Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг дов байхад
Халим загасыг жараахай байхад
Хорвоо ертөнц мангасаар дүүрэн
Газар дэлхий гамшигт автан байхад
Гадаад эх тэнгисээс зайдуу
Өврөөрөө Алтайн сайхан уулстай
Араараа Хангайн сүрлэг нуруудтай
Алтай сайхан нутагтаа
Эрийн сайн Авара баатар
Эхнэр хүүхэдтэйгээ амьдран суудаг байжээ.
Авара баатар үлэмж том биетэй
Арслан, заанаар тэвэг өшиглөдөг
Арын толгодыг атгаад тавьдаг
Өвөрийн манханг өвөртлөөд тэгшилдэг
Энгүй их хүчтэй баатар эрээс гадна
Эрдэм их номч нэгэн байв.
Халдан дайтах өстөн ховордоод
Хол ойрын бүгд дарагдаад
Хорин таван толгойтой
Хоёр салаа сүүлтэй мулгуу могой
Арван таван давхар биетэй
Ардаа урдаа хоёр толгойтой
Долир солир нүдтэй
Данхар гүрвэл хоёр л үлджээ.
Даанч тэр өдөр маяглаж
Данхар гүрвэл толгойгоо сажилсаар
Таахалзан бааварлан алхаж яваад
Тэмээн сүргийг нь сүйтгэв гэнэ
Тэнгэр ниргэтэл хилгэнүүлэв гэнэ.
Тэнэг мулгуу гүрвэлийг
Тасар татан хаяна гэж
Авара баатар ам өчигөө өгж
Андгай тангарга тавив гэнэ.
Ноорхой самархай дээл үгүй тул
Нарийн гинжин хуягаа зүүж
Хамуутай бөөстэй даага үгүй болохоор
Хар хилэн азаргаа хөлөглөөд
Хээр талыг хөндлөн нисэж
Хоногийн газарыг хоромоор илээсээр
Данхар гүрвэлийн агуйн гадаа
Дөрөө мултлан буув гэнээ.
Айж сандарсан данхар толгойт
Амиа хоохойлж хүчрэхгүйд хүрээд
Хурмаст тэнгэрт мөргөн залбираад
Хөөрхий амиа хэлтрүүлэхийг гуйжээ.
Амьдрал гэдэг эрээнтэй бараантай
Араатан амьтад эрэгчин эмэгчин
Хорвоо дэлхий ч хатуу зөөлөн тул
Хурмаст мангасыг өршөөхөөр шийджээ.
Тэнгэр мангасыг өршөөн хэлтрүүлэхээр
Тэнгэрт заадас гартал хур бороо асган байтал
Тэнэг нөгөө хорин таван толгойт могой
Тэнхээ мэдэн чарлан гулгасаар
Данхар гүрвэлийн агуйн гадаа
Далайн давалгаанд хөвөх мэт ирэв гэнэ.
Авара баатартай ам өлтөз зөрөв гэнэ
Аз гэдэг хааяа амьдралд байдаг нь үнэн буй.
Атаа таван тэнгэр ийнхүү ивээж
Азын од ч харваж гэрэлтүүлээд
Агуйн гадаа өөр нэгэн мангасыг ирүүлсэнд
Авара баатарыг дарж устгахаар
Данхар толгойт андгайлав гэнэ
Долир солир нүдээ эргэлдүүлсээр
Мулгуу могойг ятгав гэнэ
Мянган хонийг нь өгнө гэж
Молги өмхүүлж хулхидав гэнэ
Өөрөө болохоор дотроо хэлээ гаргаж
Өөрөө л бүгдийг нь авна хэмээн мөрөөдөн байв.
Авара баатарын уур гарч
Айл саахалт хэсэн
Айраг цагаа уун
Амарч цэнгэн байтал
Тэнгэр газар доргиж
Тэртээгээс тоос шороо манараад
Аян цахилгаан маналзаж
Ая тавыг нь эвдэж гаржээ.
Холын барааг саравчилан байж
Хоёр нүдээ онийлгон харвал
Хоёр мангас толгой сүүл холбоод
Хөхрөлдөн архиралдан айсуй үзэгдэв.
Урдын өс ч сэдэрч
Уусан айраг ч халж
Уурсаж хилэгнэсэн баатар маань
Улаан шороо манаргасаар
Угтаж тосоод гүйчихэв
Унаа ч уналгүй харайлгасанаа анзааралгүй
Уул толгодыг даван
Ус балчигийг туучин довтолгов гэнэ.
Хоёр талаас газар дэлхий эргүүлсээр
Хоёр өстөн уулзав гэнэ
Хол ойроос довтолгон довтолсоор
Хатгалдан тулалдахын хаяанд ирэв.
Хачин жигтэй явдал хорвоогоор дүүрэн
Харин гэхдээ ийм явдал болно гэж
Хөгшид өтгөс байтугай
Хурмаст тэнгэр хүртэл гадарласан эсэх нь сонин.
Хоёр өштөн тулж ирээд
Холын аянд алжааж ядраад
Хорвоо дэлхийг доргитол
Хурхич гаран унтацгаав гэнэ.
Галт уул боргилох мэт
Газар чичирхийлтэл
Шуурга дэгдэх мэт
Шүлсээ үсчүүлсээр хурхиралдан
Нэг сар хоёр өдөр унтаад сэрэхэд
Нэрээ мартсандаа гэмээр
Нүд нь сүүмийж
Нүүр нь үрчийсээр босоцгоожээ.
