Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Н.Нэмүн Монголоос анхны дэлхийн аварга боллоо
Спорт

Н.Нэмүн Монголоос анхны дэлхийн аварга боллоо

Урлаг Урлаг22/04/2019Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
26945dace55d2055c48ac326c569c5db9745424892019-04-22-10-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы  36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ боллоо.

Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм.

Тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль авч, түүхэн амжилтын эзэд боллоо. Тодруулбал,  Орчлон сургуулийн 2b ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль, 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандинзориг  хүрэл медаль,  40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Улаанбаатар дожоны нэр дээр оролцсон Ө.Гантөмөр хүрэл медаль хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо. Манай баг тамирчид өмнө нь уг тэмцээнээс медаль авч байгаагүй бөгөөд энэ жил гурван медаль хүртсэн нь түүхэн амжилт байлаа.

Улаанбаатар дожоны тамирчин, Орчлон сургуулийн 2b ангийн сурагч Н.Нэмүн “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд алтан медаль хүртсэн нь  Монгол хүн тэр тусмаа Монгол  хүүхэд анх удаа каратегийн дэлхийн аварга болж байгаа юм.

Н.Нэмүний хувьд анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байсан. Монгол Улсаас уг тэмцээнд манай улсын тамирчид оролцож байсан ч ийм амжилт үзүүлж байгаагүй бөгөөд долоон настай хүү Монголын тамирчдын медалийн салхийг хагалаад зогсохгүй насныхаа ангилалд дэлхийн №1 тамирчин боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026
Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026

“Blackpink” хамтлагийн гишүүн Жисү “Canneseries” наадмаас шагнал хүртлээ

24/04/2026

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026

“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт “Гиннес”-ийн рекорд эзэмшигч Э.Пүрэвжав оролцож гайхашрууллаа

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.