Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Хасар Жагаагийн охин нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ
Оддын амьдрал

Хасар Жагаагийн охин нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ

Урлаг Урлаг26/04/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2226777950532019-04-26-19-33[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ  Б.Жаргалсайхан,  МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар шалгарчээ. Тодруулбал өнөөдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ.

   МУГЖ  Б.Жаргалсайхан,  МУГЖ Г.Урнаа нар 2013 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Бид хамтдаа тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ. Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгохоор урлагийн замаар явуулж байгаа” хэмээн ярьж байсан удаатай юм. Ийнхүү алдарт аав, ээжийн авьяаслаг охин Ж.Наранжаргал нийслэлийн шилдэг жүжигчин сурагчаар тодорч амжилт, алдрын замаа эхлүүллээ.

   Энэ дашрамд дуулгахад “Бидний театр” жүжгийн уралдааныг хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2018 онд анхлан Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж эхлэсэн бөгөөд энэ удаагийн тэмцээнийг уламжлал болгон Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театртай хамтран зохион байгуулжээ. Энэ жилийн тэмцээнд 7 дүүргийн 200 орчим сурагчид өөрсдийн сонгосон жүжгээрээ өрсөлдсөн бөгөөд нийт 10.000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулж шүүгчдийн оноонд нэмэлтээр тооцуулан дүнгээ гаргасан бөгөөд уралдааны Тэргүүн байранд нийслэлийн Чингэлтэй дүүргийн сурагчдын “Хайрлахын учир” жүжиг шалгарчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026
Оддын амьдрал Урлаг

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Идрис Элба хүлэг баатрын хэргэм хүртлээ

03/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оркестр, язгуур урлагийн хоршлыг “Оршихуйн анир” тоглолтоор толилуулна

08/06/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр Эрдэнэт хот хүртэл 400 км замыг гүйж туулахаар замдаа гарчээ

08/06/2026

“Монголчууд ба торгоны зам” тусгай үзэсгэлэнг Хархоринд дэлгэлээ

08/06/2026

“Нохойтой дөрвөн танкчин”, “Яношик”, “Аминаас чухал үйлс” киног үзэгчдэд хүргэнэ

08/06/2026

“Туурайн цуурай” үзэсгэлэн дэлгэлээ

08/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.