Амтат зүүдэндээ дарагдаад
Авара баатар ч тэр
Аймаар хоёр мангас тэр бүгдээр
Алалдаж тулалдахаа мартаад
Ахан дүүс мэт мэндлэн хөөрөлдөөд
Гэр гэрийн зүг гутлаа чиглүүлэн
Ганган гэлтгүй чулуу өшиглөсөөр харицгаав.
Гэр гэртээ ирсэний дараа л
Гэрээс гарсан учираа санацгаав
Буцаж эргэн дайтюу гэснээ
Бузгай их залхуурцгаан болив.
Баатар эр эргэж ирсэнд
Бултаараа бүгд баярлажээ.
Дайснаа дарж ирээд
Дархан цолоо мандуулжийна гэж боджээ.
Бүгд түүнд очиж мөргөж сөгдөж адис авав
Бурманд бялуурсан баатар амаа хамхин суув.
Он цаг улиран улирсаар
Өдөр шөнө ээлжлэн ээлжилсээр
Хорвоо дэлхий эргэлдэн
Орчлон ертөнц өнхрөн өнхөрсөөр байв.
Гайт нэгэн өдөр мулгуу могой
Газар доорхио харалгүй
Үхэр сүргийг нь
Үйртэл гишгэлж орхив гэнэ.
Олон түмэн айж сандран
Оройгүй их баатар дээрээ
Хадаг яндан барисаар орчвол
Харин өнөөх баатар маань
Танигдаж мэдэгдэхийн аргагүй
Таргалж бүдүүрээд сууж байжээ.
Ард олон ч танисангүй
Аврагч Авара баатар хаана байна гэж
Аймаар ууртайгаар асууж гаржээ
Ална тална хэмээн сүрдүүлж эхэлжээ
Бүдүүн эр учираа хэлж
Буралгүйгээр хужираа тунгаасан ч
Хурсан цугаар итгэж өгсөнгүй
Хөөж туун элдэж давхиад
Хэлсэн үгэнд нь итгэлгүй
Хөөрхий баатараа эрүүдэн шүүжээ.
Аз болж эхнэр нь ирж
Аватараа баатарыг нь олонд таниулав.
Амиа өлтөс мултарсан тарган баатар маань
Амаа ангалзуулан бувтнаж гарав
Айсан хүмүүс цугаар дутаан одов
Ангайсан болгон занасан биш
Айлгасан болгон аймаар биш
Тарган баатар маань баахан хөдлөөд
Турж эцээд өлссөн нь тэр байжээ.
Түмэн олонд шүтэгдсэн баатар
Тахилын ширээний бурхан болсон нь энэ ажээ.
Мулгуу могой хэдэн өдөр гэдэс цатгалан
Мөлхөж гулсалгүй амрав гэнэ.
Данхар гүрвэл шүлсээ залгин атаархасан ч
Даанч зүрхэлж хөдөлж чадахгүй байлаа.
Дүн өвөл болж улирал солигдсон ч
Давхиж ирээд дардаг баатар ирсэнгүй
Даарч өлдсөн данхар толгой ч
Даагдахаа болиж эхлэж байлаа.
Хоосон гэдэс аймаар ууртай
Харсан бүхнээ залгидаг гэсэн
Эртний үг үнэн байжээ
Эвэрт ямаан сүргийг нь данхар гударчихав.
Эзэнгүй үлдсэн ард олон
Энэлэн шаналан хоосон хонож байлаа.
Азгүй данхар толгойт
Авара баатарыг ямаан боодогт нугасгүй
Яахан тааш мэдэх билээ
Ямар бөмбөлөгт хардаг шулам биш.
Бүдүүн баатарын хоолыг булаасан
Бүтэлгүй тэр мангас хөөрхий.
Тарган баатарын зоогыг хүртсэн
Тэнэг тэр мангас хөөрхий.
Ард олон нь
Авара баатарт ховлов
Тарган болсон ч
Тэр нэгэн цагт баатар байсан юм
Барж л таараа
Барахгүй бол зугтаж л таараа гэсээр
Баатар эр маань
Байлдахаар зэхэв.
Хуяг дуулгаа зүүж
Нум сумаа агсаж
Хортон дайснаа дарж
Сайхан тайван жаргаюу гэв.
Гай газар доороос гэдэг ч
Гарцаагүй өөрийн буруугаас болж
Гамшигт нэгэн асуудалтай тулгарав
Ган бат өмсгөл нь багасжээ.
Алтан шаргал дуулга нь жижгэрчээ
Аяа! яахан өөрөө таргалсанаа ухаарах.
Амьд хүн аргатай
Аминдаа хүрэхээр сүүхээтэй хойно
Аргалж сэлбээд өмсвөө
Арай болохгүйг нь орхив.
Одоо тэр нэгэнт болжээ
Олз омог дүүрэн ирэхийг л ерөөх үлдэж.
Агтан дундаасаа хамгийн тэнхээтэйг
Амгайг нь зуулгаад бэлдэв
Сүрэг олноосоо бяр ихтэйг
Сүүлийг нь засан тулаанд бэлдэв.
Мордохын төдийд хазгай болж
Морь нь сөхрөөд оочоод өгөв
Баатар эр маань хараал тавин
Баргар царайлсаар явган алхав.
Нэг алхаад хоёр амьсгалсаар
Нэг өдрийн дараа хотноосоо гаржээ.
Газар шулуун доошоо уруудах нь
Гайгүй байлгүй гэсээр баатар маань өнхөрч эхлэв.
