өмнө нь Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг гишүүдийн асуултад хариулахдаа “Энэ хуулийн төсөл батлагдвал малчид улирлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх нь нээгдэж байгаа юм. Өмнө нь ажилсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхэд 160 мянган иргэн хамрагдсан байдаг. Энэ хууль батлагдвал 400 мянга орчим иргэн хамрагдана гэсэн тооцоо байна. Хуульд зааснаар 1995 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болох юм. Өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн хүмүүс дахиад нөхөн төлөх боломжгүй гэж тусгасан.

Хуулийн төслийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх талаар ярилцаж байна. Одоогийн Нийгмийн даатгалын тухай хуульд хоёр жилийн өмнө өөрчлөлт орсон. Малчид сараар юм уу, улирлаар НДШ төлөх эрхийг нээгээд өгсөн. Хамгийн гол нь малчид энэ тухай ойлголтгүй  учраас сар бүр НДШ төлөх юм шиг ойлгоод яваад байгаа юм. Төрийн захиргааны байгууллага хууль сурталчилах, таниулах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажлаа хийх үүргээ гүйцэтгээд явах юм бол хууль олон түмэнд хүрнэ.
Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчид заавал болон сайн дураар НДШ төлөх эсэх асуудлыг бодлогоор ярих ёстой. Тэдний орлого тогтмол байдаггүй учраас заавал даатгалд хамрагдах шаардлага үүсдэггүй. Хуулийн төсөлд хамрагдах боломжтой нас 15-60 гэж оруулсан. Магадгүй 60 хүрсэн хүн ганц, хоёр жилийн НДШ-ээ нөхөн төлөх шаардлага үүсээд байгааг үгүйсгэхгүй. Мөн насанд хүрээгүй иргэн эцэг, эхийнхээ хараа хяналтан доор ажиллах эрх нээгддэг. Тиймээс 15 настай ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ төлөх эрхийг нээж өгч байгаа юм.
 
Өмнө ажилласан жил нөхөн тооцох, НДШ нөхөн төлөх тухай хуульд бүх иргэн хамрагдсан. Харин энэ хууль бол малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хамруулна. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч хувиараа НД төлдөг гэсэн тодорхойлолт шаардана. Харин малчин өөрийгөө нотлох хорооны тодорхойлолт шаардана. Ийм хоёрхон бичиг баримт шаардах юм. Энэ хууль хэр сайн хэрэгжих нь сурталчлах таниулахаас хамаарна.
 
Малчны гэр бүлийн хүн, туслах малчид хамрагдана. Татвар төлсөн баримтаа гэвэл хуулийн төслийн хамрах хүрээ нь хязгаарлагдана. Тиймээс татвар төлсөн баримт биш татвар төлөгчөөр бүртгүүлсэн байхыг шаардана. Ингэх юм бол хамрах хүрээ нь нэмэгдэнэ. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч яг хэдэн төгрөгийн шимтгэл төлөхийг хэлэх боломжгүй. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, хэдэн жил төлөөгүй вэ гэдгээ тооцож нөхөн төлнө. Тухайлбал, таван жил НДШ төлөөгүй бол 500 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлнө. Энэ мөнгийг бөөнөөр нь төлж чадахгүй бол улирлаар, жилээр хувааж төлөх асуудлыг Засгийн газар зохицуулах эрхийг нь нээж өгсөн” гэв.
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв. Хуралдаан үргэлжилж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

01/03/2026

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо

01/03/2026

Эртний түрэгийн үед хамаарах Өгөөмөрийн хүн чулуу

01/03/2026

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.