Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног оскарт “сойно”
Уртын дуу

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног оскарт “сойно”

Урлаг Урлаг13/10/2017Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
150761741859dc6a8ac4fbe9232567322017-10-13-16-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор оролцох эрхтэй боллоо. Энэ талаар тус киноны уран бүтээлчид Монголын театрын музейд мэдээлэл хийсэн юм.

   Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын энэхүү бүтээл нь Америкийн кино академийн дээд шагнал Оскарын “Гадаад хэл дээрх кино” төрөлд албан ёсоор өрсөлдөх эрхтэй болсон бөгөөд бусад хөгжиж буй орнуудад энэхүү боломж нээгдсэн ч дараагийн сурталчилгааны кампанит ажил дутмагаас шалтгаалан амжилт гаргаж чадахгүй тохиолдол гардаг. Оскар бол нэг ёсондоо “киноны олимп” гэж хэлж болох бөгөөд Монголчууд бид нэгэн сэтгэлээр түүхэн амжилт гаргахын төлөө нэгдэн, кино урлагийг дэмжих шаардлагатай гэдгийг уран бүтээлчид хэлж байна.
 

   Найруулагч Д.Золбаяр: Монгол фильм группээс санаачлан олон төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэн ажиллаж “Чингисийн хүүхдүүд” киногоо Монголынхоо ард түмэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ киног нүүдэлчин монголчуудын ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор бүтээсэн. Бид энэ зорилгоо биелүүлж эхэлж байна. Одоогийн байдлаар 10 гаруй олон улсын кино наадамд оролцох урилга аваад байна.

   Зөвлөх продюссер Д.Цэнгэл: 90 дэх удаагийн Оскарын кино наадамд нийт 92 улсаас нэр дэвшүүлснээс Оскарын хороо Монгол Улсыг бүртгэж авсан. Оскарын шагнал гардуулах ёслол 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно. 2018 оны нэгдүгээр сар хүртэл 92 улсын уран бүтээлчид кампанит ажил явуулж 5 улсын кино Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид тунаж үлдэнэ. Дэлхий дахиныг хамарсан кампанит ажил явуулж байж олон улсын шүүгчид, кино сонирхогчдын анхаарлыг татаж чадна. Манай кино Оскарт албан ёсоор оролцох эрхтэй болсноо баталгаажуулж байгаа болохоос өрсөлдөх эрхтэй болсон гэсэн үг биш. Өрсөлдөх эрхтэй болохын тулд хамгийн сүүлийн 5 кинонд тунаж үлдэх хүртэлх үйл ажиллагааг бид зохион байгуулах шаардлагатай.

 
   Жүжигчин Р.Анхням: Энэ киног Монголыг дэлхийд сурталчлах гэхээсээ илүү Монгол хүүхдүүд ээж, аавтайгаа ирж үзээсэй гэж бодож байна. Хотод амьдарч байгаа хүүхдүүд хөдөөний амьдралаас холдсон байна. Нэгэнт бид нүүдэлчин соёлтой учраас хөдөөний хүүхдүүд яаж амьдарч, байгаль орчинтойгоо хэрхэн зохицож чадаж буйг үзээсэй гэж бодож байна. Уран бүтээлчийн хувьд манай кино Монгол ахуй, ёс заншил, соёлыг дэлхийд сурталчилж чадах бүтээл болсон.
 
   Эртний түүхт морин уралдааны өнөөгийн уламжлал соёл, эрэмгий хурдан морь унах туршлагыг бага наснаасаа хуримтлуулж ирсэн Монгол хүүхдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтыг 2016 оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн Цэнхэр суманд эхлүүлж жил гаруйн хугацаанд нийт нэг тэрбум 200 сая төгрөгийн төсөв зарцуулан бүтээжээ. Уг киноны зураглаачаар Д.Ангараг, продюссерын багт МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, зохиолчоор Ч.Ганзориг, Г.Буянцогт нар ажилласан бол гол дүрийг Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар бүтээжээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025

“Go mongolia” үндэсний брэндийг “Каннс лаионс-2025” фестивальд танилцуулж байна

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.