Өнхөрөн өнхөрсөөр, гулган гулгасаар
Өнөөх болдоггүй мангас
Данхар толгойт гүрвэлийн гадаа
Даанч сурамгайгаар зогсов гэнэ.
Даамай чадамгайгаар тогтов гэнэ
Даруй нилээд турсан үзэгдэнэ.
Авара баатар их дуугаар
Айхтар сүртэй орилав гэнэ
Бүдүүн баатар Авара маань
Баргил хоолойгоор бархирав гэнэ.
Ямааг минь идсэн Данхар гүрвэл
Ясаан тушаахаар гарж ир.
Боодгийг минь хоохойлсон Дэнхэр гүрвэл
Боохойн амиа өгөхөөр хүрч ир.
Богд байсан ч гараас минь мултрахгүй
Бурхан болсон ч сумнаас минь зайлахгүй
Баригдахдаа л нэг баригдаж
Бяцхан амиа алдахаа мэдээрэй!
Улангасаж тулалдсан ч
Ууртай байна шүү би
Урдаас чинь довтолж ороод
Улаа бутартал чинь дэлсэлнэ гэж мэдээрэй!
Ийнхүү их үг хэлэн
Ирээдүйг зөгнөн байх ахуйд
Данхар толгойт гүрвэл
Дүүрэн гэдсээ дааж ядан
Агуй дотороо айж сандран
Арагшаа урагшаа холхин байв аа.
Мулгуу могой Авара баатарын их дууг
Мянган бээрэн алсаас сонсоод
Мангас болсон өөрийг нь
Муу үгээр хэлж байна хэмээн сэтгээд
Уурлахын дээдээр уурлан
Шатахын ихээр шатсаар
Уул толгодыг гишгэлсээр
Ургаа моддыг булгалсаар ирвээ.
Баатар эр маань
Баахан ядраад дугжирч байв
Зоригт эр маань
Замбараагүй ядраад амарч байв
Барааг нь харсан мулгуу могой
Баахан жийрхэн харьюу гэтэл
Данхар толгойт гүрвэл
Дэргэдэх агуйд нь байдагыг санав
Дангаараа дийлэхгүй бол
Данхартай дийлэх нь гарцаагүй хэмээгээд
Сэмээр сэмээр мөлхөсөөр
Хулгай хулгайгаар гэтсээр
Данхар толгойт гүрвэлийн агуйд
Дуу шуугүй яваад орчихов гэнэ.
Данхар гүрвэл
Долир гэдгийг
Мулгуу могой
Мэддэг ч санасангүй
Санаагүйдээ гай болж
Сайхан сахлаа тасдуулав гэнэ
Мартсандаа алдас болж
Мяндсан сахлаа хяргуулав гэнэ.
Мулгуун болхоороо уур ихтэй
Мангар болхороо хилэн ихтэй
Мулгуу могой уурлав гэнэ
Данхар гүрвэл лүү дайрав гэнэ.
Авара баатар дугжран байтал
Аянга цахилгаан тэнгэрт ниргэв
Айн сандран өндийн босвол
Ая үүлгүй тэнгэр цэлмэн үзэгдэнэ
Хар даржээ хэмээн сэтгээд
Хажуулдаж хэвтэхээр эргэвэл
Данхар гүрвэлийн агуйн дотроос
Даамай их утаа баагин байв.
Чих тавин нүдээ бүлтийлгэвээс
Чанга архиралдах, муухай орилолдох
Ээлж дараалан цуурайтан байлаа
Эргэлзээ байхгүй сонсогдож байлаа.
Авара баатар ч хэсэг хүлээв
Амихандаа тэр хоёрыг
Алалцаж талалцаад
Амь яснаасаа салчихаасай хэмээн
Амаа жимийн
Аймшигтай ихээр наминчилж байв.
Мулгуу, Данхар хоёр
Мянган хором тулалдав
Арван өдөр ноцолдов
Алалцан талалцан үзэлцэв
Энэ хооронд Данхарын агуй сөнөж
Энд тэндэхийн уулс хавтгайрав
Тал газар там болж
Таван толгод тал болов
Авара баатар ч өлсөж эхлэв
Аргагүй гэхдээ босоод явчихаж чадахгүй байв.
Алс холоос хэн нэгэн хараад
Андуурч эндүүрч бодвол яана!?
Авара баатар айж зугтаад
Амиа хоохойлон бажигдсан хэмээвэл яана!?
Тэндээс ахин
Түмэн хором барилдав
Тоос шороо
Тэнгэрт тулж
Энгийн хүний
Үнхэлцэг хагармаар
Баатар хүний
Зүрх үхмээр
Аймшигтай ихээр
Алалдав гэнэ.
Эцэс сүүлдээ эцэж цуцаад
Эргүү могой, дэнхгэр гүрвэл
Аль аль тэнхэлгүй болов
Алдалж хэвтээд унтацгааж эхлэв
Энэ бүхэнийг харсан
Эрэлхэг баатар Авара
Эргүү юм шиг хүлээн суусангүй
Энэ бүхэнг дуусгахаар зүтгэв.
Арын уулыг атган тарааж
Өврийн хадыг өшиглөн буталж
Дорнын далайг балган цацаж
Өрнийн мөрөнг өвөрлөн асгасаар
Тэнгэрт тулсан өндөр уулаар
Тэр хоёрыг дарав гэнэ
Хурмастад хүрсэн цаст хайрханаар
Хар мангасуудыг булав гэнэ.
