CNN агентлагийн интернет орчинд явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн романтик зургаар доорхи арван зураг шалгарчээ. Уг судалгаагаар шалгарсан арван бүтээл ихэнх нь XIX зууны үеийн бүтээлүүд бөгөөд үнэнч хайр, гоо үзэсгэлэн, дур хүслийн төгс илэрхийлэл болдог ажээ.
1 |
1. “Үнсэлт” /1909/ Густав Климт-Алтан тугалгаар чимэглэгдсэн гэдэг утгаараа хамгийн тансаг бөгөөд зураач Густав Климтийн “Алтан үе”-ийн бүтээл юм. Үнсэлтэндээ мансуурсан дурлалт хосууд нэгэн цул алт болж, цаг хугацаа, орчин тойрноос тасарна. |
2 |
2. “Загасчин Сирен хоёр” /1858/ Фредерик Лейтон- Английн зураач Фредерик Лейтоны cуу алдарт бүтээлүүдийн нэг нь юм. Английн сонгодог уран зургийн томоохон төлөөлөл болсон тэрбээр Германд байхдаа зохиолч Гётетэй дотно нөхөрлөдөг байжээ. Гётегийн зарим шүлгүүд түүний энэхүү бүтээлийг хараад төрсөн байдаг. |
3 |
3. “Венера мэндэлсэн нь” /1486/ Сандро Боттичелли-Уснаас төрсөн охин тэнгэр Венераг зураач энэхүү бүтээлдээ уран нарийн, гоёмсогоор илэрхийлсэн байна. Түүний хажууд Өрнө зүгийн салхи Зефир гэргий Хлоридатай цуг дэлбээлсэн дун руу үлээж агаарыг цэцгээр дүүргэх гэж байгааг дүрсэлжээ. |
4 |
4. “Cupid and Psyche as Children” /1890/ Уильям Адольф Бугэро – Анхны үнсэлт хэмээн алдаршсан энэхүү зураг нь Оюун санаа болон Хайрын бурхныг илэрхийлсэн. Зураач энэхүү бүтээлээрээ хайр дурлалын бартаа саадыг ёгтоор харуулахыг зорьсон хэмээн судлаачид тайлбарладаг. |
5 |
5. “Chez le père Lathuille” /1879/ Эдуард Моне – Кафе эзэмшигчийн залуу хүү, ширээний ард суух залуу бүсгүй хоёрын тухай өгүүлэх энэхүү зургийг Францын алдарт уран зураач Эдоуард Манет зуржээ. Өдөр бүр давтагдах биеэ барьсан байдал дур хүслийн даруу хэлбэрийн илэрхийлэмж юм. |
6 |
6. “Дүрэлзэж буй Зургаадугаар сар” /1895/ Сэр Фредерик Лейтон – Лейтоны уран бүтээлүүдээс хамгийн нэрд гарсан нь энэхүү уран зураг юм. Энэ нь түүнийг жинхэнэ сонгодог уран зураач гэдгийг баталсан бөгөөд байгаль, гоо үзэсгэлэнгийн төгс илэрхийлэмж болж чадсан. |
7 |
7. “Гологдсон сарнай цэцэгс” /1875/ Пьер Аугуст Ренуар – Ренуарын бүтээлүүд гоо үзэсгэлэнгийн мөн чанар, эмэгтэйлэг байдлыг түлхүү харуулсан бөгөөд энэ чиглэлээрээ тэрбээр ихэд танигдсан юм. “Гологдсон сарнай цэцэгс” зураг түүний мэдрэмжийг бүрнээ илэрхийлж чадах биз ээ. |
8 |
8. “Орон доторх үнсэлт”/1892/ Анри де Тулуз Лотре– Пост импрессионист чиглэлийн энэхүү зураг эр, эм хүний бие биенээ гэсэн жинхэнэ дур хүслийг сэтгэл татам илэрхийлжээ. |
9 |
9. “Венецийн суваг” /1875/ Эдуард Моне–Усан дээрх гайхамшигт Венецийн гудамжинд завьтай явах эрийн энэхүү зургийг тэрбээр 1875 онд тус хотод зочлон очихдоо зуржээ. Хайрын хот Венецийн уран зургийг тус хотод очсон хосууд бие биедээ бэлэглэдэг. |
10 |
10. “Promenade near Argenteuil” /1873/ Клод Моне– Клод Монег Францыг импрессионист уран зургийг чиглэлийг үндэслэгч гэдэг. Цэвэр ариун байдал, урт хугацааны харилцааг харуулсэн энэхүү бүтээл эротиклол, дур хүслийг огт илэрхийлээгүй хэдий ч хайр дурлалын хамгийн шилдэг уран зургуудын нэг байсаар байна.
