Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“СОЁЛ ЭКОЛОГИ” үзэсгэлэн 11-р сарын 4,5 нд “SHANGRILLA MALL”-д болно
Үзэсгэлэн

“СОЁЛ ЭКОЛОГИ” үзэсгэлэн 11-р сарын 4,5 нд “SHANGRILLA MALL”-д болно

Урлаг Урлаг27/10/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
300x200_21_23366319362017-10-27-16-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газраас “Монголын урчуудын эвлэл, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран “Соёл экологи” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уг төслийн хүрээнд бүтээгдсэн уран зураг, гэрэл зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн 11-р сарын 04,05-ны өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд "SHANGRILLA MALL"-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах юм. 

 

  Уг зорилтот төслийн зорилго нь байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн уламжлалт соёл, зан заншлыг улам бүр дэлгэрүүлэх, таниулах, хойч үедээ энэхүү өв соёлыг өвлүүлэн үлдээхийн хамт Соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид Монгол эх орныхоо унаган байгаль, түүний экологийн тэнцвэрийг хадгалах, аливаа байгаль орчны эрсдлийн эсрэг дуу хоолой, сэтгэл зүрх, үйл ажиллагаагаараа нэгдэж байгааг илэрхийлэх юм. Уг төслийг хэрэгжүүлснээр:

1. Байгаль хамгаалах үйлсэд соёл, урлагийнхны оруулах хувь нэмэр , дуу хоолойг бий болгох

2. Соёл, урлагийнхны хандивийн тоглолтоос орох орлого нь байгаль хамгаалах үйлсэд зарцуулагдах санхүүгийн дэмжлэг болох

3. “Нүүдэлчдийн ахуй соёл бол-Эко соёл” мөн гэдгийг олон нийтэд төдийгүй цаашлаад дэлхийд таниулах, сурталчлах ажлын суурь болгох

4. Монголчууд Нүүдэлчдийн ахуй соёлоороо дамжуулан уул, ус, ургамал, амьтан, газар нутгаа хэрхэн хамгаалж ирсэн уламжлалыг сэргээн таниулах боломжийг бүрдүүлэх

5. Монгол орны байгалийн өөрчлөлтийг дүрслэх урлаг, фото зургийн аргаар илэрхийлж гэрэл зурагчдын өнцгөөс харахад өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг үзэсгэлэнгээр харуулах

6. Хүн байгаа цагт хог хаягдал тодорхой хэмжээгээр гарсаар байдаг. Харин бий болж буй хог хаягдлыг эргээд хэрхэн ашиглаж болох вэ? Хэрхэн урлагийн бүтээл болгож болох вэ? гэдгийг харуулах, хог хаягдлыг зүй зохистой ашиглах зорилгоор дахин боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Ч.Хүрэлбаатар “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэнгээ нээлээ

09/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026
Үзэсгэлэн Урлаг

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женнигийн оролцсон “Dracula” дуу Billboard Hot 100 жагсаалтын эхний 10-т дахин багтлаа

10/06/2026

“Get Schooled” вэбтүүнээс сэдэвлэсэн олон ангит цуврал цацагдав

10/06/2026

Дуучин Мадонна хөгжмийн ертөнцөд дахин нэг шуугиан тарилаа

10/06/2026

Дуучин Д.Болд шинэ цомог, пянзуудаар “бөмбөгдөх” нь

10/06/2026

О.Хүрэлбаатар Италийн театрт дуулж эхэллээ

10/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.