Ажилж хөдөлмөрлөсөн баатар маань ч
Анхны төрхөндөө эргээд оржээ
Булчин шөрмөс болсон
Баатар хэвэндээ оржээ.
Дайснаа дарсан болохоор баатар маань
Даруй гэртээ эргэв гэнэ
Даруу загнан олны хөлөөс зайдуу
Даанч сайхан нутаг сонгон буудлав гэнэ.
Үр хойч нь өсөж үржээд
Үүрд мөнх амар сайхандаа жаргав гэнэ.
Авара баатар дайснаа дарсан түүх
Ахиулж нэмсэн зүйлгүй энэ бөлгөө
Авара баатарын хойш үе нь
Авара улсыг бүтээн цогцлоожээ.
Авара улсын нутаг дээрээс
Ахиулж сайн харах юм бол
Аварга мангасуудыг дарсан уул
Тэртээ тэнгэрий хаяд
Тэнгэрт тулан байдаг ажгуу.
Цаашлуулж сайн ширтэх юм бол
Цамаан хоёр мангасыг дарсан
Хурмастад хүрсэн цаст хайрхан
Хараа дуустал сүндэрлэн байдаг ажгуу.
Ингэж яриж дуусахын төдийд Ээ! яасан урт юм бэ!? хэмээн дуу алдаад галт уулын луу Унанаг хөб гээд залгичихав гэнэ.
Унана нэг сэрэхэд хав харанхуй хонгилд хэвтэж байлаа. Тэртээд нэгэн гэрэл сүүмэлзэх шиг үзэгдсэнд зүглэн очвол Алд сэлэмт дархан, Могой гүнж хоёр сууж байв. Луу хэдий тийм аварга биетэй бус ч яагаад дандаа өлсгөлөн байдгийн учирийг сая л оллоо. Ходоод нь хоосон далай мэт том ажээ. Унана хэдийгээр тэр хоёрыг харна гэж бодож байсан боловчиг тэр нь зүгээр л ахиад орь ганцаараа үлдэхгүй гэсэн найдварын дэлбээ л байжээ. Харин жинхнээсээ ийнхүү амьд байхыг нь харах мөчид өөрийн эрхгүй сэтгэл нь сэргэн ямар нэг аргаар энэ бүх гай зовлонгоос зугтаамар санагдав. Тэгээд инээвхийлэн ЁТа хоёрыг амьд гэж бодсонгүй шүүЁ гэвэл нөгөө хоёр нь Унана өөд харц чулуудаад ЁЧамайг бид хоёрыг аврана гэж бодсон юмсан!?Ё хэмээн хариу инээмсэглэв. Хэдийгээр гурвуулаа энэ хүнд байдалд орсон боловчиг нэг нэгнийгээ амьд сэрүүн байгаад ийнхүү баярлацгааж байгаа нь энэ ажээ. Унана галын дэргэд суугаад ЁЗа ямар бодолтой байна?Ё гэж асуувал дархан ЁБодолсоод байх юм алга өө. Энэ тэрүүгээр явж үзсэн боловчиг хав харанхуйд төгсгөл нь мэдэгдэх юм алга. Энэ доор байгаа газрыг сэлмээрээ нэвт сүлбээд лууг алъя гэтэл ган төмөр мэт хатуу гэдэстэй ажээЁ гээд сэлмээ газар шаавал дон гэж дуугараад сэлэм нь эргэн ойж үзэгдэв. Харин Могой гүнж ЁУул нь чи ирсэн газраа байгаад бид хоёрт дохио өгсөн бол гурвуулаа эргээд лууны амаар гарж болох байлаа. Гэхдээ одоо эргээд явна гэхээр олдоно гэж бодохгүй л байна шүү!Ё хэмээв. Унана огил харайн босоод би тэндээс гэснээ үгүй ээ! тэндээс гэж гараараа зааснаа эргээд газар суун мэдэх аргагүй болжээ гэхэд Могой гүнж арай ч үгүй ээ! чамайг ирэх үед би тэр зүгт чинь сүүлээ чиглүүлчихсэн байсан юм. Харин чи бид хоёр дээр чигээрээ явсаар ирсэн үү? гэж асуувал Унана толгой дохив. Тэгвэл явцгаая гэсээр Могой гүнж мөлхөлөө. Унана, дархан хоёр нэг нэг галын цуцал барьсаар араас нь дагав. Сайн харвал Унана ямар нэг юмны хөл барьсан бол дархан зүгээр нэг аварга том мөчир барьсан байлаа.
