Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Богино өгүүллэг: БОЙТОГ
Жүжиг

Богино өгүүллэг: БОЙТОГ

Урлаг Урлаг19/09/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1561535262205322018-09-19-18-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Канадаас авсан шүү. Их л үнэтэй дэлгүүрээс. Нэртэй үйлдвэрийн үзэг. Миний сэтгэл огт хөдөлсөнгүй. Ийм гялгар сайхан үзгээр бичлээ гээд гайхамшигтай үгс урсаж ундарна гэж үү? Хамаг зүйл хэрэглэж байгаадаа биш заяанаас л шалтгаалдаг гэдгийг эртнээс мэднэ. Сайхан үзэгтэй, тохилог ширээтэй бол л сайн сайхан зүйл бичээд байх юм шиг санагчид цөөнгүй.

–          Дүү минь, дүү минь одоо чинь хүнийг өмсөж зүүснээр нь үнэлдэг болсон цаг. Гэтэл чи нэг хар өмд, ноосон цамц хоёроос салахгүй юм.

Миний сэтгэл бас л хөдөлсөнгүй. Гагцхүү толгойд бойтог, бойтог, бойтог гэдэг үг өдөржин эргэлдэж байлаа. Хуучин авдрын ёроолд байх миний багын нэхий бойтог. Тэр л бойтогны тухай биччихвэл хамаг хэрэг бүтчих юм шиг санагдаад байх болжээ.

–          Эгч ээ, миний бойтог авдарт байгаа болов уу?

–          Ямар авдар.

–          Ээжийн…

–          Харанхуй өрөөнд үз.

Тэдний арван хүн аятайхан амь зуучихаар харанхуй өрөөний буланд ээжийн минь авдар харагдана. Тагийг нь аажуухан нээж доторхийг нь онгичиж гарлаа. Байж байна. Орос эрээн даавуунд их л нямбайлан боожээ. Гаргаж ирээд үнэрлэв.

Гэрийн хаяанд гудас дэвсээд хэвтэж байх юм. Их л халуун өдөр. Гэрийн хаяа сөхөөстэй.

–          Ээж ээ, хүйтэн хярам уумаар байна.

–          Босож ирээд уу.

Гэрт орвол ээж авдрынхаа өмнө зогсож байна.

–            Хөөх энэ хэний гутал вэ?

–          Бойтог гэдэг юм аа, хүү минь.чинийх.

–          Минийх гэж үү? Марзан юм.

–          Чи саяхан л ийм жижигхэн байлаа шүү дээ?

–          Та юунд наадхаа хадгалдаг юм.

–          Миний хүү хожим ихээ том эр болохоороо хааяа үнэрлэж байг гээд л…

–          Заваан юм. Юу үнэртэх юм.

–          Цаг нь болохоор мэднэ ээ, хүү минь.

Нулимсаа арчивч аандаа асгарсаар байлаа. Ямар ер бусын үнэр…

Энэ амьдралын үнэр хүртэл хувирчээ. Бойтог руугаа явахсан.

/Зохиолч П.Батхуяг/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.