Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монголжингоо – Mongoljingoo – Цэрэнчунт – Tserenchunt
Дуу хөгжим

Монголжингоо – Mongoljingoo – Цэрэнчунт – Tserenchunt

Урлаг Урлаг29/06/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урд хормойгоо буянт малынхаа сүүгээр цавцайтал мялаасан
Урт хархан гэзгээ ар нуруундаа сууналзуулан орхисон
Улаахан хацартай ичимхий зантай монголжингоо минь чи
Уул талыг чимсэн үзэсгэлэнт зэрлэгхэн сарнай буюу

Улаахан хацартай ичимхий зантай монголжингоо минь чи
Уул талыг чимсэн үзэсгэлэнт зэрлэгхэн сарнай буюу

Саалийн хувингаа тохойндоо зүүгээд зэл рүү намбайтал алхсан
Сайхан цагаан шүдээрээ гайхуулж дэлхийг уяртал мишээсэн
Цайлган сэтгэлээрээ цацлаа өргөсөн монголжингоо минь чи
Цайдам тал хөндийн танхилхан согоо буюу

Цайлган сэтгэлээрээ цацлаа өргөсөн монголжингоо минь чи
Цайдам тал хөндийн танхилхан согоо буюу

Тогоруун дууны сүүлч үдэлтийн дуугаа гунигтай аялах тэр л шөнөөр нь
Тооноор туссан сарны туяанаас манцуйтай үрээ харамласан
Тормогорхон нүдэндээ энэрэл шингээсэн монголжингоо минь чи
Толгодын энгэрт дэлбээлсэн лянхуа цэцэг буюу

Тормогорхон нүдэндээ энэрэл шингээсэн монголжингоо минь чи
Толгодын энгэрт дэлбээлсэн лянхуа цэцэг буюу, лянхуа цэцэг буюу

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэлээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.