Ийнхүү урагшилсаар явж байтал урд нь нэгэн том зүйл бараантан үзэгдэх болов. Ойртон очидоод гэрэл тусган харвал нэгэн үл мэдэгдэх босоо бичгээр хаалганы хажууд бичсэн байв. Могой гүнж улам ойртон ЁГурбан Багатур Ун ОнгонЁ хэмээн унших төдийд аварга чулуун хаалга гэрэлтэж эхлэв. Гэрэлтэж байгаад цаад талд нь нэгэн том хонгил харагдах тунгалаг зүйл болоод тогтчихов. Гэтэл дархан урагш алхан энэ гээд гараа хүргэх төдийд дотогшоо сорогдоод орчихлоо. Унана гараас нь барих гэсэн боливчиг бариж чадсангүй. Тэгээд Унана араас нь үсрэн орох гэтэл Могой гүнж ЁБайзЁ энд юу ч байж болно. Хэрвээ бид хоёр юуг нь мэдэхгүй араас нь үсэрвэл үхчиж ч магадгүй шдээ. Ямар нэг арга эхлээд хайяЁ гэв. Унана Могой гүнж өөд гунигтай харсанаа ЁУучлаарайЁ гээд үсрээд орчихов. Харанхуй дунд Могой гүнж ганцаараа үлдлээ. Хаалганы гэрэл бага багаар бүүдийнэ. Могой гүнж өнөөх бунханг тойрон хэр томыг нь үзэх гэтэл өчүүхэн жоохон нэг хүн босоогоороо багтахын дайтай байсанд гайхан хаалган дээр очвол хаалга бараг гэрэлгүй болоод унтарч байв. Өнөөх сүүмгэр гэрлийн цаана анхны байсан том танхим тэр хэвээрээ харагдана. Могой гүнж нүдээ анин хаалгаар орлоо.
Орох үес ямар нэг хүйтэн зүйл биеийг нь бүрхэн аваад доошлох мэт санагдахад нүдээ нээд харвал эргэн тойрон нь хав харанхуй байх агаад өнөөх доош буух бүрхүүлний гэрэлд зурвас ажиглагдах зүйлс нь энэ газрыг үнэхээр эртнийх болохыг нь илтгэнэ. Могой гүнж хамаагүй хөдөлвөл уначих мэт санагдах тул нэг л газраа тэвчээртэй нь аргагүй зогсож байлаа. Нэг их гэрэлтсэн танхимд ирээд өнөөх бүрхүүл зогсон алга болов. Могой гүнж эргэн тойрноо харвал бусад давхаруудаа бодвол доос шороонд дарагдаагүй цэвэрхэн давхар үзэгдэнэ. Гэтэл тэртээд Унанагийн дуу гарах шиг болоход яаран очвол Унанагийн зүрхнээс нэг цагаан гэрэл гарсаар өмнөө хайрцаг барин суух 3н хөшөөнд холбогджээ. Могой гүнж сандран Унана гэвэл Унана Ёби зүгээрээ чи дарханг аврах гээд үздээ!Ё гээд хараараа заасан зүгт нь харвал алд сэлэмт дархан маань сэлэмээ далайсан чигээрээ чулуу болчихсон байлаа. Могой гүнж дархан луу ухасхийх үед гэнэт чулууны харшилдах дуу цуурайтахад гайхан арвал өнөөх цулуун хөшөөнүүд хагарч байлаа. Унана, Могой гүнж хоёр алмарч орхив. Чулуун хөшөөнүүд хагарсаар л байлаа. Бэлхүүснээ дээд хэсэг нь хагарч дуусах үед гурван хөшөө нэгэн зэрэг амьсгаа уртаар амьсгалаад ахиад хоёр зүрх гэсээр өндийн босож ирэв. Энэ үед Унана Могой гүнжийг газраас шүүрэн аваад гүйлээ. Хэдий зугтан гүйх боловчиг өнөөх зүрхэнээс нь гарсан гэрлэн утас тасрахгүй л байв. Тэгээд өнөөх бүрхүүлэн шатны өмнө ирээд ЁУучлаарай, энэ бүхэн миний буруу. Би өөрт чинь хүн хараалыг чинь арилгахад туслана гэсэн боловчиг одоо улам их зовлонд унагаачихлаа. Намайг уучлаарай.Ё гээд Могой гүнжийг шидэж орхив. Гэтэл өнөөх хүйтэн мэдрэмж Могой гүнжийг бүрхэн авлаа. Могой гүнж эсэргүүцэн урагш зүтгэсэн боловчиг хөдлөж чадсангүй. Унана ахин уучлалн гуйн хашгирахад мөчид хүзүүнээс нь дээш чулуужин чулуужсаар тэр чигтээ чулуу болон хувирлаа. Могой гүнж энэ бүхний хий дэмий харахаас бус яаж ч чадахгүйгээр дээш хөөрөн явсаар л. Өмнө нь сүүдэртэн байсан өнөөх танхимүүд үл мэдэгдэх гэрэлд гэгээ татан харагдана. Нэг мэдэхэд Могой гүнж бунхны гадна гарж ирсэн байлаа.
Энэ үед мөсөн луу өвгөний өрөөний үүдийг хэн нэг нь тогшисоор орж ирээд ЁНоёнтоон бид нарын мөсөн үрүүд хайлчихлаа.Ё гэвэл өвгөн орноосоо харайн босоод ЁИйм юм болно гэж бодсон юм аа. За тэгвэл хоёр дахь төвөлгөөндөө шилжие.Ё гээд цонхоо онгойлгон үсрээд луу болон тэнгэрт хөөрлөө. Гаднаас нь харах аваас цас мэт цав цагаан өнгийн луу мэт биетэй ч толгой дээрээ бугын эвэртэй, биендээ хангарьдын 4н сарвуутай ажээ. Тэгээд тэнгэрт гарсаныхаа дараа их дуугаар архиран ЁҮүлэн хотынхон минь сэрэгтүн! Энэ бол та бүхэнд олдож байгаа хамгийн сайхан боломж билээ. Галт уулын луу өөрөө мэдэлгүйгээр нэгэн лусын амьтанг залгисан тул хүч чадал нь ихэд доройтон байх ажээ. Тийм болохоор өдөө цөмөөрөө нутгийнхаа төлөө. Үүлэн улсынхаа өмнөөс дайснаа даран дархан цолоо мандуулцгаая!Ё хэмээгээд аянга цахилгаанаар тургихад олон зүйл амьтад ирж нэгдэв.