CNN агентлагийн интернет орчинд явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн романтик зургаар доорхи арван зураг шалгарчээ. Уг судалгаагаар шалгарсан арван бүтээл ихэнх нь XIX зууны үеийн бүтээлүүд бөгөөд үнэнч хайр, гоо үзэсгэлэн, дур хүслийн төгс илэрхийлэл болдог ажээ.
1 |
1. “Үнсэлт” /1909/ Густав Климт-Алтан тугалгаар чимэглэгдсэн гэдэг утгаараа хамгийн тансаг бөгөөд зураач Густав Климтийн “Алтан үе”-ийн бүтээл юм. Үнсэлтэндээ мансуурсан дурлалт хосууд нэгэн цул алт болж, цаг хугацаа, орчин тойрноос тасарна. |
2 |
2. “Загасчин Сирен хоёр” /1858/ Фредерик Лейтон- Английн зураач Фредерик Лейтоны cуу алдарт бүтээлүүдийн нэг нь юм. Английн сонгодог уран зургийн томоохон төлөөлөл болсон тэрбээр Германд байхдаа зохиолч Гётетэй дотно нөхөрлөдөг байжээ. Гётегийн зарим шүлгүүд түүний энэхүү бүтээлийг хараад төрсөн байдаг. |
3 |
3. “Венера мэндэлсэн нь” /1486/ Сандро Боттичелли-Уснаас төрсөн охин тэнгэр Венераг зураач энэхүү бүтээлдээ уран нарийн, гоёмсогоор илэрхийлсэн байна. Түүний хажууд Өрнө зүгийн салхи Зефир гэргий Хлоридатай цуг дэлбээлсэн дун руу үлээж агаарыг цэцгээр дүүргэх гэж байгааг дүрсэлжээ. |
4 |
4. “Cupid and Psyche as Children” /1890/ Уильям Адольф Бугэро – Анхны үнсэлт хэмээн алдаршсан энэхүү зураг нь Оюун санаа болон Хайрын бурхныг илэрхийлсэн. Зураач энэхүү бүтээлээрээ хайр дурлалын бартаа саадыг ёгтоор харуулахыг зорьсон хэмээн судлаачид тайлбарладаг. |
5 |
5. “Chez le père Lathuille” /1879/ Эдуард Моне – Кафе эзэмшигчийн залуу хүү, ширээний ард суух залуу бүсгүй хоёрын тухай өгүүлэх энэхүү зургийг Францын алдарт уран зураач Эдоуард Манет зуржээ. Өдөр бүр давтагдах биеэ барьсан байдал дур хүслийн даруу хэлбэрийн илэрхийлэмж юм. |
6 |
6. “Дүрэлзэж буй Зургаадугаар сар” /1895/ Сэр Фредерик Лейтон – Лейтоны уран бүтээлүүдээс хамгийн нэрд гарсан нь энэхүү уран зураг юм. Энэ нь түүнийг жинхэнэ сонгодог уран зураач гэдгийг баталсан бөгөөд байгаль, гоо үзэсгэлэнгийн төгс илэрхийлэмж болж чадсан. |
7 |
7. “Гологдсон сарнай цэцэгс” /1875/ Пьер Аугуст Ренуар – Ренуарын бүтээлүүд гоо үзэсгэлэнгийн мөн чанар, эмэгтэйлэг байдлыг түлхүү харуулсан бөгөөд энэ чиглэлээрээ тэрбээр ихэд танигдсан юм. “Гологдсон сарнай цэцэгс” зураг түүний мэдрэмжийг бүрнээ илэрхийлж чадах биз ээ. |
8 |
8. “Орон доторх үнсэлт”/1892/ Анри де Тулуз Лотре– Пост импрессионист чиглэлийн энэхүү зураг эр, эм хүний бие биенээ гэсэн жинхэнэ дур хүслийг сэтгэл татам илэрхийлжээ. |
9 |
9. “Венецийн суваг” /1875/ Эдуард Моне–Усан дээрх гайхамшигт Венецийн гудамжинд завьтай явах эрийн энэхүү зургийг тэрбээр 1875 онд тус хотод зочлон очихдоо зуржээ. Хайрын хот Венецийн уран зургийг тус хотод очсон хосууд бие биедээ бэлэглэдэг. |
10 |
10. “Promenade near Argenteuil” /1873/ Клод Моне– Клод Монег Францыг импрессионист уран зургийг чиглэлийг үндэслэгч гэдэг. Цэвэр ариун байдал, урт хугацааны харилцааг харуулсэн энэхүү бүтээл эротиклол, дур хүслийг огт илэрхийлээгүй хэдий ч хайр дурлалын хамгийн шилдэг уран зургуудын нэг байсаар байна. |
|