Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Таньцаг байсан цэргийн залуу минь (Дууль)
Утга зохиол

Таньцаг байсан цэргийн залуу минь (Дууль)

Урлаг Урлаг10/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4997979302012-04-10-21-41[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зовлон үзсэн бүсгүй дүүдээ

Хажууханд ирчихзэ юү гэлтэй
Хачин тод гялалзах
Өнгө төгөлдөр оддоороо гоёсон
Өвлийн шөнө шиг цэвэр цэлмэгхэн явсан
Ах минь…
…Анд минь… Амраг минь… гэлцэн
Амттанд шунасан хүүхэд адил
Аяглан, аальгүйтэн эргэлдэх
Алим шиг охидыг
Үзэм шиг шимж,
Жаргааж явсан
Жараахайн сүрэг шиг үргээж ч явсан
Жагсаалын цэрэг минь.
Цэмбэн шинелийн дотор ассан гал
Цэнхэр дарсны охинд авалцсан дөл

Исгэлэн идээндээ согтуурч явсанаас
Эмс охидын харцанд шоглуулж үзээгүй
Эрийн хуйх минь
Ирлэсэн хутга минь
Эмнэг хангалын нуруун дээр
Эвлүүлж оньсолсон шоо минь
Таны тухай бодохлоор
Давчидталаа гунихлаар
Үнэн амгалангийн бэлгэдэл болсон
Үзэсгэлэнт хос цагаан шувуу
Үргэж гэнэтхэн нисэхзэр завдан
Өвчүүгээ өндөсхийх торгон үзэгдэл мэт
Өр зүрх минь агшин зуурт
Өмөрхийн шархирна.
Үргэж ниссэн хунгийн
Үлдээсэн бидэр шиг
Зүрх түгшээсэн бодол минь
Зөндөө гүн уйтгартай.
Нумран даялах бидэр
Нуурын хөхөлбөр гүн рүү
Нуугдан шургав уу гэлтэй
Удтал давалсаар арилдаг бол
Уйтгар минь харин ч сэдэрч
Уяхан зүрхийг минь дэлсүүлж
Урьдын гунигт түүхийг
Уудлан онгичиж зовооно.

Хийсэж ирээгүй тавиландаа
Хэгжүүрхэж,
Хээрийн омголон салхитай
Мөчөөрхөж,
Дуу шиг уянгалж,
Дууль шиг гэгэлзэж,
Дурдан шиг намирч,
Дурлалын тайзан дээр дургиж явсны чинь
Хэлж ирээгүй гэсгээл болгон
Тохиож,
Хэврэг нандины хэмжээ болгон
Зохиож,
Дурлуулж явсан охидын чинь
Сэтгэлийн хатыг шалгаж,
Урлуулж суусан даалингийн чинь
Итгэлийн шаглаасыг ханзчин
Гарцаагүй үнэн,
Гранат дэлбэрсэн юм билээ
Ганцхан хоромд
Галдан шатаасан юм гэнэлээ.
Донж исгэн самнадаг халимаг,
Доог болгон дэлдийлгэдэг халбага,
Хацар, хамар, үрчлээ суугаагүй магнай,
Хайр зарлаж, бүегүйн цээжин дээр тэнүүчилдэг уруул,

 

Шармал алтан товчтой цэрэг ногоон өмсгөл,
Шагай, зулгаараа элэгдсэн ч сайн хэвээрээ бакаль,
Хорьж болохгүй хорьхон нас нь хүртэл
Хормын төдийд дэлбэ үсэрсэн юм гэнэлээ.
Нүд нь л үлдсэн гэлцэнэ.
Нүд ч гэж, нүд л үлдсэн гэлцэнэ.
Ший янгууны баатрын дуулга угласан төрх шиг
Шир шиг болсон нүүрэндээ хоёр нүд л үлдсэн гэнэ.
Нүд ч гэж дээ,
Нүүгэлтсэн бөөн гуниг л үлдсэн юм билээ.
Нулимсаа дагаж хорссон шархан дундаа
Зовлонгоо тэвчиж бөмбөлзөн шаналж байна лээ.
Тэр нүдэнд хэзээ нэгэн цагт хайр гэрэлтэнэ гэдэгт итгэж ядлаа, би
Тэнгэр минь, ямар сайхан залуу байлаа даа, та
Дэндүү хурц тодоор дөллөн бадамласан гал-зул минь
Тэр хэрээрээ даанч түргэн жаргасан хүн-зул минь

Тантай тааралдахлаар
Таниагүйдээ өөрийгөө зэмлэн харуусахлаар
Дэргэд чинь удаан байж тэвчимгүй болдог оо –
Тэнгэр минь намайг гэсгээ… гэж дотроо шившдэг ээ.
Ямагт тантай, гагцхүү тантай, зөвхөн тантай
Янагийн үлгэр, цэргийн хоол, бас дүнсэн тамхины тухай
Яриа дэлгэн, инээлдэн баясан суухсан гэж үргэлж хүсдэг байсан хүслийг минь –
Яаж орхив оо… гэж бурхдыг бас зэмлэдэг ээ…
Таньдаг байсан цэргийн залуугаа үгүйлэн
Тамираа тасартал санааширч явахад минь тааралдсан
Үл таних гунигт нүдтэй эр та
Үүмэн сүүмэн харцаар зүрхийг минь бүү ээрээч.
Үерхдэг байсан залуу минь та биш
Үүрдийн үүрд, холын холд тэр одсон
Эрэмдэг царай, сэтгэл татамгүй харцны чинь цаана
Эгнэгт хоригдсон тэр эрх чөлөөгүй болсон
Харин та хэзээ нэгэн цагт түүнтэй таарвал
Хайртай байсныг минь нуугаад өнгөрөөрэй
Харамсал тээсэн сэтгэл амархан өтөлдөг гэдэг,
Хайрлаж явсны минь төлөө түүнийг бүү зовоогоорой…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.