Могой гүнж лууны чулуун ходоон гэдсэн дээрхи тог хийн дуугарах хөлийн чимээ сонслоо. Нэг хоёр..тоолохын аргагүй болов. Тэгээд цав цагаан нүднийд Могой гүнжийг цоо ширтэж эхлэв. Могой гүнж айсандаа хөдөлж чадахаа болин бунханы хаалганас гэрэлтэх өчүүхэн гэрэлд хорогдох гэсэн шиг улам хаалганд наалдаж байлаа. Тэгтэл гэнэт ихээр гэрэл гарсанаа сүнс мэт хүмүүс харанхуй дундаас тодорч эхлэв. Тэнд дундаас нэгэн дунд хэргэм насны идэр чийрэг эр гарч ирээд Могой гүнжид ойртон Ётэд нар бүгд сэргэчихсэн үү? хэдэн зүрх авсан бэ?Ё хэмээн баргил хоолойгоор асуухад нь Могой гүнж чичигнэсэн хоолойгоор ЁМэдэхгүй. 3н чулуу бутарчихсан тэгээд манай хоёр найзЁ гэвэл өнөөх эр яриаг нь таслан эвэр бүлээ үлээлээ. Тэгтэл энд тэнд цагаан гэрэл асан ассаар лууны гэдсийг тодруулах үест нэгэн хотын балгас үзэгдэв. Могой гүнж энэ бүхний алмайран байтал ЁБид нар энэ бунханг хамгаалагч салхин анахай нарын удам билээ. Гэтэл нэгэн өдөр 10н хар талыг баримтлагч шидтэнгүүд эдгээр үхсэн баатаруудыг сэрээхээр манайд довтлон ирсэн юм. Бид нар хэдийгээр бунханыг шившин онгойхоос нь хамгаалч чадсан боловч тэд нар нэгэн шид хэрэглэн бунханыг энэ лууны гэдсэнд оруулчихав. Гэтэл бид нар шившихдээ энэ бунхны суурийг өөрсдийн хотын суурьтай холбосон байсан тул төлөвлөгөө маань буруугаар эргэн бид нарын сүнслэг хүч мөн лууны гэдсэнд оров. Дараа нь бид нар эндээс гарахыг хичнээн оролдсон боловчиг бодит бие маань байхгүй тул тусыг эс болох бөгөөд бунхантай холбосон шившлэгээ арилган эргэн биедээ орох гэсэн боловчиг энэ шид хэтэрхий хуучных байсан болохоор бид түлхүүр үгийг тайлж чадалгүй ийнхүү байсан билээ. Гэтэл сая газар доргих шиг болоход сая бунхан онгойсонг мэдсэн билээ. Та нар хэрхэн нууц үгийг тайлав.Ё гэвэл Могой гүнж ЁБи багадаа энэ хэлийг заалгаж байсан юм. Тэгээд унштал хаалга өөрөө онгойсонЁ гэвэл тэнд байсан бүгд дуу алдан, хачирхан хараад энэ хэлийг яаж мэддэг билээ гэвэл Могой гүнж Ёби бол лусын гүнж билээ. Манай удмынхан…Ё гэхэд үгийг нь таслан одоо ахин нээж өгөөч гэвэл Могой гүнж өнөөх бичгийг ахин ЁГурбан Багатур Ун ОнгонЁ хэмээн уншив. Гэтэл хаалга онгойх төдийд асар их салхи үлээн нэг мэдэхэд Могой гүнж болон өнөөх хүмүүс аварга том бунханд ороод ирчихсэн байв. Чим чимээгүй ноёлон байтал хяхтанах чимээ цуурайтлаа. Гайхан харцгаавал бүхэл бүтэн үхэгсэдийн арми та нарыг бүслэн байв. Өнөөх салхин анахай нарын шидэт хүч гээд байсан зүйл уухай хашгиран өнөөх үхдэлүүдэд орж байлаа. Тэгээд эргээд тэдгээр үхдэлүүдтэй тулалдаж гарав. Энгийн үхдэлүүдээс ялгагдах шинж нь гэвэл тэр нар гэрэлтэж байлаа. Яг л сахиусан тэнгэрүүд шиг, гэхдээ үхэж үгжирсэн сахиусан тэнгэрүүд шиг. Тийнхүү хоёр тал аль аль нь үхэхгүй мөнхийн тулаанд орж байтал нэгэн эмэгтэй хажууд нь ирээд эдгээрийг саатуулж байх хооронд хоюулаа энэ бүхний зогсоох хэрэгтэй байна. Намайг дагаад явна уу! гээд урд нь гарж агаарт хөвөн явлаа. Могой гүнж ч араас нь дагаж байв. Тэндээс мөн өөр нэг хаалганы дэргэд ирэх үед Могой гүнж хаалганы дээрхи бичгийг ЁжирүхэЁ хэмээн унших төдийд өнөөх хаалга мөн л гадаахи хаалга мэт онгойв. Дотогш орвол энэ удаа доошоогоо биш урагшаагаа сум мэт харван явав. Тийнхүү явсаар нэгэн саруулхан өрөөнд орж ирлээ. Салхн анахай дээш хөөрөн гэрэлтэх үед өрөөн доторхийг тод харж болохоор болов. Нэг ханаар нь дүүрэн эртний бичгээр нэгэн зүйлийн талаар бичсэн байлаа. Могой гүнж уншихаар урагшлах үед өөр нэгэн өрөөнд орж ирэв. Эргэн харвал нөгөө 3н чулуун баатар байлаа. Өмнөө барисан хайрцагнаас нь цагаан гэрэл гарсаар Могой гүнжийг чиглэн явав. Могой гүнж хэдий зугтах гэсэн боловчиг яах аргагүй оногдчихлоо. Харин салхин анахай эмэгтэй чулуун баатар руу дайрсан боловч хүрж чадалгүй ямар нэгэн далдын хүчин нам цохиулан унав. Могой гүнжийн бие дотуур нь нэгэн зүйл гүйн явсаар зүрхэнд нь хүрчихээд хамаг хүчийг нь сорж эхлэв.
Мөсөн луу тэндээс бусдыгаа дагуулсаар үүлэн уулнаас буун галт уулыг зорин нислээ. Галт уул урдын л адил бараантан халуу шатан үзэгдэнэ. Галт ууланд ойртох тусам бүгд бага зэрэг түгшицгээн түрүүчийн байсан зориг нь багасаж ирэх үед Лава нар гарад ирэв. Үүлэн хотынхон бодох ч сөхөөгүй болсон тул уухайлан дайрлаа. Лава нар ч аймшигтайгаар архиралдан аварга том хад чулуунуудыг чулуудаж байв. Зарим нь жижиг жижиг галт чулуу нүүлгэнэ. Эхний эгнээ Лава нарыг хага яран гараад цааш довтолгооноо үргэлжлүүлэхэд үлдсэн хэсэг нь Лава нартай тулалдсаар үлдэв. Тэгтэл цааш довтлогчдийн урдаас агуйн савдагууд гараад ирлээ. Өвч хуягласан эдгээр агуйн савдагууд юу юунаас илүү аймшигтай харагдана. Галт сум харван, урт жад ёрдойлгон угтлаа. Мөсөн луу цасаар тургин галыг нь унтраан эхний эгнээний шадтангуудыг хөлдөөсөөр цаад талд нь нисэн гарав. Гэвч агуйн савдагууд асар хурданаар эргэн эмх цэгцэндээ орж мөсөн лууны араас ирэгсэдийг тогтоолоо. Тэд ч цааш явах аргагүй болсон тул агуйн савдагуудтай цусан тулаанд оролцов. Мөсөн луу ганцаараа үргэлжлүүлэн ниссээр ирэх үед галт уулын луу өөрийг нь хүлээж байсан мэт бие засан зогсож байв. Тэгээд ЁМөсөн луу Бажум чи ингэж нэг ирдэг юм биздээ!?Ё гэвэл анд Цоригу чамтай өрсөх хүн надаас өөр хэн байх билээ хэмээн инээмхийлэв.
Мөсөн луу өвгөн Унанад ярисан бүхэн худлаа гэж үзвэл хэцүү юм. Бажум шидтэн үнэхээр Үүлэн хотыг хамгаалахын тулд мөсөн луунуудыг үүсгэсэн билээ. Гэвч ганц биер энэ бүх шидийг хийж хүчрэхгүй тул хамгийн сүүлд арга буюу өөрийгөө золиослон байж хамгийн сүүлчийн мөсөн луу болжээ. Уул нь эдгээр мөсөн луунууд Үүлэн хотуудыг галт луу нараас хамгаалах үүрэгтэй байсан боловчиг газрын төрөлтөнгүүд Үүлэн хотуудын эд баялагт шунан бүгдийг нь устгасан байна. Энэ үед Бажум шидтэний багын дурсамж сэргэн газрын төрөлтөнгүүдэд ой гутан бүгдийг нь устгахаар шийджээ. Тэгээд өөрийн биер Үүлэн хотхоноос буун хуучны сударт оршин байдаг Салхин анахайд дарагдан хоригдсон 3н баатарыг суллахаар оролджээ. Энэ үед үлэмж биетэн Бажум шидтэний найз Цоригу өөрийн найз шидтэнээ өшөө хорсолдоо автан хорвоо ертөнцөд их гай гамшиг учруулах гэж байгааг мэдэн найзаа сэхээрүүлэхээр салхин анахайн оронд ирэх үед Бажум шидтэн салхин анахай нарыг бараг дийлээд 3н баатарыг суллахад ойртсон байлаа. Цоригу ч амжиж ирсэндээ баярлан Бажумтай уулзан ятгасан боловч Бажум үгийг нь сонссонгүй. Арга барагдсан Цоригу аргагүй эрхэн өөрийн биег золиослон луу болон хувираад гурван баатарын онгонг тэр чигт нь залгиж орхив. Гэвч салхин анахай нар өөрсдийн хүчээ хотдоо бэхлэн тэгээд хотоороо бунхан шившин хамгаалсан байсанг нь мэдээгүй тул бунханг залгихдаа мөн тэдгээр анахай нарыг шидийн хүч биеийг нь залгиад хараагдаж орхив. Үүний дараа Бажум, Цоригу хоёр тулалдсан боловч эртний андууд тэл хэн нь ч нэгнийгээ алахгүйгээр дийлэхгүй байсан тул Бажум аргагүй ялагдан Үүлэн хотондоо буцав. Харин Цоригу нэгэнт хараагдан мөнхөд луу хэвээрээ үлдэх болсон тул Үүлэн хотхоны доодхи галт ууланд суун Үүлэн хотыг газрын төрөлтөнгүүдээс харин газрын төрөлтөнгүүдийг Бажумаас хамгаалах болжээ.
Үйл явдал ийнхүү өрнөсөнг хэн таан мэдэх билээ. Эдгээр явдалыг хорвоо дээр гагцхүү Бажум шидтэн, үлэмж биетэн Цоригу хоёр л мэдэж байсан биз. Гэвч Могой гүнж үхлийн ирмэгт ирээд ихээхэн сульдсан байсан тул хараалын гол явдалыг мэдэржээ. Яг энэ мөчид нэгэн дуу Могой гүнжийн чихэнд эцэг, эхийн хайр хэмээн шивнэв. Могой гүнж эцсийн хүчээ шавхан ЁЭчиг, Эхэ Ийн Хаиир-аЁ гэвэл Газар дэлхий чичирхийлэх шиг болон өнөөх гурван баатарын аймшигтайгаар хашгирах сонсогдов. Могой гүнж ийн чихэнд нь баярлалаа хэмээн хэдэн мянган хүн зэрэг шивнэх шиг болоход нүдээ нээн харвал өмнө нь Унана, дархан хоёр зогсож байлаа. Тэгээд нүдээ нээх төдийд нь хоюул чангаар тэврэн ЁЧамайг чадна гэж мэдсэн юм аа.Ё гэв Могой гүнж гайхан Ёюу болсон бэ?Ё гэвэл Ёчи бид хоёроос болж сэдрээд байсан шившлэгийг эргүүлээд сэргээчихсэн. Тэгээд бид хоёр ч гэсэн эргээд хэвэндээ орсонЁ гээд инээцгээв. Могой гүнж сая нэг тайвширан гүнээр амьсгаа аваад хэвтлээ. Гэнэт аймаар халуу оргин яг халуун талд байна уу? хэмээн санагдах үед тэртээд нэгэн аварга том гал үзэгдээд алга болов. Гурвуулаа яаравчлан өндийн гал гарсан зүгийг чиглэн алхав.
Бажум, Цоригу хоёр тулалдаж эхлэв. Бажум аянга буулгавал Цоригу газраас хад хуу татан сөргүүлэн шидлээ. Тэндээ Бажум тээш хөөрөн нисэх үед Цоригу биеэ хураан нисэхэд бэлдэв. Бажум нилээд өндөрт хөөрсөнийхөө дараа огцом доош эргэн газар руу шунхнав. Тэгээд мөндөрөөр бөмбөгдлөө. Харин Цоригу энэ бүхэнд бэлэн байсан тул галаар тургин газараас хормын төдийд хөндийрөн Бажумын дэргэд хүрч ирэв. Тэгээд сарвуугаараа Бажумын сүүлнээс атгахад Бажум нэг л шарваад Цоригуг тэртээ хол шидэж орхив. Агуйн хоёр талд хоюул хамаг байдаг хүчээрээ довтлохоор бэлтгэж байлаа.
Лууны дотор дэвчихийн аргагүй халуун болж байлаа. Могой гүнж цаашид явах аргагүй болсон тул дархан дэргэд нь үлдэж харин Унана юу байсанг нь үзэхээр цааш явав. Унана ийнхүү явж байтал хажуу талд нь нэгэн галын цог үзэгдэх шиг болоход нь гайхан харахаар тонгойх үедээ унгаж орхилоо. Тэгтэл асар хүчтэй дэлбэрэлт болон Унана ухаан балартан ойчив. Бажум хамаг хүчээ шавхан мөсөөр үлээх гэж байтал гэнэт Цоригу гэнэт дэлбэрч орхив. Гэнэтийн явдалд самгардсан Бажум арагш шидэгдэн хана мөргөн уналаа.
Унана сэрэх үед дархан хажууд нь сууж байлаа хажууд нь нэгэн гоо үзэсгэлэнтэй дагина сууж байсан нь өнөөх хамгийн анх харсан лусын гүнж дүрээрээ мөн байв. Унанаг сэргэхийг харсан дархан, гүнж хоёр өндийн суулгаад юу болсон гэсэн харцаар харахад Унана болсон явдалыг яриж өглөө гэтэл ЁСайн худлын үнэд хүрэхгүй, Салбагар үнэн аминд хүрнэ Ё хэмээх мөсөн луу өвгөний дуу сонсогдоход бүгд гайхан дуу гарсан зүг харвал мөсөн луу мөсөөр үлээсэн ээ нисэн одлоо. Алд сэлэмт дархан ЁҮг минь хөлдөөд газарт унана, Үнэн хайлах цагт цуурайтаж л таарааЁ хэмээн задрахад Унана ЁАяа!? Ганцаардлаас зугтан олон жил унтав, Ад зэтгэ шүгэлсэн мэт юунд сэрэв дээ!?Ё хэмээн гунигтайгаар өгүүлэв. Харин лусын гүнж ЁГоо сайхан байвч, Гайхуулах газаргүй болов.Ё гээд нулимс дуслуулав. Ийнхүү бүгд хөлдөж ЁМөстлөгийн үеЁ эхэллээ.
Хорвоо дэлхий цас мөсөөр хучигдан Бажум шидтэний хүсэл биелэв. Үүлэн улсыхан одоо л нэг амар сайхан даа жаргах буй заа. Гэвч үзэн ядалт мөнхийн жаргалыг авчирч чадах болов уу? нэгэнт эхэлсэн үзэн ядалт уучлалаар л арилдаг гэдэг.
ТӨГСӨВ.